Difference between revisions 305358 and 308216 on mnwiki

<big>Уйгурын хаант улсыг мөхөөж Монгол нутагт ноёрхлоо тогтоосон хиргис нарын өвөг дээдсийн нэрийг Нанхиадын олон үеийн түүх сударт Гэгүнь, Гянгүнь, Гюйвү, Хягас гэх зэргээр дуудлага хувирган тэмдэглэжээ.Гэнгүнь нарыг Хүннү улсын Модунь шаньюй МЭӨ 209 оны үед байлдан эзэлж байжээ. Энэ үед тэд өмнөд Сибирийн Енисей мөрөн, Абакан гол хавиар нутаглаж байв. МЭ 758 онд Уйгурын эрхшээлд орж 80 гаруй жил болоод 20-иод жил Уйгурын ноёрхолыг эсэргүүцэн тэмцэж улмаар 840 онд Уйгур улсын төрийг мөхөөжээ.<br /(contracted; show full)

*Хиргисүүд тал газар цугларч бөө бөөлүүлж , лус савдаг тахьдаг байжээ. Мөн нас барагсдаа юмаар ороож гашуудал үйлдээд шатааж чандрыг нь жил өнгөрсний дараа оршуулдаг байжээ.

*Хиргисийн үеийн дурсгалууд Монгол, өмнөд Сибирийн нутгаас олддог байна. Мөн сар улирал, арван хоёр жилийн хуваарь бүхий цаг тооны бичиг хэрэглэдэг байжээ. Хиргисүүд МЭ 923 онд Хятан нарт цохигдон Памирын нуруу руу шахагджээ.

[[File:Zurhain zurag toolol.jpg|thumb|Зурхай]]
</big>
</big>
</big>
</big>