Difference between revisions 309559 and 310070 on mnwiki

:{{About|улс орны тухай|Ард түмний талаар|Монгол үндэстэн}}
{{Жааз Улс
|уугуул_нэр                    =[[Файл:Monggol ulus.svg|50px]]
|албан_ёсны_нэр                =Монгол Улс
|богино_нэр                    =Монгол
|далбааны_зураг                =Flag_of_Mongolia.svg
|сүлдний_зураг                 =Coat of Arms of Mongolia.svg
|уриа                          =
(contracted; show full)

Говь бол ердийн цөл биш, харин хээр цөл юм. Энд тарвага амьдрах хэмжээний ургамал байхгүй ч тэмээ бол амьдрах боломжтой. Говийн бэлчээр нь маш хэврэг бөгөөд талхлалтын улмаас амархан устдаг. Үүнээс болж жинхэнэ цөлийн хэмжээ ихсэх аюултай болох ба энэ нь чулуулаг бөгөөд, тэмээ ч амьдарч чадахгүй газар байдаг.

== Байгаль орчин ==

[[Файл:TariatLandscape.jpg|thumbnail|Гол урсаж буй, тал газар]]
=== Байгалийн бүс, бүслүүр ===
Монгол улсын хойд талаас урагш явахад ойт хээр, хээр, говь, цөлийн гэсэн өргөргийн 4 бүс, өндөр уулс, ялангуяа ойт хээрийн бүсийн уулс авирахад тайгын ба тагийн бүслүүр ажиглагддаг. Монголын байгалийн бүс, бүслүүр, гадаргын байдлыг харгалзан Хангай, Хэнтийн, Алтайн уулархаг, Дорнодын талархаг, Говийн гэж дөрвөн их мужид хуваадаг.


=== Газрын хөрс ===
Монголд хүрэн, хар хүрэн, цайвар хүрэн, хар шороон, нугын хүрэн, говийн бор, цөлийн бор саарал, нуга намгийн болон мараалаг, давсархаг зэрэг олон төрлийн хөрс байдаг. Үүний дотор үржил шимт хүрэн хөрс тавь орчим хувийг эзэлдэг. Газар тариалан эрхэлж болох газар нь газар нутгийн 0.76%-г эзэлдэг. Усжуулалттай газар 840 км² байна.


=== Ус агаар ===
Монгол улсад 67000 км урттай 3811 гол горхи, 500 м³ эзлэхүүнтэй 3500 гаруй нуур 7000 орчим булаг шанд, 540 м² талбай бүхий 190 гаруй мөсөн гол 250 гаруй Рашаантай бөгөөд газрын доорх усны 139 орд газар байна. Улаанбаатар хот бол хот дотроо рашаантай байдаг дэлхийн 2-хон нийслэлийн нэг юм. Монгол улсын хамгийн том мөсөн гол бол Алтай Таван богд дахь Потанни мөсөн гол бөгөөд 20 км орчим урттай юм. /Гэхдээ дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан үүнээс богинохон болсон байна лээ гэсэн  мэдээг харамсалтайгаар дуулгаж байгааг өршөөн үү/

Монгол улсын гол мөрнийг хойд мөсөн далайн, номхон далайн болон төв азийн гадагшаа урсгалгүй сав газрын гэж гурав хуваана. [[Орхон]] бол Монголын хамгийн урт гол юм (Урт нь 1124 км, усаа цуглуулах талбай 133000 км²). Харин БНХАУ-д урсдаг уртыг нь оруулж тооцвол Хэрлэн гол Монголын хамгийн урт гол /1200 км/ юм. Үүнээс 1090 орчим км нь Монголын нутгаар урсдаг. Хамгийн ус ихтэй гол нь Сэлэнгэ мөрөн юм. Жилийн дундаж урсац нь 300 мкуб/сек байдаг. Хамгийн том нуур нь [[Увс нуур]] (3350 км²), хамгийн гүнзгий нуур нь [[Хөвсгөл нуур]] (262.4 м) хөвсгөл нуурын тухайд түний гүнийг 268 метр, 261 метр гэсэн зөрүүтэй хэмжээ тааралддагыг дурьдах хэрэгтэй байх.......
.
=== Ургамал, амьтан ===
Монгол улсад нэг ба олон наст, модлог, бутлаг, хагас бутлаг зэрэг 4000-аад зүйлийн ургамал, ногоо ургадаг бөгөөд 7 баг, 24 овог, 70 гаруй төрөлд хамаарагдах 140 гаруй зүйлийн [[хөхтөн]], 390-ээд зүйлийн [[шувуу|жигүүртэн]] оршино. Түүний дотор [[тахь]], [[хавтгай]], [[мазаалай]] зэрэг [[амьтан]], [[монгол алтан хундага]], [[тарваган шийр]], [[дорогостойн вансэмбэрүү]] зэрэг дэлхийд өөр аль ч газарт байхгүй [[ургамал]] бий.

== Засаг захиргааны хуваарь ==
(contracted; show full)[[xal:Моңһлмудин Орн]]
[[yi:מאנגאליי]]
[[yo:Mòngólíà]]
[[za:Mungzguj]]
[[zea:Monholië]]
[[zh:蒙古国]]
[[zh-min-nan:Bông-kó͘]]
[[zh-yue:蒙古國]]