Difference between revisions 325916 and 326080 on mnwiki:{{About|улс орны тухай|Ард түмний талаар|Монгол үндэстэн}} {{Жааз Улс |уугуул_нэр =<small><small>монгол үсгээр</small></small> [[Файл:Monggol ulus.svg|50px]] → Монггул улус |албан_ёсны_нэр ='''Монгол Улс''' |богино_нэр =Монгол |далбааны_зураг =Flag_of_Mongolia.svg (contracted; show full) 1945 онд ЗХУ-аас бусад гадаадын улсуудаар хүлээн зөвшөөрөгдөж, 1961 онд [[Нэгдсэн Үндэстний Байгууллага|НҮБ]]-ын гишүүн, [[бүрэн эрхт улс]] болсон. 1924 оны үндсэн хуулиар [[Бүгд Найрамдах Монгол Ард Улс]] нэртэй болж, [[ЗСБНХУ]]-ын нөлөөгөөр [[коммунист|эв хамт]] улс төрийн дэглэм, [[социализм|нийгэм журмын]] эдийн засгаар замнасан. 1990 онд бусад [[социализм|социалист]] улсуудын адил [[ардчилал|ардчилсан]] дэглэм, [[зах зээлийн эдийн засаг]]т шилжсэн. == Түүх == {{гол|Монголын түүх}} === Эрт үе === [[ ФайлЗураг:Premongol.png|thumbnail|left|150px|[[Еврази]], [[1200]] оны үед]] Эрт дээр үеэс өнөөгийн Монгол улсад бэлчээрийн нүүдэлчид амьдарч байсан ба хааяа нэгдэж томоохон улс гүрнүүдийг байгуулж байжээ. Эдгээрээс анхных нь болох [[Хүннү гүрэн]] нь МЭӨ 209 онд [[Модун шаньюй]]гаар удирдуулан төрт улс үүсгэсэн юм. Энэ гүрэн нь богино хугацааны дотор [[Цинь улс]]ад аюул учруулсан хамгийн гол хүчин болж, улмаар [[Цагаан хэрэм]] баригдах шалтгаан нь болсон. Цагаан хэрэм нь өөрөө жанжин [[Мэнь Тиан]]ы үед 300,000 цэргээр хамгаалагдаж байв. Хүннүгийн дараа [[Сяньби]], [[Жужан улс]], [[Муюн]], [[Тоба]] зэрэг эртний Монголчуудын байгуулсан улсууд оршиж явсаар 6-р зуунд [[Түрэгийн эзэнт гүрэн|Түрэгүүдэд дарагдаж]], 8-р зууны үед Уйгурууд залгамжлан улс байгуулж, түүний дараа [[Кидан]]ууд залгамжилсан байна. 10-р зуунаас эхлэн зэрэгцсэн олон аймгууд байгуулагдсан бөгөөд, 1182-1206 онуудад Чингис хааны [[Хамаг Монгол]]ын ханлигт бүгд нэгтгэгдэж, Их Монгол Улс байгуулагдсан. === Эзэнт гүрэн === {{гол|Их Монгол Улс}} [[ФайлЗураг:Mongol Empire map.gif|thumbnail|right|175px|Монголын эзэнт гүрэн]] Монгол Улсын түүхэн дэх хамгийн хүчирхэг байсан үе бол [[Чингис хаан]] [[1206]] онд Монголын овог, аймгуудыг нэгтгэн [[Их Монгол Улс]]ыг байгуулж, [[Ази]], [[Европ]]ын орнуудыг цэргийн хүчээр байлдан дагуулсан явдал юм. Чингис хааны залгамжлагч хаад үргэлжлүүлэн аян дайн үүсгэж, нутгаа тэлснээр дэлхийн түүхэнд хамгийн уудам газар нутагт (24,000,000 ам дөрвөлжин километр) [[Монголын эзэнт гүрэн]] хэмээн тодоор тэмдэглэгдсэн. Монголчуудын аян дайн өрнө зүгт [[Адриатын тэнгис]], [[Мамлук]], дорнодод [[Япон]], өмнөдөд Филиппиний [[Ява арал]] хүрчээ.<ref name="EarthRule">http://www.hostkingdom.net/earthrul.html</ref>Монголын эзэнт гүрний Цагаадай Алтан ордны улс нь торгоны зам дагуу оршиж дэлхийн худалдааны гол төв болж тухайн үед оршин тогтнож байсан газар нутагтаа олон хот суурин бий болгосон.Тэр үед хятадын луужин шаазан зэрэг томоохон нээлтүүд бий болсон.Иймээс Монголчууд дэлхийн хөгжилд маш том хувь нэмэр оруулсан Гэвч [[14-р зуун|14-р зууны]] дунд үеэс дотоодын зөрчил тэмцэл, гадны бодлого, явуулга нь Монголын эзэнт гүрэн, Юан улсыг задлан бутаргаж, бусдын эрхшээлд ороход хүргэсэн. === Манжийн эрхшээлд === [[ФайлЗураг:BogdKhan.jpg|thumbnail|right|200px|Наймдугаар Жибзундамба Хутагт]] [[17-р зуун]]ы үеэс [[Манж угсаатан|Манжууд]] зүүн Азид хүчирхэгжиж эхэлсэн юм. [[1636]] онд [[Алтан ургийн]] сүүлчийн хаан [[Лигдэн хаан|Лигдэн]] өөд болсноор [[Өвөр Монгол]]ыг эрхэндээ оруулж, [[1691]] онд [[Халх|Халхууд]] дагаар орсон юм. Ингэснээр [[Ойрад]]аас бусад Монголчууд [[Манж Чин улс|Манж Чин Улсын]] бүрэлдэхүүнд оржээ. 1696 онд Манжийн түрэмгийлэлд [[Галдан бошигт хаан|Галдан]] хаан ялагдан нас барсан ч 1755 он хүртэл [[Зүүнгар(contracted; show full) [[Дэлхийн хоёрдугаар дайн]]ы дараа 1945 онд болсон [[Ялтын бага хурал|Ялтын бага хурлын]] үр дүнд Монгол улсын тусгаар тогтнолыг ЗХУ, БНХАУ-ууд албан ёсоор хүлээн зөвшөөрч Монгол улсын тусгаар тогтнол олон улсын хэмжээнд бүрэн баталгаажжээ. === Эв хамт дэглэмт === [[ ФайлЗураг:Sukhe-bator.jpg|thumbnail|left|200px|[[Дамдины Сүхбаатар]]]] {{гол|Бүгд Найрамдах Монгол Ард Улс}} Монгол улс хэдийгээр бүрэн тусгаар тогтносон боловч 1921 оны хувьсгалаас хойш 68 жилийн турш [[ЗХУ]]-ын нөлөөнд, улс төр, эдийн засгийн хувьд Зөвлөлтийн загварыг баримтлан хөгжиж ирсэн юм. Гэвч түүхийн энэ үед Монголд соёл, шинжлэх ухаан, техник технологийн томоохон өөрчлөлтийг хийсэн юм. 1924 онд Монголын сүүлчийн хаан 8-р Богд Жавзандамба хутагт нас барсан бөгөөд мөн онд Богдын дүр тодруулахыг хоригложээ. 1(contracted; show full)ас МАХН ба АН эвсэхээр шийдвэрлэж хамтарсан Засгийн газар байгуулжээ. 2010 оны 10 сард МАХН нь нэрээ сольж МАН /Монгол Ардын Нам/ болсон бөгөөд МУ-ын 3 дахь ерөнхийлөгч асан Н.Энхбаяр шинээр нам байгуулан түүнийгээ МАХН хэмээн нэрлэжээ. [[2012 оны Улсын Их Хурлын сонгууль]] анх удаа холимог тогтолцоогоор явагдаж, аль ч нам олонхи болж чадаагүй бөгөөд хамгийн олон суудал авсан [[Ардчилсан Нам]] [[Шударга ёс эвсэл]], [[ИЗНН]]-тай хамтран эвслийн засгийн газар байгуулан ажиллаж байна. === Ерөнхийлөгч === [[ ФайлЗураг:Elbegdorj-2.JPG|thumb|Цахиагийн Элбэгдорж]] {{гол|Монгол Улсын Ерөнхийлөгч}} Үндсэн Хуульд зааснаар Ерөнхийлөгч нь Монгол Улсын төрийн тэргүүн бөгөөд ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч болно. [[Монгол Улсын Ерөнхийлөгч|Ерөнхийлөгчийг]] 4 жил тутамд ард түмний шууд сонгуулиар сонгодог. Ерөнхийлөгч нь [[Улсын Их Хурал|Их хурлын]] шийдвэрүүдийн хэрэгжилтэд хориг тавьж чадна. Энэ шийдвэрийг улсын их хурал 2/3-с дээш хувийн саналаар эсэргүүцвэл ерөнхийлөгчийн хориг мөн хүчингүй болдог. Монгол улсын Үндсэн Хууль Ерөнхийлөгч болоход 3 шаардлага тавьдаг. Үүнд: * Монголын иргэн ба Монголд төрсөн байх * Доод тал нь 45 настай байх * Ерөнхийлөгч болохоос өмнө Монголд таван жил амьдарсан байх ёстой Одоогийн Ерөнхийлөгч бол [[Цахиагийн Элбэгдорж]] юм. === Улсын Их Хурал === [[ФайлЗураг:President Putin meeting deputies of the Great State Hural-1.jpg|thumb|Улсын Их Хурлын танхим]] {{гол|Монгол Улсын Их Хурал}} Улсын Их Хурал нь 76 суудалтай ба УИХ-ын дарга удирдана. Одоо мөрдөгдөж буй сонгуулийн хуулиар 21 [[аймаг]] ба нийслэлийн 9 [[дүүрэг]] нь нэг буюу олон мандаттай 26 тойрогт хуваагдахаас гадна намын жагсаалтаар 28 гишүүн сонгогддог. УИХ-ын даргыг УИХ-ын гишүүд дундаасаа сонгоно. Одоогийн УИХ-ын дарга бол [[Зандаахүүгийн Энхболд]] юм. === Монгол Улсын Ерөнхий Сайд === (contracted; show full)] ба [[Люксембург|Люксембургийн]] цэргүүдтэй хамт [[Косово]] руу цэргийн баг илгээжээ. Мөн [[Африк]]ийн [[Чад]] улс уруу [[Монгол Улсын Зэвсэгт Хүчин|зэвсэгт хүчний]] 800 гаруй албан хаагч бүхий бие бүрэлдэхүүнтэй багийг илгээхээр зэхэж байна. Монгол улс 2003 онд [[Иракын эрх чөлөө ажиллагаа]]г дэмжиж Ирак руу, Талибан дэглэмийн эсрэг ажиллагааг дэмжиж [[Афганистан]] руу цэргийн багуудаа илгээсэн. Монгол Улс нь цөмийн зэвсгээс ангид бүс нутаг хэмээн [[НҮБ]]-ээр батлагдсан. == Газарзүй, уур амьсгал == [[ ФайлЗураг:Mongolia Landscape.jpg|thumbnail|left|Монголын нутаг дэвсгэр]] 1,564,116 км²<ref>АНУ-ын ТТГ-ын Дэлхийн Мэдээллийн Ном (CIA World Factbook) [https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2147rank.html ''countries by area''] </ref> газар нутагтайгаар Монгол улс нь [[Иран]] улсын дараа дэлхийд 19-д орно. 20-д бичигдэх [[Перу]] улсаас хамаагүй том юм. (contracted; show full) == Засаг захиргааны хуваарь == {{гол|Монгол Улсын аймгууд|Монгол Улсын сумд}} Монгол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хорин нэгэн [[аймаг]], нэг [[Улаанбаатар|нийслэл хотод]] хуваагдана. Аймаг нь сум, сум нь багт хуваагддаг ба Нийслэл хот нь дотроо дүүрэг, дүүрэг нь хороонд тус тус хуваагдана. [[ ФайлЗураг:Mongolian Aimags, Mongolia.png|thumbnail|right|400px]] <table><tr><td> * [[Улаанбаатар хот|Улаанбаатар]] * [[Архангай]] * [[Баян-Өлгий]] * [[Баянхонгор]] * [[Булган]] * [[Говь-Алтай]] * [[Говьсүмбэр]] * [[Дархан-Уул]] * [[Дорноговь]] * [[Дорнод]] * [[Дундговь]] * [[Завхан]] </td><td> * [[Орхон аймаг|Орхон]] * [[Өвөрхангай]] * [[Өмнөговь]] * [[Сүхбаатар аймаг|Сүхбаатар]] * [[Сэлэнгэ аймаг|Сэлэнгэ]] * [[Төв аймаг|Төв]] * [[Увс]] * [[Ховд]] * [[Хөвсгөл]] * [[Хэнтий]] </td></tr></table> == Эдийн засаг == [[ФайлЗураг:1000 Tugriks - Recto.jpg|thumbnail|1,000 [[төгрөг]]]] Монголын эдийн засаг нь [[хөдөө аж ахуй]] ба [[уул уурхай|уул уурхайд тулгуурладаг]]. Монголд ашигт малтмал элбэг байдаг бөгөөд үйлдвэрлэлд [[зэс]], [[нүүрс]], [[молибден]], [[цагаантугалга]], [[вольфрам]], [[алт|алтны олборлолт]] ихэд ач холбогдолтой. (contracted; show full)паниуд Монголд салбараа нээж эхлэж байна. [[Мэдээлэл харилцаа|Мэдээлэл харилцааны]] ба [[интернет|интернетийн]] үйлчилгээ олгогч компаниуд ихэссэнээр интернет ба утасны салбарыг өрсөлдөөнтэй болгожээ. Үүнээс хамгийн өрсөлдөөнтэй нь [[үүрэн телефон|үүрэн телефон утасны]] салбар бөгөөд одоо Монголын ихэнх нутгийг хамарч байна. Электроник ба механик аж үйлдвэрлэлтэй харьцуулахад [[программ хангамж]] нь Монголд үйл ажиллагаагаа эрхэлдэг Монголын ба гадаадын компаниудад түлхүү хөгжиж байна. ыыы == Хүн ам == [[ ФайлЗураг:Mongolia-demography.png|thumbnail|Монголын хүн ам зүй. Хүн ам нь мянгаар.]] 2007 оны 7 сарын байдлаарх Монгол улсын нийт хүн амыг [[АНУ]]-ын хүн ам тооллогын товчоо 2,951,786 <ref name="US Census">[http://www.census.gov/ipc/www/idb/country/mgportal.html U.S. Census Bureau International Data Base]</ref> гэж үзэж байгаа бөгөөд энэ нь дэлхийд 138-д тооцогддог. Харин НҮБ нь хүн амыг 2,629,000<ref name="UN DESA PD">[http://www.un.org/esa/population/publications/wpp2006/WPP2(contracted; show full) Хүн амын 40% нь [[Төвдийн Буддын шашин|Төвдийн Буддын]] шашины урсгал болох [[Шарын шашин]]г шүтдэг, 30% нь шашингүй, 20% нь Бөөгийн шашинтай, 6% [[Христийн шашин|Христэд итгэгч]], 4% нь [[исламын шашин|исламын шашинтан]]. [[ ФайлЗураг:Enfant de Mongolie.jpg|thumbnail|Хөдөөний Монгол хүүхэд гэрийн өмнө]] Нягтшил багатай Монгол улсын хүн амын нилээд хувь нь сүүлийн үеэс хотод амьдрах болжээ. Тал хувь нь Улаанбаатар ба аймгийн төвүүдэд амьдарч байна. Өрхүүд өвөл тосгонуудад, зун нь гэрт амьдрах хагас нүүдэлчин байдал нь хөдөө давамгайлж байна, гэхдээ бүтэн жилийн турш нэг газартаа байх газар тариалан эрхэлдэг өрхүүд ихэсч байгаа. Хүн амын 40% орчим нь [[нүүдэлчин]], эсвэл хагас нүүдэлчин амьдралтай. (contracted; show full)publisher=Office of the President, Republic of Korea|url=http://english.president.go.kr/cwd/en/archive/archive_view.php?meta_id=en_dip_2006&category=164&id=923b8c655856408486c7764f|date=[[2006]]-[[05-05]]|accessdate=2007-08-17|title=Today in Mongolia: Everyone can speak a few words of Korean|last=Han|first=Jae-hyuck}}</ref> нь бас газар авч байна. Урд хөршийн хэл болох [[хятад хэл]]ийг хүмүүс сүүлийн үед сонирхох болж, залуучуудын дунд [[япон хэл]] ч бас түгээмэл болж байна. === Шашин === [[ ФайлЗураг:Gandan Monastery 26.JPG|thumb|[[Гандантэгчэнлин хийд]]ийн<br />Мэгжид Жанрайсиг сүм]] Төв Азийн нүүдэлчдийн адил бөөгийн шашин, мөнх тэнгэрийн шүтлэгийн төрлүүд одоогийн Монгол улсын нутагт түгээмэл байжээ. Эдгээрийг аажмаар Төвдийн Буддизм эзэмдсэн ч гэсэн бөөгийн мөргөл зэрэг нь Монголын шашны соёлд өөрийн ул мөрөө үлдээжээ. Одоо ч гэсэн үйлдэгддэг бөө мөргөлийн уламжлалуудын нэг бол овоо тахих ёслол юм. (contracted; show full) 2002 оны байдлаар нийт 33273 эрүүл мэндийн ажилтантай, үүнээс 6823 нь эмч, 788 нь эм зүйч, 7802 нь сувилагч, 14091 нь дунд түвшний ажилчид байна. Одоогийн байдлаар 10.000 хүн тутамд 27.7 эмч, 75.7 эмнэлэгийн ор тус тус ноогдож байна. == Соёл == [[ ФайлЗураг:Naadam.jpg|thumbnail|right|200px|Наадмын үеэрх Хүй долоон худгийн дэнж]] === Баяр ёслол === [[Наадам]] жил бүрийн 7 сарын 11-нд болдог. Уг баяраар түүхэн монгол спортууд болох хурдан морь уралдуулах, сур харвах, бөх барилдах зэрэг эрийн гурван наадмыг зохион байгуулдаг. Мөн жил бүрийн хаврын эхэн сард болдог Цагаан сараар монголчууд ах дүү төрөл төрөгсдөөрөө бие биенийдээ зочилж, золгон, бэлэг солилцдог уламжлалтай. {|class="wikitable" |- !Огноо||Баяр||Тайлбар |- ||[[1 сарын 1]]||[[Шинэ оны эхний өдөр]]||Орон даяар амардаг. |- ||1-2 сар||[[Цагаан сар]]||Билгийн тооллын шинэ жил, хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, хоёрон |- ||[[3 сарын 8]] ||[[Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр]]||Мартын баяр. |- ||[[6 сарын 1]]||[[Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр]]||Эх үрсийн баяр болон Хүүхдийн баяр зэрэг олон нэршилтэй. |- ||[[7 сарын 11]]-[[7 сарын 13|13]]||[[Наадам]]||Бүх нийтээр амарч, уламжлалт баяр наадмаа тэмдэглэдэг. |- ||[[11 сарын 14]]||[[Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр]]|| |- ||[[12 сарын 29]]||[[Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдөр]]||Манж Чин Улсын дарлалаас гарч, тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр. |} * Энд улс даяар амарч тэмдэглэдэг баяруудыг багтаасан болно. === Барилгын ур хийц === [[ФайлЗураг:Gurvger.jpg|thumbnail|right|200px|Гурвансайханы нурууны урдах нэгэн Монгол гэр]] Улалжлалт сууц болох [[гэр]] нь Монголын барилга урлалын суурь юм. Гэр нь мод, эсгийг ашиглан ихэвчлэн 5-6 ханатай, унь, тоононд тулж босдог, дугуй хэлбэртэй, бөмбөгөр дээвэртэй ба угсардаг оньст бүтээцтэй, нүүдэлчин амьдралд тохирсон эртнээс орон сууцаас гадна сүм, хийд, орд, өргөө ч болдог байв. 16-17-р зуунаас чулуу, тоосгийг ашиглаж, суурин байрлах гэр хэлбэрийн сүм, дуган баригдаж эхэлсэн. (contracted; show full) === Хоол === Монголчуудын уламжлалт хоол хүнсэнд [[мах]], [[цагаан идээ]] зонхилдог байв. Хонь, үхрийн махыг хамгийн түгээмэл хэрэглэдэг бөгөөд төрөл бүрийн сүү боловсруулж цагаан идээ хийдэг. Монголчууд эртнээс хавар, зун, намар нь сүү цагаан идээгээр зусдаг байв. 20-р зуунаас Европ хүнсний ногоо монголчуудын хоол хүнсний чухал хэсэг болсон. Сүүлийн үед ногоон хоолтон хүмүүс их бий болж байгаа. Үндэсний хоол нь бууз юм. == Спорт == [[ ФайлЗураг:WrestlingHouse.JPG|thumbnail|right|200px|[[Бөхийн Өргөө]]]] [[Эрийн гурван наадам]] болох [[морины уралдаан]], [[сур харваа]], [[үндэсний бөх]] нь Монгол даяар хамгийн их тархсан, хамгийн олон үзэгчтэй спортын төрлүүд юм. Наадмын үеэр [[шагай харвах]] тэмцээнүүд ч гэсэн болдог. (contracted; show full)[[xal:Моңһлмудин Орн]] [[yi:מאנגאליי]] [[yo:Mòngólíà]] [[za:Mungzguj]] [[zea:Monholië]] [[zh:蒙古国]] [[zh-min-nan:Bông-kó͘]] [[zh-yue:蒙古國]] All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://mn.wikipedia.org/w/index.php?diff=prev&oldid=326080.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|