Difference between revisions 326956 and 530025 on mnwiki

{{mergeto|Вакцин}}

'''Вирусын вакцин''' нь вирусын халдвар, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх гол арга юм. Бүтэц болоод шинж чанар нь бүрэн судлагдсан, тогтвортой [[эсрэгтөрөгч|эсрэгтөрөгчтэй]] вирусыг өсгөвөрлөн гаргаж авснаар үр дүнтэй вакцин бэлддэг. Өнөөгийн төвшинд вирусыг өсгөвөрлөн түүний эсрэгтөрөгч шинжтэй хэсгийг тогтворжуулж, хоруу шинжийг нь арилгах аргаар бэлдсэн амьд, үүсгэгчийг идэвхгүйжүүлж эсвэл бүтцийн эсрэгтөрөгчийн шинжтэй хэсгийг агуулсан вакциныг үйлд(contracted; show full)
Энэ хэлбэрийн зөвшөөрөгдсөн хэрэглэгдэж буй вакцин нь гепатитийн В вирусын вакцин юм.Түүнчлэн генийн инженерийн аргаар вакциниа вирусын геномд өөр ямар нэгэн вирусын дархлаа өдөөгч бүрдлийн нуклеотидийн дарааллыг шилжүүлэн суулгаж вакцин үйлдвэрлэжээ. Уг тохиолдолд мэдрэмтгий организмд вакциниа вирусын зэрэгцээ генийг нь шилжүүлэн суулгасан вирусын эсрэг дархлаа тогтдог байна.

== Мөн үзэх ==
*[[Вакцин]]
*[[Вирус]]

[[Ангилал:Вакцин]]
[[Ангилал:Эмчилгээ]]