Difference between revisions 337318 and 340727 on mnwiki

:{{About|улс орны тухай|Ард түмний талаар|Монгол үндэстэн}}
{{Жааз Улс
|уугуул_нэр                    =<small><small>монгол үсгээр</small></small> [[Файл:Monggol ulus.svg|50px]] → Монггул улус
|албан_ёсны_нэр                ='''Монгол Улс'''
|богино_нэр                    =Монгол
|далбааны_зураг                =Flag_of_Mongolia.svg
(contracted; show full)сэн хуулиа баталж Бүгд найрамдах улсын зарлан тунхаглажээ. Ингэснээр хаант улсын хэлбэрээс татгалзсан юм. Түүнчлэн 1940, 1960 онд Үндсэн хуулийг дахин шинэчлэн баталж байжээ. Энэ нь улс орны тухайн үеийн хөгжил, улс төрийн хүрээнд дэвшүүлсэн зорилтоос хамаарч байжээ. Социализмийн үед Соёлын довтолгоо, Нэгдэлжих хөдөлгөөн, Атрын аян зэрэг томоохон хөдөлгөөн, аян улс орон даяар өргөж байв. Энэ нь манай орныг хүн амын соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтийг авч ирсэн юм.
 Тусгаар тогтнол

20-р зууны эхээр Манж Чин улс доройтож мөхөх болсон завшаанаар Богд Гэгээн тэргүүтэй Ар Монголын ба бусад Монгол ноёд удирдан Манжийн засаглалыг халж, 1911 оны 12 сарын 29-нд тусгаар тогтносон Богд Хаант Монгол Улсыг зарлав. Нийслэл Хүрээ, Улиастай, Ховд дахь амбан болон дарангуй цэргүүдийг 1911-1912 онуудад Монгол цэргүүд хөөж, Өвөр Монголыг чөлөөлөх аян мордож Хаалган хүртэл давшсан ч, Хаант Орос, Хятад хоёр орны шахалтаас болж, бусад Монголчуудаа нэгтгэж чадаагүй. 1915 оны Хиагтын гэрээгээр Хаант Орос ба Хятадын шахалтаар Монгол улсыг Хятадын бүрэлдэхүүн дэх автономит (өөртөө засах эрхт) улс болголоо. 1919 онд Хятадын цэргийн эрхтэн Ар Монголын нийслэл Өргөөг эзэлж, өөртөө засах эрхийг устгав. Энэ хүнд нөхцөлд Монголын хувьсгалчид Оросын улаан армийн дэмжлэгтэйгээр 1921 онд эх орноо гадаадын дарангуйллаас чөлөөлж, тусгаар тогтнолоо сэргээн зарлалаа. Үүний дараа 1924 оны 11 сарын 26-нд анхны Үндсэн хуулиа баталж тусгаар тогтнолоо тунхагласан юм. Монголын тусгаар тогтнол хэд хэдэн удаагийн шалгалт туулсан юм. 1939 онд Японы түрэмгийлэгчид Халхын голоор нэвтрэн орж ирж дайн өдөөсөн бөгөөд ЗХУ-тай 1936 онд байгуулсан Харилцан туслалцах протоколын дагуу ЗХУ тусламж үзүүлж Г.К.Жуковоор удирдуулсан Шэбэр, Өвөр Байгал, Уралын цэргийн тойргийн дивизүүдээс бүрдсэн Монгол-Зөвлөлтийн арми байгуулж ялалт хийсэн.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1945 онд болсон Ялтын бага хурлын үр дүнд Монгол улсын тусгаар тогтнолыг ЗХУ, БНХАУ-ууд албан ёсоор хүлээн зөвшөөрч Монгол улсын тусгаар тогтнол олон улсын хэмжээнд бүрэн баталгаажжээ.

=== Ардчилсан дэглэмт ===
{{гол|1990 оны Монголын ардчилсан хувьсгал}}
[[1989]]-[[1990]] онд [[ЗХУ]] болон [[Дорнод Европ|дорнод Европын]] орнуудад өрнөсөн ардчиллын төлөөх тэмцэл Монгол улсад ч нөлөөлж [[1989]] оны 12 сарын 10-нд Ардчиллын төлөөх анхны цуглаан болж [[Монголын Ардчилсан Холбоо]] байгуулагдсанаа зарлажээ. Үүний дараа шил шилээ даран олон жагсаал, цуглаан зохиогдох болж олон ч хөдөлгөөн холбоод байгуулагджээ. 

(contracted; show full)* {{Commonscat|Mongolia|Монгол}}

{{Ази}}

[[Ангилал:Монгол Улс| ]]

{{Link FA|mk}}
{{Link GA|fi}}