Difference between revisions 354912 and 354913 on mnwiki

{{Тивийнтовчтанилцуулга
|нэр          = Америк тив
|зураг        = [[File:Americas (orthographic projection).svg|300px|200px]]
|нийтталбай   = 42,549,000 км<sup>2</sup> 
|бүххүнам     = 972,005,000 хүн (2013) <ref name=apop>{{cite web|url=http://esa.un.org/unpd/wpp/Excel-Data/population.htm |title= World Population Prospects, the 2012 Revision |publisher=United Nations}}</ref>
|нягтсийрэг   = 23 хүн/км<sup>2</sup>
|ардтүмэн     = тод – Америк тивийнхэн<br>товч – Америкийнхан<br>угсаасаг – Америкчууд
|улсорон      = 35 улс орон
|олныхэляриа  = [[Испани хэл|Испани]], [[Англи хэл|Англи]], [[Португал хэл|Португал]],<br> [[Франц хэл|Франц]] болон бусад олон хэл
|цагийнбүс    = [[НЗНЦ-10]]-аас [[НЗНЦ±0]]
|томоохонхот  =
}}

[[Дэлхий]]н бөмбөрцөгийн баруун хагаст [[Атлантын далай]], [[Номхон далай]]н хооронд ил гарсан сунагар  [[эх газар|эх газрыг]] эрэг орчмынх нь арлын хамтаар '''Америк''' ([[худам монголоор]] америка,  [[Америкийн Нэгдсэн Улс|улсаас]] ялгаж бүтнээр нь '''Америк тив''' гэж бичдэг) [[тив]] гэнэ. 

Европоос тэнд очсон анхны жуулчдын нэг Америго Веспуччийн нэрээр 1507 онд Америк гэж нэрийджээ. 

Америк тив [[Умард туйл|умард]] [[Өмнөд туйл|өмнөд]] хоёр туйл руу маш урт тэлж тогтсон, дундаа бараг тасрах шахсан байдгаас тус тивийг умард, өмнөд хоёр тив болгон хуваадаг:
* Умар Америк (Умард Америк, [[Хойд Америк]]) 
* Өмнө Америк ([[Өмнөд Америк]], Урд Америк) 
Энэ хоёроос гадна [[Төв Америк]], [[Латин Америк]] гэж ялгарах нь бий.

Америк тив бүхэлдээ дэлхийн гадаргуугийн 8.3%, хуурай газрын 28.4%-ийг эзлэдэг. Хүн төрөлхтний 14% буюу 900 сая орчим хүн энд амьдарч байна.

===Газрын тогтоц===
[[Зураг:Aconcagua.8.22.03w.jpg|thumb|200px|left|Хамгийн өндөр Аконкагуа уул]]
[[Зураг:Americas satellite map.jpg|thumb|200px|left|Америк тивийн сансрын зураг]]
Америк тивийн баруун хэсэг [[гуравдагч галав]]ын үед хүчтэй атрианд автагдсанаар одоогийн Хойд Америкийн [[Кордильер]], Өмнөд Америкийн [[Андын нуруу|Анд]] гэдэг бүгд 20 орчим мянган километр урт нуруу тогтжээ. Энэ хоёр нуруу дунджаар д.т.д. 3500–4000 м өндөр. Ноён оргилууд нь [[Аконкагуа]] (6960), [[Мак-Кинли]] (6194 м) юм. Баруунаас зүүн тийш чиглэхэд өндөрлөг, нам доор гаар голлосон талын шинжтэй, техтоник хөдөлгөөнд тэсвэртэй бэхжсэн суурьтай болдог. Хойд Америкийн зүүн эргээр [[Аппалачийн нуруу]], Өмнөд Америкийн зүүн эргээр [[Бразилийн нуруу]] байна. Миссисипийн, Амазон, Ориноко, Ла-Платын нам доор газрууд байдаг.  

===Гадаргын ус===
Америк тив ус элбэгтэй. Үүнд Америкийн гадаргын усны жилийн дундаж урсац 6000 км<sup>3</sup>, үүнийг нутаг даяар жигд тараавал 400 мм болно. Тус тивд [[Миссисипи мөрөн|Миссисипи]], [[Миссур мөрөн|Миссур]], [[Амазон мөрөн|Амазон]] мөрөн, Хойд Америкийн [[их нуурууд]] ([[Дээд нуур|Дээд]], [[Мичиган нуур|Мичиган]], [[Гурон нуур|Гурон]], [[Онтарио нуур|Онтарио]]) байхаас гадна 1.8 сая км<sup>2</sup> Гренландын эх газрын мөс байна. Амазон дэлхийн бүх голын усны 15%, их нуурууд нь дэлхийн усны 13%-ийг тус тус эзлэдэг.

== Зураг ==
<gallery>
Зураг:CartedAmerique.jpeg
Зураг:N&SAmerica-pol.jpg
Зураг:LocationNSAmUNGeoscheme.png
</gallery>

== Эх сурвалж ==
<div class="references-small">
<!--See http://en.wikipedia.org/wiki/Wikipedia:Footnotes for an explanation of how to generate footnotes using the <ref(erences/)> tags-->
<references/>
</div>

== Гадаад холбоос ==

[[Ангилал:Америкууд| ]]
[[Ангилал:Тивүүд]]

{{Link FA|lmo}}