Difference between revisions 398781 and 401735 on mnwiki

:{{Тухай|улс орны ||Монгол (салаа утга)}}
{{Жааз Улс
|уугуул_нэр                    =[[Зураг:Монгол улс-монгол бичиг.png]] 
|албан_ёсны_нэр                ='''Монгол Улс''' 
|богино_нэр                    =Монгол
|эрх_байдал                    ='''[[орон|тусгаар тогтносон орон]], [[бүрэн эрхт улс]]'''
|далбааны_зураг                =Flag_of_Mongolia.svg
(contracted; show full)

== Газарзүй, уур амьсгал ==
[[Зураг:Mongolia Landscape.jpg|thumbnail|left|Монголын нутаг дэвсгэр]]
1.564.116  км²<ref>АНУ-ын ТТГ-ын Дэлхийн Мэдээллийн Ном (CIA World Factbook)
[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2147rank.html ''countries by area'']
</ref> газар нутагтайгаар Монгол улс нь [[Иран]] улсын дараа дэлхийд 17-д орно. 20-д бичигдэх [[Перу]] улсаас хамаагүй том юм.
 1990-ээд он хүртэл буюу социалист системийн үед Монголын Засгийн Газар өөрийн орныг [[Төв Ази]]йн бүсэд хамруулдаг байсан бол ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэнээс хойш ЗГ-н бодлого өөрчлөгдөж Монголыг [[Зүүн Ази]]йн бүстэй улс төр, эдийн засгийн нягт холбоотой хөгжүүлэх чиглэл баримтлах болсон байна. ЗХУ-ыг задрах хүртэл Монгол улс Төв Азийн цорын ганц тусгаар тогтносон орон байв. Мөн Зүүн Азиас гадна [[Зүүн Хойд Ази]] хэмээх шинэ нэр томъёо 1990-ээд оноос хойш гарч ирсэн ба  энэ нь газарзүйн гэхээсээ улс төр, эдийн засгийн шинжтэйгээр хэрэглэгдэж байна. Хэдийгээр [[НҮБ]] Монголыг Зүүн Азид хамруулж байгаа ч [[ЮНЕСКО]] Монголыг [[Төвд]], [[Шиньжян]], [[Өвөр Монгол]], [[Өмнөд Сибирь]]тэй ([[Буриад орон|Буриад]], [[Тува орон|Тува]], [[Алтайн Бүгд Найрамдах Улс]], [[Өвөр Байгалийн хязгаар]], [[Эрхүү муж]]) хамт Төв Азид хамруулдаг бөгөөд Монгол орон нь одоогоор Зүүн Азийн бүсэд давхар хамаарагдаж байгаа ч түүх соёлын хувьд Төв Азийн бүсийн орон юм. Судлаачид Монголд оршин тогтнож байсан Хүннү, Сяньби, Их Монгол Улс зэрэг эртний улсуудыг Төв Азийн улсууд гэж үздэг бөгөөд Зүүн Азийн улсууд гэж үздэггүй.

Монгол улс нь өмнөд хэсэгтээ [[Говь]] цөл, хойд ба баруун талаараа уулархаг газартай. Монголын нэлээд хэсгийг харьцангуй тэгш тал газар эзэлдэг. Монголын хамгийн өндөр цэг нь [[Алтай Таван Богд]]ын [[Хүйтэн оргил]] бөгөөд д.т.д. 4,848 м-т оршдог.Харин хамгийн нам цэг нь Хөх нуур [д.т.д 560m ]юм. [[ОХУ]]-ын Тува улсад хэсэг нь орших [[Увс нуурын сав|Увс нуурын хотгор]] нь байгалийн [[Дэлхийн өв]] юм.Мөн Монголд Отгонтэнгэр-4021м Цэнгэлхайрхан-4362м Мөнххайрхан-4231м Мөстхайрхан-3934м Цаст-4208м зэрэг олон (contracted; show full)* [http://www.mongolia-mining.com/ Монголын уул уурхайн салбарын талаархи олон улсын мэдээ] 


{{Ази}}
{{Link FA|mk}}
{{Link GA|fi}}

[[Ангилал:Монгол орон| ]]