Difference between revisions 403511 and 404129 on mnwiki
:{{Тухай|улс орны ||Монгол (салаа утга)}}
{{Жааз Улс
|уугуул_нэр                    =[[Зураг:Монгол улс-монгол бичиг.png]]
|албан_ёсны_нэр                ='''Монгол Улс'''
|богино_нэр                    =Монгол
|эрх_байдал                    ='''[[орон|тусгаар тогтносон орон]], [[бүрэн эрхт улс]]'''
|далбааны_зураг                =Flag_of_Mongolia.svg
|далбааны стандарт хэмжээ      =[[ Image:Mongolia flag.jpg | thumb | right | 200px | стандарт хэмжээ  3А нь 3 см, 1,5А нь 1,5 см  ]]
|сүлдний_зураг                 =Coat of Arms of Mongolia.svg
|уриа                          =
|үндэсний_дуулал               =«[[Монгол улсын төрийн дуулал]]» ''[[National anthem of Mongolia|Монгол улсын төрийн дуулал]]''
[[File:This_is_the_National_Anthem_of_Mongolia.ogg]]
|газрын_зураг                  =Mongolia on the globe (Asia centered).svg
|map_caption                   = Дэлхийн тал бөмбөрцөгт Монголыг улаанаар
|нийслэл_хот                   =[[File:Mn coa ulaanbaatar.png|14px]] [[Улаанбаатар]]
|хамгийн_том_хот               =[[Эрдэнэт]], [[Дархан]]
|албан_ёсны_хэл                =[[монгол хэл]] <ref>[http://www.legalinfo.mn/law/details/486 Төрийн албан ёсны хэлний тухай]. Монгол улсын хууль. legalinfo.mn.</ref>
|languages_type = Үсэг бичиг
|languages = [[Кирилл монгол бичгийн дүрэм|кирилл монгол]] (1941 оноос)
[[Монгол бичиг|худам монгол]] (уламжлалт)
|languages_sub = yes
|бүс_нутгийн_хэл               =
|үндэс_язгуур                  = Монголын ард түмэн →
95.1% – [[монгол үндэстэн]]
{{nbsp|2}}3.9% – [[хасаг үндэстэн]]
{{nbsp|2}}1.0% – бусад ард түмэн
|үндэс_язгуур_он               = 2010
(Монгол улсынхан)
|засаглалын_хэлбэр             =[[Ардчилсан дэглэм]], [[нэгдмэл байгууламж|нэгдмэл
байгууламж]], парламентийн
[[бүгд найрамдах засаг]]тай
|удирдагчийн_цол1              =[[Монгол Улсын Ерөнхийлөгч|Ерөнхийлөгч]]
|удирдагчийн_нэр1              =[[Цахиагийн Элбэгдорж]] ([[Ардчилсан Нам|АН]])
|удирдагчийн_цол2              =[[Монгол Улсын Ерөнхий сайд|Ерөнхий сайд]]
|удирдагчийн_нэр2              =[[Норовын Алтанхуяг]] ([[Ардчилсан Нам|АН]])
|удирдагчийн_цол3              =Улсын хурал
|удирдагчийн_нэр3              =«[[Улсын Их Хурал]]» (УИХ)
|удирдагчийн_цол4              =УИХ-ын дарга
|удирдагчийн_нэр4              =[[Зандаахүүгийн Энхболд]] ([[Ардчилсан Нам|АН]])
|хууль_тогтоогч                =
|түүхэн_утга                   = Түүхэн үйл явдал
|түүхэн_огноо1                 =НТӨ 209 он
|түүхэн_үйл1                   =[[Монгол орон|Монгол орны]] анхны төрт
улс [[Хүннү улс]] байгуулагдав.
|түүхэн_огноо2                 =1206 он
|түүхэн_үйл2                   =[[Монгол үндэстэн]] мандсан [[Их Монгол улс|Их
Монгол улс]] байгуулагдав.
|түүхэн_огноо3                 =[[1911|1911]]-[[12 сарын 29|12-29]]
|түүхэн_үйл3                   =[[Манж чин улс]] мөхөж, орчин үеийн
[[Олноо өргөгдсөн Монгол улс|Монгол улс]] тусгаар тогтнов.
|түүхэн_огноо4                 =
|түүхэн_үйл4                   =
|газар_нутаг_км2               =1,566,600
|нутгийн_талбайгаарх_эрэмбэ_дэс  =19
|усны_эзлэх_хувь               =0.43 хувь<ref>[http://www.e-gazar.mn/index.php?option=com_content&view=article&catid=31%3A2008-10-21-08-45-23&id=163%3A-2007-&Itemid=58 Official landuse balanse data (2007)]{{Dead link|date=May 2010}}</ref>
|хүн_амын_тооцоо               = 2,943,700 хүн<ref>Үндэсний статистикийн газрын цахим хуудас. 2014-3-27-ны өдрий тооцоо.</ref>
|хүн_ам_тооцоолсон_он          =2014
|хүн_амын_тоогоор_эрэмбэ_дэс   =
|хүн_амын_тооллого             =2,754,685 хүн <ref name="хүнам2010"/>
|хүн_ам_тоолсон_он             =2010
|хүн_амын_тооллого_эрэмбэ_тоологдсоноор  =140
|хүн_амын_нягтрал_нэгж_км2     =1.84
|хүн_амын нягтрал_эрэмбэ_дэс   =239
|ДНБ_ХАЧ                       =15.192 тэрбум $<ref name=imf2>{{cite web|url=http://www.imf.org/external/pubs/ft/weo/2013/01/weodata/weorept.aspx?pr.x=83&pr.y=19&sy=2009&ey=2012&scsm=1&ssd=1&sort=country&ds=.&br=1&c=948&s=NGDPD%2CNGDPDPC%2CPPPGDP%2CPPPPC%2CLP&grp=0&a= |title=Mongolia|publisher=International Monetary Fund|accessdate=2012-04-19}}</ref>
|ДНБ_ХАЧ_он                    =2012
|ДНБ_ХАЧ_эрэмбэ                =
|ДНБ_ХАЧ_Нэг_хүнд              =5,371 $<ref name=imf2/>
|ДНБ_ХАЧ_Нэг_хүнд_эрэмбэ       =
|ДНБ_нэрлэсэн                  =10.258 тэрбум $<ref name=imf2/>
|ДНБ_нэрлэсэн_он               =2012
|ДНБ_нэрлэсэн_эрэмбэ           =
|ДНБ_нэрлэсэн_нэг_хүнд         =3,627 $<ref name=imf2/>
|ДНБ_нэрлэсэн_нэг_хүнд_эрэмбэ  =
|ХТББИ                         =36.5<ref name="wb-gini">{{cite web |url=http://data.worldbank.org/indicator/SI.POV.GINI/ |title=Gini Index |publisher=World Bank |accessdate=2 March 2011}}</ref>
|Илтгэлцүүр_он                 =2008
|Илтгэлцүүр_ангилал            =дундаж
|Илтгэлцүүр_эрэмбэ             =
|ХХИ                           ={{increase}} 0.675<ref name="HDI-2013">{{cite web|url=http://hdrstats.undp.org/en/countries/profiles/MNG.html |title=International Human Development Indicators - UNDP |publisher=Hdrstats.undp.org |date= |accessdate=2013-09-14}}</ref>
|ХХИ_он                        =2013
|ХХИ_ангилал                   =дунд
|ХХИ_эрэмбэ                    =108
|Мөнгөн_тэмдэгт                =[[төгрөг]] (₮)
|Мөнгөн_тэмдэгт_код            =MNT
|Цагийн_бүс                    =Монголын цаг (ГЧ+8, ГЧ+7)
|цагийн_бүс_зун                =
|утас_домэйн                   = +976 / [[.mn]]
|нэр_томъёо                    = MN, MNG / '''МУ'''
|газрын_зураг2                 = Mongolia 103.88219E 46.91703Ncut.jpg
|mapsize2                      = 280px
|map_caption2                  = 2005 оны 5-р сард Монголыг хиймэл дагуулаас харсан нь
|тэмдэглэл                     =
'''Монгол Улс''' нь [[Төв Ази|Төв]] [[Ази]]д орших [[улс]] юм. Хойд талаараа [[Оросын Холбооны Улс|ОХУ]], бусад талаараа [[Бүгд Найрамдах Хятад Ард Улс|БНХАУ]]-тай хиллэдэг бөгөөд Монгол улсын баруун хил [[Казахстан]]аас 38 километр зайтай байдаг. [[Нийслэл]] бөгөөд хамгийн том хот нь нийт хүн амын 40 гаруй хувь нь оршин суудаг [[Улаанбаатар]]. Улс төрийн засаглалын хэлбэрийн хувьд нэг танхимт парламенттай [[бүгд найрамдах улс]] болно. Төрийн тэргүүн нь [[Монгол Улсын Ерөнхийлөгч|ерөнхийлөгч]], Засгийн газрын тэргүүн нь [[Монгол Улсын Ерөнхий сайд|ерөнхий сайд]], хууль тогтоох эрхтэй буюу төрийн дээд байгууллага нь [[Улсын Их Хурал]] юм.
Монгол улс нь [[Монгол үндэстэн|Монгол]] (95%), [[Казах]] (4.9%), болон бусад (0.1%) үндэстнүүдээс бүрдэх 2.9 сая хүн амтай. Монгол улс нь [[далайд гарцгүй улс|далайд гарцгүй]] бөгөөд [[Шарын шашин|Бурханы шашин]] нийт хүн амын дийлэнхэд нөлөөтэй юм. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 19-д жагсдаг. Далайн түвшнээс дээш дунджаар 1,580 метрт өргөгдсөн байдаг бөгөөд хүн ам болон газар нутгийн харьцуулалтаар дэлхийн хамгийн хүн амын нягтрал багатай улс юм. Нутгийн дийлэнх нь [[тал (Газар зүй)|тал]], [[хээр (Газар зүй)|хээр]] бөгөөд хойд болон баруун талаар [[Алтайн нуруу|Алтай]], [[Хангайн нуруу|Хангай]], [[Хэнтийн нуруу|Хэнтий]] нурууд, бусад салбар уулс сунан тогтсон ба өмнөд хэсэгт [[говь]] зонхилно. [[Хөдөө аж ахуй]]н салбарт бэлчээрийн [[мал аж ахуй]] эрхэлдэг, мөн гол мөрнүүдийн ай сав газруудаар [[улаан буудай]], [[хүнсний ногоо]] голчлон тариалдаг. [[Нүүрс]], [[төмөр|төмрийн хүдэр]], [[зэс]] зэрэг ашигт малтмалын нөөцөөр баялаг.
Монгол орноос [[Палеонтологи|эртний шим судлалын]] олдвор арвин олддог. Евразийн нүүдэлчдийн анхны төрт улс гэж алдаршсан [[Хүннү]] НТӨ 209 онд өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрт төвлөн байгуулагдаж байв. Түүнээс хойш Монголын тал нутагт [[Түрэг]] болон өвөг монгол хэлтэй олон улс ээлжлэн оршин байсан бөгөөд XIII зууны эхээр тархай бутархай монгол аймгуудыг [[Чингис хаан]] нэгтгэж [[Их Монгол Улс]]ыг байгуулжээ. 1228 онд [[Өгэдэй хаан]] түүнийг залгамжилж, хожим нь 1279 онд Чингис хааны ач [[Хубилай хаан]] [[Юань улс]]ыг Одоогийн БНХАУ-ын нийслэл Бээжинд төвлөн байгуулсан байна. Юань улс унасны дараа XIV зууны үеэс монголчууд Цагаан хэрэмнээс хойших газар нутагтаа үргэлжийн дотоодын дайн самуунтай бага хаадын үеийг туулжээ. 1604-1634 онд хаан суусан [[Лигдэн хаан]] [[Манж үндэстэн|Манжуудын]] эсрэг монголчуудыг дахин нэгтгэхийг оролдсон боловч түүнийг нас барсны дараагаар монголчууд [[Манж Чин гүрэн|Чин улсын]] эрхшээлд хэсэг хэсгээрээ оржээ. 1636 онд Манжууд Өвөрмонголыг, 1691 онд Халх монголыг, 1757 онд [[Ойрад]] монголыг эзлэн авснаар бүх Монголыг эзэлжээ. 1911 онд [[Манж Чин гүрэн|Чин гүрэн]] нурах нь тодорхой болсноор монголчууд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж [[Богд хаан]]т Монгол улсыг байгуулжээ. 1945 онд ЗХУ-аас бусад гадаадын улсуудаар хүлээн зөвшөөрөгдөж, 1961 онд [[Нэгдсэн Үндэстний Байгууллага|НҮБ]]-ын гишүүн, [[бүрэн эрхт улс]] болсон. 1924 оны үндсэн хуулиар [[Бүгд Найрамдах Монгол Ард Улс]] нэртэй болж, [[ЗСБНХУ]]-ын нөлөөгөөр [[коммунист|эв хамт]] улс төрийн дэглэм, [[социализм|нийгэм журмын]] эдийн засгаар замнасан. 1990 онд бусад [[социализм|социалист]] улсуудын адил [[ардчилал|ардчилсан]] дэглэм, [[зах зээлийн эдийн засаг]]т шилжсэн.
{{Олон нэр
|худаммонгол    = {{юникодмонголжижиг|ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ}} (mongɣul ulus)
{{юникодмонголжижиг|ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠣᠷᠤᠨ}} (mongɣul orun)
|тодмонгол      =
|буриадкирилл   = Монгол гүрэн
Монгол улас
Монгол орон
|монголкирилл   = Монгол улс (Mongol uls)
Монгол орон (Mongol oron)
|халимагкирилл  = Моңһл орн
|англи          =
|вьетнам        =
|орос           =
|перс           =
|төвөд          =
|тува           = Моол күрүне
|турк           =
|франц          =
|хасаг          = Моңғолия
|хятад          =
|япон           =
|тэмдэглэл      =  Тайлбар: 《{{юникодмонголжижиг|ᠮᠣᠩᠭᠣᠯ}}》 гэдэг хоёр үетэй. Эхний үе хэлний угийн «н» (нг)-ээр төгсдөг. «гүрэн», «күрүне»  хоёр нэг үгийн хувилбар. «моол» хэзээ, яаж «нг»-ийг хассан нь тодорхойгүй.
《{{юникодмонголжижиг|ᠤᠯᠤᠰ}}》, «улас» нь балархай эгшигтэй, «улс» нь балархай эгшгийг гээсэн үг.
{{Загвар:Монголын түүх}}
== Нэр ==
Үндсэн хүн ам нь [[монгол үндэстэн|монголчууд]] болохоор тус улс [[Монгол|«Монгол»]] гэдэг оноосон нэртэй болсон. Үгийн гарлын [[Монгол#Үгийн гарал, утга|олон таамаг]] байгаа ч баттай биш.
== Түүх ==
{{гол|Монголын түүх}}
=== Эрт үе ===
Эрт дээр үеэс Монголд  нүүдэлчин овог аймгууд байсан  бөгөөд хамгийн анхны  улс нь Жүн Ху, Ди гэх зэрэг нэршлээр нэрлэгдэж байсан аймгийн холбооны хэлбэрээр оршин тогтнож байсан  ба Хятадын [[Шан Инь]] улстай нэгэн зэрэг үүсэн бий болсон улс нь Хүннү юм. НТӨ 2000 жилийн тэртээ аймгийн  холбооны  хэлбэрээр байгуулаггдсан бөгөөд  дэлхийн түүхэнд хамгийн анхны гэрээг Шан Инь улстай НТӨ 1158 онд байгуулжээ.  Энэхүү гэрээний зорилго Чжоугийн эсрэг чиглэсэн цэрэг зэвсгийн  туслалцаа үзүүлэх харилцан хамтын ажиллагаа  үзүүлэх байсан бөгөөд НТӨ 1122 оны үед Шан Инь улс, [[Жоу улс]] дайрахад холбоотныхоо үүргийг  биелүүлж байсан  ба 1118 онд Шан инь улс унасны дараа зүүн хойд азийн цэрэг улс төрийн тэргүүлэх тавцангийн төлөө Чжоу улстай эн тэнцүү харилцаж байсан байна. [[Хүннү гүрэн|Хүннү гүрнийг]] МЭӨ 209 онд [[Модун шаньюй]] нэгтгэн байгуулсан. Хүннү гүрэн нь богино хугацааны дотор [[Цинь улс|Цинь улсад]] аюул учруулсан хамгийн гол хүчин болсон тул Цинь улс [[Цагаан хэрэм|Цагаан хэрмийг]] барин өөрсдийгөө хамгаалахад хүрчээ. Цагаан хэрэм нь жанжин [[Мэнь Тянь|Мэнь Тяний]] үед 300,000 цэргээр хамгаалагдаж байв. Хүннүгийн дараа [[Сяньби]], [[Жужан улс]], [[Муюн]], [[Тоба]] зэрэг эртний нүүдэлчдийн байгуулсан төрт улсууд оршиж явсаар VI зуунд [[Түрэгийн эзэнт гүрэн|Түрэгүүдэд дарагдаж]], VIII зууны үед Уйгурууд залгамжлан төр улсаа байгуулж, түүний дараа [[Кидан|Киданууд]] залгамжилсан байна. Х зуунаас эхлэн Монгол аймгууд хүчирхэгжиж, улмаар 1182-1206 онуудад Чингис хааны [[Хамаг Монгол]]ын ханлигт бүгд нэгтгэгдэж, [[Их Монгол Улс]] байгуулагдсан. [[Чингис хаан|Чингис хааны]] байгуулсан энэхүү [[Их Монгол Улс]] нь дэлхийн хамгийн том газар нутгийг эзлэн нэгтгэсэн хүчирхэг гүрэн байсан юм. Их монгол улсын газар нутаг [[Наполеон]], [[Македоны Александр]] нарын эзэлсэн газар нутгаас 7770 кв.км ам дөрвөлжин газраар илүү байсан байна.
=== Их Монгол Улс ===
{{гол|Их Монгол Улс}}
[[Зураг:Mongol Empire map.gif|thumbnail|right|175px|Монголын эзэнт гүрэн]]
Монгол улс түүхэндээ хамгийн хүчирхэг байсан үе бол [[Чингис хаан]] [[1206]] онд Монголын овог, аймгуудыг нэгтгэн [[Их Монгол Улс]]ыг байгуулж, [[Ази]], [[Европ]]ын орнуудыг цэргийн хүчээр байлдан дагуулсан XIII зуун юм. Чингис хааныг залгамжлагч хаад үргэлжлүүлэн аян дайн явуулж, газар нутгаа тэлснээр дэлхийн түүхэнд хамгийн өргөн уудам газар нутагт (24,000,000 ам дөрвөлжин километр) [[Монголын эзэнт гүрэн]]ий хаанчлал тогтож байв. Монголчуудын аян дайн өрнө зүгт [[Адриатын тэнгис]], [[Мамлук]], дорно зүгт [[Япон]], өмнө зүгт Индонезийн [[Жава]] хүрчээ.<ref name="EarthRule">http://www.hostkingdom.net/earthrul.html</ref> Монголын эзэнт гүрний Цагаадайн болон Алтан ордны улсууд нь Торгоны зам дагуу оршиж байсан тул дэлхийн худалдааны гол төв болж, тухайн үед оршин тогтнож байсан газар нутагтаа олон хот суурин бий болгожээ. Тэр үед Хятадад луужин, шаазан зэрэг томоохон нээлтүүд хийгдсэн байна. Энэ мэтчилэн монголчууд дэлхийн хөгжилд маш том хувь нэмэр оруулсан гэж үнэлэгддэг.
===Улс төрийн бутралын үеийн Монгол Улс ===
{{гол|Умард Юань}}
{{гол|Бутралын үеийн Монгол}}
[[XIV зуун|XIV зууны]] дунд үеэс дотоодын зөрчил тэмцэл, эзлэгдсэн улс үндэстнүүдийн эсэргүүцэл тэмцлийн үр дүнд Монголын эзэнт гүрэн, Юань улс  задран бутарснаар Юань улсын монгол хаад ноёд Монгол нутагтаа эргэн ирж, Хархорумд төвлөн Монгол улсаа захирах болжээ. XIV~XVII зууны үеийн Монгол орныг умард Юань, Дөчин дөрвөн хоёр гэх зэргээр нэрлэж байсан ч сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн албан ёсны жинхэнэ нэр нь "Монгол Улс" болно.
=== Манжийн захиргааны үе ===
[[Зураг:BogdKhan.jpg|thumbnail|right|200px|Наймдугаар Жибзундамба Хутагт]]
{{гол|Манжийн үе}}
[[XVII зуун]]ы үеэс [[Манж угсаатан|Манжууд]] Төв Азид хүчирхэгжиж эхэлсэн байна. [[1634]] онд [[Алтан ураг|Алтан ургийн]] сүүлчийн хаан [[Лигдэн хаан|Лигдэн]] өөд болсноор манжууд [[Өвөр Монгол]]ыг эрхэндээ оруулж, улмаар [[1691]] онд [[Халх|Халхууд]] Манжид дагаар оржээ. Ингэснээр [[Ойрад]]аас бусад монголчууд [[Манж Чин улс|Манж Чин Улсын]] бүрэлдэхүүнд оржээ.
=== Тусгаар тогтнол ===
{{гол|Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүх}}
{{гол|Үндэсний эрх чөлөөний хувьсгал}}
{{гол|Богд хаант Монгол улс}}
{{Загвар:Монголын түүх}}
[[ХХ зуун]]ы эхээр [[Манж Чин улс]]ын хүч бууран хэзээ мөдгүй унах нь илэрхий болсон тул [[Богд хаан|Богд Гэгээн]] болон Монголын ноёд  Манжийн засаглалыг халахаар бэлдэж эхэлсэн бөгөөд [[1911]] оны [[12 сарын 29]]-нд [[Богд Хаант Монгол Улс]]ыг байгуулан Манжаас бүрэн тусгаарлажээ. [[Улаанбаатар|Нийслэл Хүрээ]], [[Улиастай]], [[Ховд]] дахь амбан болон дарангуй цэргүүдийг 1911-1912 онуудад монгол цэргүүд шахан хөөж улмаар [[Өвөр Монгол]]ыг чөлөөлөх аянд мордон [[Хаалган хот|Хаалган]] хүртэл давшсан  [[Таван замын байлдаан]]ыг [[Хаант Орос улс|Хаант Орос]], Хятад хоёр орны шахалтын улмаас зогсоон бусад монголчуудаа нэгтгэж чадаагүй байна.
Богд хаант Монгол Улсын албан ёсны нэр нь "Олноо Өргөгдсөн Монгол Улс", "Монгол Улс" юм. Олноо Өргөгдсөн Монгол Улс гэсэн нэр нь буриад, халх, ойрад, өвөрмонгол гээд бүх монголчуудын хамтын дэмжлэгээр байгуулагдсан, бүх монголчуудыг захирах улс гэсэн утгатай тул Орос улс энэ нэрийг эрс эсэргүүцэж байжээ. Америк, Европ тивийн улсууд Монгол улс байгуулагдсаныг хүлээн зөвшөөрөхгүй байсан бөгөөд илүү олон хүнтэй Хятадыг дэмжвэл ашигтай гэж үзэж байв. Иймээс ч Англи улс Монгол хэрвээ тусгаар тогтновол Төв Азийнхан монголчуудын жишгээр тэр чигтээ бослого гарган салан тусгаарлаж, дэлхийн колоний дэглэмийг нураах аюултай тул монголчуудын тусгаар тогтнолыг устгах, бүх монгол угсаатны нэгдсэн улс байгуулагдахыг эсэргүүцэн хориглохыг Оросод зөвлөжээ. Оросын гадаад харилцааны сайд [[:ru:Сазонов, Сергей Дмитриевич|Сазанов]] Монголын талаарх бодлогоо "Өөрийн улсын хил дээр цэргийн хувьд хүчирхэг улсыг батжуулан бэхжүүлэхгүй байх" гэж томъёолсон байдаг.<ref>Bat Ochir baavain lekts 1 http://www.youtube.com/watch?v=twc9mF-oJow 08м:45с </ref>
[[1915]] оны [[Хиагтын гэрээ]]гээр Хаант Орос ба Хятадын шахалтаар Монгол улсыг Хятадын бүрэлдэхүүн дэх автономит (өөртөө засах эрхт) улс болголоо. [[1919]] онд [[Богд хаант Монгол улсыг хятадууд цэрэглэн эзэлсэн нь|Хятадын цэргийн эрхтэн Ар Монголын нийслэл Өргөөг эзэлж]], өөртөө засах эрхийг устгав. Энэ хүнд нөхцөлд Монголын хувьсгалчид [[Оросын улаан арми]]йн дэмжлэгтэйгээр [[1921]] онд эх орноо гадаадын дарангуйллаас чөлөөлж, тусгаар тогтнолоо сэргээн зарлажээ. Үүний дараа [[1924]] оны [[11 сарын 26]]-нд анхны [[Монгол Улсын Үндсэн Хууль|Үндсэн хуулиа]] баталж хаант засгийг халан бүгд найрамдах улс болжээ. Монголын тусгаар тогтнол хэд хэдэн удаагийн шалгуурыг туулсан юм. [[1939]] онд [[Япон]]ы түрэмгийлэгчид [[Халхын гол]]оор нэвтрэн орж ирж дайн өдөөсөн бөгөөд [[ЗХУ]]-тай [[1936]] онд байгуулсан [[Харилцан туслалцах протоколын]] дагуу ЗХУ тусламж үзүүлж [[Георгий Константинович Жуков|Г.К.Жуков]]оор удирдуулсан [[Сибирь|Шэбэр]], Өвөр Байгал, Уралын цэргийн тойргийн дивиз болон Монголын армийн хамтарсан хүч Японы цэргийг Халхын голд бут цохисноор Халхын голын дайнд ялжээ.
[[Дэлхийн хоёрдугаар дайн]]ы дараа 1945 онд болсон [[Ялтын бага хурал|Ялтын бага хурлын]] үр дүнд Монгол улсын тусгаар тогтнолыг ЗХУ, БНХАУ-ууд албан ёсоор хүлээн зөвшөөрч Монгол улсын тусгаар тогтнол олон улсын хэмжээнд бүрэн баталгаажжээ.
=== Социализмын үе ===
[[Зураг:Sukhe-bator.jpg|thumbnail|left|200px|[[Дамдины Сүхбаатар]]]]
{{гол|Бүгд Найрамдах Монгол Ард Улс}}
Монгол улс хэдийгээр бүрэн тусгаар тогтносон боловч 1921 оны хувьсгалаас хойш 68 жилийн турш [[ЗХУ]]-ын нөлөөнд, улс төр, эдийн засгийн хувьд Зөвлөлтийн загварыг баримтлан хөгжиж ирсэн. Гэвч түүхийн энэ үед Монголд соёл, шинжлэх ухаан, техник технологийн томоохон өөрчлөлтүүд хийгдсэн байна. 1924 онд Монголын сүүлчийн хаан 8-р Богд Жавзандамба хутагт нас барсан бөгөөд мөн онд Богдын дүр тодруулахыг хоригложээ. 1924 он 11-р сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд найрамдах улс болсноор хаант засгаас татгалзсан юм. Түүнчлэн 1940, 1960 онд Үндсэн хуулийг дахин шинэчлэн баталж байжээ. Энэ нь улс орны тухайн үеийн хөгжил, улс төрийн хүрээнд дэвшүүлсэн зорилтоос хамаарч байжээ. Социализмын үед Соёлын довтолгоо, Нэгдэлжих хөдөлгөөн, Атрын аян зэрэг томоохон хөдөлгөөн, аянууд улс орон даяар өрнөж байв. Энэ нь манай орны хүн ам, соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг авч ирсэн билээ.
=== Ардчилсан дэглэм ===
{{гол|1990 оны Монголын ардчилсан хувьсгал}}
{{гол|Монгол улс}}
[[1989]]-[[1990]] онд [[ЗХУ]] болон [[Дорнод Европ|дорнод Европын]] орнуудад өрнөсөн ардчиллын төлөөх тэмцэл Монгол улсад ч нөлөөлж [[1989]] оны 12 сарын 10-нд Ардчиллын төлөөх анхны цуглаан болж [[Монголын Ардчилсан Холбоо]] байгуулагдсанаа зарлажээ. Үүний дараа шил шилээ даран олон жагсаал цуглаан зохиогдох болж, олон хөдөлгөөн холбоод байгуулагджээ.
1990 оны 3 сарын 7-нд [[Монголын Ардчилсан Холбоо|МоАХ]]-ны зарим гишүүд Монголд анх удаа улс төрийн өлсгөлөн зарлаж, тухайн үед төрийн эрх барьж байсан [[МАХН]]-ын Төв хорооны Улс төрийн товчоог огцрохыг шаардсан байна. Тэдний шаардлагыг эрх баригчид хүлээн авч 3 сарын 9-ний орой Улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Монгол улсад олон намын оролцоо бүхий чөлөөт сонгууль явуулах болжээ.
Анхны чөлөөт ардчилсан сонгуулиар байгуулагдсан [[Ардын Их Хурал]] 76 хоног хуралдаж [[1992]] оны 1 сарын 12-нд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч эзэмших эрхийг баталгаажуулсан шинэ [[Монгол Улсын Үндсэн Хууль|Үндсэн хуулийг]] баталснаар Монгол улс ардчиллын замыг эргэлт буцалтгүй сонгосон юм.
== Төрийн байгуулалт ==
{{гол|Монгол улсын улс төр}}
Монголын улс төрийн системийг парламентын засаглалтай ардчилал гэж тодорхойлох бөгөөд энэ нь [[Монгол Улсын Үндсэн Хууль|Монгол улсын үндсэн хуулинд]] тодорхой тусгагдсан байдаг. Монгол улсын үндсэн хууль нь Монгол улсын иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний үндсэн эрх, шашин шүтэх эрх зэргийг хуульчлан баталгаажуулдаг.
Монголын мэдээллийн салбар нь хувийн болон нийтийн эзэмшлийн телевизийн сувгууд, сонин сэтгүүлүүдээс бүрддэг. Монголын олон улс төрийн намуудаас хоёр нь (МАН (хуучны МАХН) ба АН) улс төрийн хувьд хүчин чадал, нөлөө ихтэй. 1996 оны сонгууль хүртэл хуучин коммунист [[Монгол Ардын Хувьсгалт Нам]] зонхилох нам байжээ. МАХН төрийн эрхийг барьж ирсэн 2000~2008 онуудад гол сөрөг хүчин нь 1996 оноос 2000 он хүртэл төрийн эрхийг барьсан [[Ардчилсан Нам]] байв.
[[1992]] онд шинэ [[Монгол Улсын Үндсэн Хууль|Yндсэн хуулийг]] баталснаар, [[Монгол Улсын Их Хурал|Улсын Их Хурлын]] сонгуулийг ардчилсан зарчмаар явуулж эхэлжээ.
[[1992]] оны сонгуульд [[МАХН]] ялалт байгуулж, [[Монгол Улсын Их Хурал|УИХ-д]] 70 суудлыг авчээ. [[1996]] онд [[Монголын Ардчилсан Xолбоо]], ардчилсан намуудын эвсэл тус улсын эдийн засаг ба улс төрд шинэчлэлт, өөрчлөлтийг гүйцэтгэх шинэ хөтөлбөр боловсруулж оролцсоны дүнд сонгуульд онцгой ялалт байгуулсан. Энэ санал хураалтаар Улсын Их Хурлын 76 суудлын 50-ийг нь Ардчилсан Холбоо эвсэл, 25 суудлыг МАХН авсан байна. [[2000]] оны сонгуулиар МАХН 72, бусад нам эвсэл ([[Ардчилсан нам|АН]], [[МАШСН]], [[МИЗН]]) 4 суудал авсан юм. Харин [[2004]] оны сонгуулиар МАХН 38, Эх Орон-Ардчилал эвсэл 34, МБНН 1, бие даагчид 3 суудал авсан байна. [[2008 оны Улсын Их Хурлын сонгууль|2008 оны парламентийн сонгуульд]] МАХН ялалт байгуулсан ч ард түмэн сонгуулийг шударга бус явагдсан хэмээн үзэж, эсэргүүцлийн жагсаал хийсэн нь сүүлдээ үймээн самуун болж хувирсан. Улс оронд үүссэн нөхцөл байдлын уламаас МАХН ба АН эвсэхээр шийдвэрлэж хамтарсан Засгийн газар байгуулжээ. 2010 оны 10 сард МАХН нь нэрээ сольж МАН /Монгол Ардын Нам/ болсон бөгөөд  МУ-ын 3 дахь ерөнхийлөгч асан Н.Энхбаяр шинээр нам байгуулж түүнийгээ МАХН хэмээн нэрлэжээ. [[2012 оны Улсын Их Хурлын сонгууль]] анх удаа холимог тогтолцоогоор явагдаж, аль ч нам олонхи болж чадаагүй бөгөөд хамгийн олон суудал авсан [[Ардчилсан Нам]] [[Шударга ёс эвсэл]], [[ИЗНН]]-тай хамтран эвслийн засгийн газар байгуулан ажиллаж байна.
=== Ерөнхийлөгч ===
[[Зураг:Elbegdorj-2.JPG|thumb|Цахиагийн Элбэгдорж]]
{{гол|Монгол Улсын Ерөнхийлөгч}}
Үндсэн Хуульд зааснаар Ерөнхийлөгч нь Монгол Улсын төрийн тэргүүн бөгөөд ард түмний эв нэгдлийн илэрхийлэл болно. [[Монгол Улсын Ерөнхийлөгч|Ерөнхийлөгчийг]] 4 жил тутамд ард түмний шууд сонгуулиар сонгодог.
Ерөнхийлөгч нь [[Улсын Их Хурал|Их хурлын]] шийдвэрүүдийн хэрэгжилтэд хориг тавьж чадна. Энэ шийдвэрийг улсын их хурал 2/3-с дээш хувийн саналаар эсэргүүцвэл ерөнхийлөгчийн хориг мөн хүчингүй болдог. Монгол улсын Үндсэн Хуулиар Ерөнхийлөгчийн албыг хаших хүнд гурван шаардлага тавигддаг. Үүнд:
* Монгол улсын иргэн ба Монголд төрсөн байх
* Доод тал нь 45 настай байх
* Ерөнхийлөгч болохоос өмнө Монголд таван жил амьдарсан байх ёстой
Одоогийн Ерөнхийлөгч бол [[Цахиагийн Элбэгдорж]] юм.
Монгол Улсын ерөнхийлөгчүүд:
1.[[Пүнсэлмаагийн Очирбат]]
2.[[Нацагийн Багабанди]]
3.[[Намбарын Энхбаяр]]
4.[[Цахиагийн Элбэгдорж]]
=== Улсын Их Хурал ===
[[Зураг:President Putin meeting deputies of the Great State Hural-1.jpg|thumb|Улсын Их Хурлын танхим]]
{{гол|Монгол Улсын Их Хурал}}
Улсын Их Хурал нь 76 суудалтай ба УИХ-ын дарга хурлыг удирдана. Одоо мөрдөгдөж буй сонгуулийн хуулиар 21 [[аймаг]] ба нийслэлийн 9 [[дүүрэг]] нь нэг буюу олон мандаттай 26 тойрогт хуваагдахаас гадна намын жагсаалтаар 28 гишүүн сонгогддог. УИХ-ын даргыг УИХ-ын гишүүд дундаасаа сонгоно. Одоогийн УИХ-ын дарга бол [[Зандаахүүгийн Энхболд]] юм.
=== Монгол Улсын Ерөнхий Сайд ===
{{гол|Монгол Улсын Ерөнхий Сайд}}
Ерөнхий сайд нь парламентад хамгийн олон суудал бүхий нам эвслээс Ерөнхийлөгчтэй зөвшилцөн санал болгосны дагуу Улсын Их Хурлаас томилогддог. Одоогийн ерөнхий сайд бол [[Норовын Алтанхуяг]] юм.
=== Засгийн газар ===
{{гол|Монгол Улсын Засгийн Газар}}
Засгийн газар нь 16 яам, 19 сайдаас (ерөнхий сайдыг оролцуулаад) бүрдэнэ.
=== Шүүх эрх мэдэл ===
{{гол|Шүүх эрх мэдэл}}
Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Монгол улсын шүүхийн дээд байгууллага нь [[Монгол Улсын Дээд Шүүх|Улсын Дээд Шүүх]] юм.
Одоогийн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь Цэвэгмидийн Зориг юм.
== Гадаад харилцаа ==
Монгол нь [[АНУ]], [[ОХУ]], [[БНХАУ]], [[Хойд Солонгос|Хойд ба]] [[Өмнөд Солонгос]], [[Япон]] зэрэг олон орнуудтай найрсаг гадаад харилцаатай бөгөөд Засгийн газар гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг ихэд дэмждэг.
Монгол улс [[Астана]], [[Анкара]], [[Бангкок]], [[Берлин]], [[Брюссель]], [[Будапешт]], [[Бээжин]], [[Варшав]], [[Вашингтон]], [[Вена]], [[Вьентьян]], [[Хавана]], [[Дели]], [[Каир]], [[Канберра]], [[Кувейт хот|Кувейт]], [[Лондон]], [[Москва]], [[Ром]], [[Оттава]], [[Парис]], [[Пхеньян]], [[Прага]], [[Софи]], [[Сөүл]], [[Сингапур]], [[Токио]], [[Ханой]], [[Стокхольм]]д элчин сайдын яамтай бөгөөд [[Алматы]], [[Эрхүү]], [[Улаан-Үд]], [[Хөх хот]], [[Эрээн хот]], [[Кызыл]], [[Хонконг]], [[Осака]], [[Сан-Франциско]]д албан ёсны Консулын газартай юм. [[Нью-Йорк]] ба [[Женев]] хотуудад [[НҮБ]]-ын дэргэдэх төлөөлөгчид суудаг.
2005 оны 11 сарын 21-нд [[Жорж Буш]] Монголд айлчилсан [[АНУ]]-ын анхны ерөнхийлөгч болсон<ref>{{cite web
|url=http://mongolia.usembassy.gov/potus_visit.html
|title=President George W. Bush Visits Mongolia
|publisher=US embassy in Mongolia, 2005
}}</ref>. 2004 онд [[Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага|Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг]] [[Болгар]] улс толгойлж байх үед Монгол тус байгууллагын [[Ази]]йн нэгэн хамтран ажиллагч болсон.
== Зэвсэгт хүчин ==
{{гол|Монгол Улсын Зэвсэгт хүчин}}
Монгол улс нь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй оролцдог. Үүний хүрээнд Монголын цэргийн баг [[Сьерра-Леоне|Сьерра-Леонед]] [[НҮБ]]-ийн тусгай шүүхийг хамгаалах үүрэг гүйцэтгэж байсан. 2005-аас 2006 онуудад [[Бельги]] ба [[Люксембург|Люксембургийн]] цэргүүдтэй хамт [[Косово]] руу цэргийн баг илгээжээ. Мөн [[Африк]]ийн [[Чад]] улс уруу [[Монгол Улсын Зэвсэгт Хүчин|зэвсэгт хүчний]] 800 гаруй албан хаагч бүхий бие бүрэлдэхүүнтэй багийг илгээхээр зэхэж байна. Монгол улс 2003 онд [[Иракын эрх чөлөө ажиллагаа]]г дэмжиж Ирак руу, Талибан дэглэмийн эсрэг ажиллагааг дэмжиж [[Афганистан]] руу цэргийн багуудаа илгээсэн.
Монгол Улс нь цөмийн зэвсгээс ангид бүс нутаг хэмээн [[НҮБ]]-ээр баталгаажсан.
== Газарзүй, уур амьсгал ==
[[Зураг:Mongolia Landscape.jpg|thumbnail|left|Монголын нутаг дэвсгэр]]
1.564.116  км²<ref>АНУ-ын ТТГ-ын Дэлхийн Мэдээллийн Ном (CIA World Factbook)
[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2147rank.html ''countries by area'']
</ref> газар нутагтайгаар Монгол улс нь [[Иран]] улсын дараа дэлхийд 19-д орно. Энэ нь 20-д бичигдэх [[Перу]] улсаас хамаагүй том юм. 1990-ээд он хүртэл буюу социалист системийн үед Монголын Засгийн Газар өөрийн орныг [[Төв Ази]]йн бүсэд хамруулдаг байсан бол ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэнээс хойш ЗГ-н бодлого өөрчлөгдөж Монголыг [[Зүүн Ази]]йн бүстэй улс төр, эдийн засгийн нягт холбоотой хөгжүүлэх чиглэл баримтлах болсон байна. ЗХУ-ыг задрах хүртэл Монгол улс Төв Азийн цорын ганц тусгаар тогтносон орон байв. Мөн Зүүн Азиас гадна [[Зүүн Хойд Ази]] хэмээх шинэ нэр томъёо 1990-ээд оноос хойш гарч ирсэн ба  энэ нь газарзүйн гэхээсээ улс төр, эдийн засгийн шинжтэйгээр хэрэглэгдэж байна. Хэдийгээр [[НҮБ]] Монголыг Зүүн Азид хамруулж байгаа ч [[ЮНЕСКО]] Монголыг [[Төвд]], [[Шиньжян]], [[Өвөр Монгол]], [[Өмнөд Сибирь]]тэй ([[Буриад орон|Буриад]], [[Тува орон|Тува]], [[Алтайн Бүгд Найрамдах Улс]], [[Өвөр Байгалийн хязгаар]], [[Эрхүү муж]]) хамт Төв Азид хамруулдаг бөгөөд Монгол орон нь одоогоор Зүүн Азийн бүсэд давхар хамаарагдаж байгаа ч түүх соёлын хувьд Төв Азийн бүсийн орон юм. Судлаачид Монголд оршин тогтнож байсан Хүннү, Сяньби, Их Монгол Улс зэрэг эртний улсуудыг Төв Азийн улсууд гэж үздэг бөгөөд Зүүн Азийн улсууд гэж үздэггүй.
Монгол улс нь өмнөд хэсэгтээ [[Говь]] цөл, хойд ба баруун талаараа уулархаг газартай. Монголын нэлээд хэсгийг харьцангуй тэгш тал газар эзэлдэг. Монголын хамгийн өндөр цэг нь [[Алтай Таван Богд]]ын [[Хүйтэн оргил]] бөгөөд д.т.д. 4,848 м-т оршдог.Харин хамгийн нам цэг нь Хөх нуур [д.т.д 560m ]юм. [[ОХУ]]-ын Тува улсад хэсэг нь орших [[Увс нуурын сав|Увс нуурын хотгор]] нь байгалийн [[Дэлхийн өв]] юм.Мөн Монголд Отгонтэнгэр-4021м Цэнгэлхайрхан-4362м Мөнххайрхан-4231м Мөстхайрхан-3934м Цаст-4208м зэрэг олон мөнх цаст оргил байдаг. Монголын хамгийн урт мөсөн гол нь 20км урт Потаниний мөсөн гол хамгийн урт гол  1124км урт Орхон гол хамгийн том нуур Увс нуур бөгөөд баруун захийн цэг Мааньт уул зүүн захийн цэг Соёлз уулын модот хамар хойд захийн цэг Монгол шарын даваа урд захийн цэг Орвог гашууны бор толгой юм.
Монгол улс нь эрс тэс уур амьсгалтай. Улсын ихэнх газарт зун халуун бөгөөд өвөл маш хүйтэн. 1 сарын дунджууд -30 °C-д<ref>{{cite web
|author=
|year=2004
|url=http://www.imcg.net/gpd/asia/mongolia.pdf
|title=Republic of Mongolia
|publisher=
|accessdate=2008-02-10
</ref> хүрдэг. Зарим жилд зуд болох зэрэг байгалийн гамшигт үзэгдэл тохиолддог. Улаанбаатар хот нь дундаж температураараа дэлхийд хамгийн хүйтэн нийслэлд тооцогддог жилийн дундаж хэм нь -хэмтэй байдаг дэлхийн цор ганц нийслэл юм. Улаанбаатарын дараа Канадын нийслэл Оттава хот хүйтнээрээ 2-т орно.
Монгол орон өндөрлөг газарт оршдог ба хүйтэн, салхи ихтэй байдаг. Өвөл нь удаан, маш хүйтэн, зун нь богинохон ба зун цагт ихэнх хур тунадас нь унадаг. Жилд дунджаар 257 нартай өдөр тохиодог ба голдуу өндөр даралттай орчны дунд оршдог. Хур тунадас нь хойд талаараа хамгийн их (жилд дунджаар 20-35 см)зарим хур тунадас ихтэй жилдээ 600 мм буюу 60 см хүртэл, өмнөд хэсэгтээ хамгийн бага (жилд дунджаар 10-20 см). Хамгийн өмнөд хэсэгт Говь цөл орших бөгөөд энэ газарт жилд ямар ч хур тунадас унахгүй тохиолдол элбэг.
Говь бол ердийн цөл биш, харин хээр цөл юм. Энд тарвага амьдрах хэмжээний ургамал байхгүй ч тэмээ амьдрах боломжтой. Говийн бэлчээр нь маш хэврэг бөгөөд талхлалтын улмаас амархан устдаг. Үүнээс болж жинхэнэ цөлийн хэмжээ ихсэх аюултай болох ба энэ нь чулуулаг бөгөөд, тэмээ ч амьдарч чадахгүй газар байдаг.
== Байгаль орчин ==
=== Байгалийн бүс, бүслүүр ===
Монгол улсын хойд талаас урагш явахад ойт хээр, хээр, говь, цөлийн гэсэн өргөргийн 4 бүс, өндөр уулс, ялангуяа ойт хээрийн бүсийн уулс авирахад тайгын ба тагийн бүслүүр ажиглагддаг. Монголын байгалийн бүс, бүслүүр, гадаргын байдлыг харгалзан Хангай, Хэнтийн, Алтайн уулархаг, Дорнодын талархаг, Говийн гэж дөрвөн их мужид хуваадаг.
=== Газрын хөрс ===
Монголд хүрэн, хар хүрэн, цайвар хүрэн, хар шороон, нугын хүрэн, говийн бор, цөлийн бор саарал, нуга намгийн болон мараалаг, давсархаг зэрэг олон төрлийн хөрс байдаг. Үүний дотор үржил шимт хүрэн хөрс тавь орчим хувийг эзэлдэг. Газар тариалан эрхэлж болох газар нь газар нутгийн 0.76%-г эзэлдэг. Усжуулалттай газар 840 км² байна.
=== Ус агаар ===
Монгол улсад 67000 км урттай 3811 гол горхи, 500 м³ эзлэхүүнтэй 3500 гаруй нуур 7000 орчим булаг шанд, 540 м² талбай бүхий 190 гаруй мөсөн гол 250 гаруй Рашаантай бөгөөд газрын доорх усны 139 орд газар байна. Улаанбаатар хот бол хот дотроо рашаантай байдаг дэлхийн 2-хон нийслэлийн нэг юм. Монгол улсын хамгийн том мөсөн гол бол Алтай Таван богд дахь Потаниний нэрэмжит мөсөн гол бөгөөд 20 км орчим урттай.
Монгол улсын гол мөрнийг хойд мөсөн далайн, номхон далайн болон төв азийн гадагшаа урсгалгүй сав газрын гэж гурав хуваана. [[Орхон]] бол Монголын хамгийн урт гол юм (Урт нь 1124 км, усаа цуглуулах талбай 133000 км²). Харин БНХАУ-д урсдаг уртыг нь оруулж тооцвол Хэрлэн гол Монголын хамгийн урт гол /1200 км/ юм. Үүнээс 1090 орчим км нь Монголын нутгаар урсдаг. Хамгийн ус ихтэй гол нь Сэлэнгэ мөрөн юм. Жилийн дундаж урсац нь 300 мкуб/сек байдаг. Хамгийн том нуур нь [[Увс нуур]] (3350 км².
=== Ургамал, амьтан ===
Монгол улсад нэг ба олон наст, модлог, бутлаг, хагас бутлаг зэрэг 4000-аад зүйлийн ургамал, ногоо ургадаг бөгөөд 7 баг, 24 овог, 70 гаруй төрөлд хамаарагдах 140 гаруй зүйлийн [[хөхтөн]], 390-ээд зүйлийн [[шувуу|жигүүртэн]] оршино. Түүний дотор [[тахь]], [[хавтгай]], [[мазаалай]] зэрэг [[амьтан]], [[монгол алтан хундага]], [[тарваган шийр]], [[дорогостойн вансэмбэрүү]] зэрэг дэлхийд өөр аль ч газарт байхгүй [[ургамал]] бий.
== Орон нутаг ==
=== Засаг захиргааны хуваарь ===
{|class="wikitable" style="float: right; margin:10px"
!rowspan=2 |Зэрэг!! colspan=2 | [[Засаг захиргааны нэгж]] !! rowspan=2 | Тоон
нийлбэр
|-style="text-align:center"
! colspan=2 |нутгийн тоо
|-style="text-align:center"
! [[Монгол улсын аймаг, нийслэл|Нэгдүгээр]]
| style="background:#FFDAB9;"| [[аймаг]] — 21
| style="background:#AFEEEE;"| [[нийслэл]]   — 1
| style="text-align:right;"| 22
|-style="text-align:center"
! Хоёрдугаар
| style="background:#FFEFD5;"| [[сум]] — 330
| style="background:#E0FFFF;"| [[дүүрэг]] — 9
| align=right | 339
|-style="text-align:center"
! Гуравдугаар
| style="background:#FFFACD;"| [[баг]] — 1568
| style="background:#F0FFF0;"| [[хороо]] — 152
| align=right | 1720
! Нийлбэр
| colspan=6 style="background:#F5F5F5;"| '''Гурван түвшний зургаан зүйлийн 2081 нутаг'''
{{гол|Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь}}
Монгол улсын нутаг дэвсгэрийг [[Монгол Улсын Үндсэн Хууль|1992 оны үндсэн хуулийн]] IV бүлэгт зааснаар гурван түвшний зургаан нэгж болгон хуваасан. 1994 онд гурван аймаг нэмэгдэж 21 [[аймаг]], 1 [[нийслэл]] байдаг болжээ. Аймаг нь [[сум]]анд, сум нь [[баг]]т хуваагдана. 2013 оны байдлаар Монгол улсад 330 сум, 1568 баг байна. Нийслэл нь 9 [[дүүрэг]] болж задардаг бол дүүргийн доторх [[хороо]] жил ирэх тусам олширсоор байгаа. 2011 оны байдлаар 152 хороо тэмдэглэгджээ.<ref name="хуульзасагзахиргаа">[http://www.legalinfo.mn/law/details/367 МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ]. Дөрөвдүгээр бүлэг. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага.</ref><ref>Нийслэлийн Статистикийн газар.[http://ubstat.mn/News=70b5c1dc-1e9c-11e3-a522-001fc60e81da Нийслэлийн хороо - 2012 он].</ref>
=== Аймаг, нийслэл ===
{{гол|Монгол улсын аймаг, нийслэл}}
[[Зураг:Mongolian Aimags, Mongolia.png|thumbnail|right|450px|Монгол улсын аймаг, нийслэлийг харуулсан газрын зураг]]
Нэр бүхий [[Монгол Улсын аймгууд|хорин нэгэн аймаг]], [[Улаанбаатар|нэг нийслэл]] (Улаанбаатар)-ийн товч хүснэгт:
{| class="wikitable"
|- style="background-color:#dddddd"
! align="center" |Д/д
! colspan=2 | Нутгийн нэр
! Хүн ам
(2010 он)<ref name="хүнам2010">[http://www.toollogo2010.mn/doc/Aimag_niislel.pdf Монгол Улсын хүн амын 2010 оны улсын тооллогын дүн] (аймаг, нийслэлээр)</ref>
| align="center" | 1|| [[Зураг:Arhangai.gif|20px]] [[Архангай]] || {{юникодмонгол|ᠠᠷᠤᠬᠠᠩᠭ᠋᠋ᠠᠢ}} || align="right" | 84,583
| align="center" |2 || [[Зураг:Bayanulgii logo.jpg|20px]] [[Баян-Өлгий]] || {{юникодмонгол|ᠪᠠᠶᠠᠨ ᠥᠯᠦᠭᠡᠢ}} || align="right" | 88,056
| align="center" |3 || [[Зураг:Mn coa bayankhongor aymag.png|18px]] [[Баянхонгор]] || {{юникодмонгол|ᠪᠠᠶ᠋ᠠᠩᠬᠣᠩᠭ᠋᠋ᠤᠷ}} || align="right" | 76,085
| align="center" |4 || [[Зураг:Bulgan.png|20px]] [[Булган]] || {{юникодмонгол|ᠪᠣᠯᠠᠭᠠᠨ}} || align="right" | 53,653
| align="center" |5 || [[Зураг:Govi-Altai COA 2011.png|20px]] [[Говь-Алтай]] || {{юникодмонгол|ᠭᠥᠪᠢ ᠠᠯᠲᠠᠢ}} || align="right" | 53,591
| align="center" |6 ||  [[Зураг:Govsumber.gif|15px]] [[Говьсүмбэр]] || {{юникодмонгол|ᠭᠤᠪᠢᠰᠦᠢᠮᠪᠦᠷ}} || align="right" | 13,239
| align="center" |7 || [[Зураг:Mn coa of darkhan aymag.svg|20px]] [[Дархан-Уул]] || {{юникодмонгол|ᠳᠠᠷᠬᠠᠨ ᠠᠭᠤᠯᠠ}} || align="right" | 94,620
| align="center" |8 || [[Зураг:Dornogovi COA.jpg|20px]] [[Дорноговь]] || {{юникодмонгол|ᠳᠣᠷᠤᠨᠠᠭᠣᠪᠢ}} || align="right" | 58,612
| align="center" |9 || [[Зураг:Dornod.gif|20px]] [[Дорнод]] || {{юникодмонгол|ᠳᠣᠷᠤᠨᠠᠳᠤ}} || align="right" | 69,552
| align="center" |10 || [[Зураг:Dundgov.gif|20px]] [[Дундговь]] || {{юникодмонгол|ᠳᠤᠮᠳᠠᠭᠣᠪᠢ}} || align="right" | 38,820
| align="center" |11 || [[Зураг:Zavchan.gif|20px]] [[Завхан]] || {{юникодмонгол|ᠵᠠᠪᠬᠠᠨ}} || align="right" | 65,481
{| class="wikitable"
|- style="background-color:#dddddd"
! align="center" |Д/д
! colspan=2 | Нутгийн нэр
! Хүн ам
(2010 он)<ref name="хүнам2010"/>
| align="center" |12|| [[Зураг:Mn coa erdenet.png|20px]] [[Орхон]] || {{юникодмонгол|ᠣᠷᠬᠣᠨ}} || align="right" | 90,699
| align="center" |13 || [[Зураг:Mn coa uvurkhangay aymag.png|20px]] [[Өвөрхангай]] || {{юникодмонгол|ᠥᠪᠦᠷᠬᠠᠩᠭ᠋᠋ᠠᠢ}} || align="right" | 101,314
| align="center" |14 ||       [[Өмнөговь]] || {{юникодмонгол|ᠡᠮᠦᠨᠡᠭᠣᠪᠢ}} || align="right" | 61,314
| align="center" |15 || [[Зураг:Mn coa sukhbaatar aymag.png|20px]] [[Сүхбаатар аймаг|Сүхбаатар]] || {{юникодмонгол|ᠰᠦᠬᠡᠪᠠᠭᠠᠲᠤᠷ}} || align="right" | 51,334
| align="center" |16 || [[Зураг:Selenge.gif|20px]] [[Сэлэнгэ аймаг|Сэлэнгэ]] || {{юникодмонгол|ᠰᠡᠯᠡᠩᠭᠡ}} || align="right" | 97,584
| align="center" |17 || [[Зураг:Tov.gif|20px]] [[Төв аймаг|Төв]] || {{юникодмонгол|ᠲᠥᠪ}} || align="right" | 85,168
| align="center" |18 || [[Зураг:Uvs.gif|20px]] [[Увс]] || {{юникодмонгол|ᠤᠪᠰᠤ}} || align="right" | 73,328
|-style="background: #f0f0f0;"
| align="center" |19 || [[Зураг:Mn coa ulaanbaatar.png|20px]] [[Улаанбаатар]] || {{юникодмонгол|ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ}} || align="right" | 1,240,048
| align="center" |20 || [[Зураг:Mn coa khovd aymag.png|20px]] [[Ховд]] || {{юникодмонгол|ᠬᠣᠪᠳᠤ}} || align="right" | 76,869
| align="center" |21 || [[Зураг:Mn coa khuvsgul aymag.png|20px]] [[Хөвсгөл]] || {{юникодмонгол|ᠬᠥᠪᠰᠦᠭᠦᠯ}} || align="right" | 114,924
| align="center" |22 || [[Зураг:Hentiy.gif|20px]] [[Хэнтий]] || {{юникодмонгол|ᠬᠡᠨᠲᠡᠢ}} || align="right" | 65,811
=== Нутгийн удирдлага ===
Бүх түвшний засаг захиргаат нутаг өөрийн гэсэн [[хил]]тэй бөгөөд [[нутгийн өөрөө удирдах ёс]]ыг [[төр]]ийн удирдлагатай хослуулна. Эхний хоёр түвшний нутгийн өөрөө удирдах байгууллагыг [[иргэдийн Төлөөлөгчдийн хурал]] (ИТХ), баг, хорооныхыг [[иргэдийн Нийтийн хурал]] (ИНХ) гэнэ. Харин төрийн удирдлагыг тухайн нутгийн [[Засаг дарга]] хэрэгжүүлнэ.<ref name="хуульзасагзахиргаа"/>
=== Бүс, муж, орон ===
Монгол улсын газар нутаг уудам болохоор бүсчлэх, мужлах болсон. Нэгдсэн бүсчлэл байхгүй. Статистикийн (тоо бүртгэлийн) газрын хэрэглэдэг бүсчлэлийг жишээлвэл:
# [[Монгол улсын Баруун бүс|Баруун бүс]] (Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд)
# [[Монгол улсын Зүүн бүс|Зүүн бүс]] (Дорнод, Сүхбаатар, Хэнтий)
# [[Монгол улсын Төвийн бүс|Төвийн бүс]] (Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв)
# [[Хангайн бүс]] (Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл)
# [[Улаанбаатар]] (Улаанбаатар) гэж тав хуваасан байна.<ref>Монгол улсын Үндэсний статистикийн хороо. [http://www.slideshare.net/Gelegjamts/2011-get-file-wwwgelegjamtsblogspotcom-httpwwwnsomn Статистикийн бюллютень. 2011-12]</ref>
Монгол улсыг бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлал, шуудангийн нэгдсэн томъёолборт дээрх бүсчлэлийг ашигласан байдаг.<ref> Монгол Улсын Их Хурлын 2001 оны
57 дугаар тогтоолын хавсралт. [http://www.mofa.gov.mn/mn/index.php?option=com_content&view=article&id=151:2009-05-04-03-32-52&catid=35:2009-02-23-04-19-12 МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ]</ref>
== Эдийн засаг ==
[[Зураг:1000 Tugriks - Recto.jpg|thumbnail|1,000 [[төгрөг]]]]
Монголын эдийн засаг нь [[хөдөө аж ахуй]] ба [[уул уурхай|уул уурхайд тулгуурладаг]]. Монголд ашигт малтмал элбэг байдаг бөгөөд монголын эдийн засагт [[зэс]], [[нүүрс]], [[молибден]], [[цагаан тугалга]], [[вольфрам]], [[алт|алтны олборлолт]] ихэд ач холбогдолтой.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотод төвлөрч 30,000 гаруй хувийн бизнес үйл ажиллагаа эрхэлдэг. Харин хотоос гадуурх хүн ам нь мал аж ахуйг ([[хонины аж ахуй|хонины]], [[ямааны аж ахуй|ямааны]], [[үхрийн аж ахуй|үхрийн]], [[морины аж ахуй|морины]], [[тэмээний аж ахуй]]) голчлон эрхэлдэг. Газар тариаланд голдуу [[улаан буудай]], [[арвай]], [[хүнсний ногоо]], [[улаан лооль]], [[тарвас]], [[чацаргана]], малын тэжээл ургамал тариалдаг. 2006 онд 1 хүнд оногдох ДНБ нь $2,100 байв<ref name="factbook-mn">CIA World Factbook: [https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/mg.html ''Mongolia''] </ref>. ДНБ нь 2002 оноос хойш тогтвортой өсөж (2006 оны албан ёсны тооцоогоор жилд 7.5%-р) байгаа ч гэсэн том хэмжээний импорт, экспортын тэнцвэргүй байдлыг нөхөж амжаагүй л байна. ОХУ-д өгөх $11 тэрбум долларын өрийг 2004 онд $250 сая доллараар Монголын засгийн газар хэлэлцээрээр төлжээ.
Монголын эдийн засаг хэдийгээр өсөж байгаа ч гэсэн 2006 оны байдлаар хүн амын ядуурлын хэмжээ нь 32.2%<ref name="Yearbook2007"> Statistical Yearbook of Mongolia 2006, National Statistical Office, Ulaanbaatar, 2007 </ref>, [[ажилгүйдэл]] ба [[инфляци|инфляцийн]] түвшин нь тус тус 3.3% ба 9.5% байна. Монголын хамгийн гол худалдааны түнш нь [[Хятад]] орон. 2006 оны байдлаар Монголын нийт экспортын 68.4% нь, импортын 29.8% нь Хятадад ногджээ.<ref>Morris Rossabi, [http://www.jamestown.org/publications_details.php?volume_id=408&issue_id=3322&article_id=2369703 ''Beijing's growing politico-economic leverage over Ulaanbaatar''], The Jamestown Foundation, 2005-05-05, (retrieved 2007-05-29)</ref>
1991 онд Улаанбаатар хотод байгуулагдсан [[Монголын хөрөнгийн бирж]] нь нийт хувьцааны хэмжээгээрээ дэлхийд хамгийн жижигт тооцогддог байна.<ref name="Jeffs">{{cite news|url=http://www.efinancialnews.com/content/1047180747|title=Mongolia earns a sporting chance with fledgling operation |last=Jeffs |first=Luke |date=2007-02-12 |accessdate=2007-09-11 |work=Dow Jones Financial News Online}}</ref><ref name="IHT">{{cite news |url=http://www.iht.com/articles/2006/09/19/bloomberg/bxmongol.php|date=2006-09-19 |accessdate=2007-09-11 |title=Mongolian bourse seeks foreign investment |last=Cheng |first=Patricia |work=International Herald-Tribune|archiveurl=http://web.archive.org/web/20070420085805/http://www.iht.com/articles/2006/09/19/bloomberg/bxmongol.php|archivedate=2007-04-20}}</ref>
=== Аж үйлдвэр ===
ДНБ-ий 21.4%-г аж үйлдвэр хангадаг ба хөдөө аж ахуйн салбартай тэнцүүхэн байна (20.4%). Аж үйлдвэрлэлд [[барилгын материал]], [[уул уурхай]] ([[нүүрс]], [[зэс]], [[молибден]], [[хайлуур жонш]], [[цагаан тугалга]], [[вольфрам]], [[алт]]), [[газрын тос]], хүнс ба ундааны бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулалт, [[ноолуур]], байгалийн нэхмэл үйлдвэрлэл зэрэг орно. Аж үйлдвэрлэлийн өсөлт нь 2002 онд жилд 4.1% байв. Уул уурхайн салбар нь Монголын хамгийн гол чухал аж үйлдвэрлэлийн салбаруудын нэг болж хөгжсөөр байна. Энэ нь Хятад, Орос, Канадын уул уурхайн компаниуд Монголд үйл ажиллагаагаа эрхлэх болсонтойгоор харагдаж байна. Дотоодын хоол хүнсний үйлдвэрлэл гадаадын хөрөнгө оруулалтын тусламжтайгаар хурдацтайгаар өсөж байна.
=== Шинжлэх ухаан, технологи ===
1990-ээд оноос ардчилал хөгжснөөр Монгол улс нь [[технологи|технологийн салбараа]] хөгжүүлж эхэлжээ. Үүний үр дүнд нилээд олон тооны технологийн компаниуд үүсгэгджээ. Мөн [[Өмнөд Солонгос]], [[Хятад]] зэрэг ойр орчмын орнуудын технологийн компаниуд Монголд салбараа нээж эхэлж байна. [[Мэдээлэл харилцаа|Мэдээлэл харилцааны]] ба [[интернет|интернетийн]] үйлчилгээ олгогч компаниуд ихэссэнээр интернет ба утасны салбарыг өрсөлдөөнтэй болгожээ. Үүнээс хамгийн өрсөлдөөнтэй нь [[үүрэн телефон|үүрэн телефон утасны]] салбар бөгөөд одоо Монголын ихэнх нутгийг хамарч байна. Электроник ба механик аж үйлдвэрлэлтэй харьцуулахад [[программ хангамж]] нь Монголд үйл ажиллагаагаа эрхэлдэг Монголын ба гадаадын компаниудад түлхүү хөгжиж байна.
[[Зураг:Enfant de Mongolie.jpg|thumbnail|Хөдөөний Монгол хүүхэд гэрийн өмнө]]
== Хүн ам ==
{{гол|Монголын хүн ам зүй}}
[[Зураг:Mongolia-demography.png|thumbnail|left|Монголын хүн ам зүй. Хүн ам нь мянгаар.]]
2007 оны 7 сарын байдлаарх Монгол улсын нийт хүн амыг [[АНУ]]-ын хүн ам тооллогын товчоо 2,951,786 <ref name="US Census">[http://www.census.gov/ipc/www/idb/country/mgportal.html U.S. Census Bureau International Data Base]</ref> гэж үзэж байгаа бөгөөд энэ нь дэлхийд 138-д тооцогддог. Харин НҮБ нь хүн амыг 2,629,000<ref name="UN DESA PD">[http://www.un.org/esa/population/publications/wpp2006/WPP2006_Highlights_rev.pdf World Population Prospects]
The 2006 Revision Highlights</ref> хэмээн тооцож байгаа ([[АНУ]]-ын хүн ам тооллогын товчооны тооцооноос 11%-р бага). Монголын Үндэсний Статистикийн Хороо хүн амыг 2,612,900 гэж тооцно.
Хоёр хөрш орон болох [[Хятад]] ба [[ОХУ]]-ын хүн амтай харьцуулахад харьцангуй бага юм. Монголын хүн амын ихэнх хувийг [[Монголчууд]] эзлэх боловч [[Казах]] үндэстэн цөөнх тоотой бий. 2000 оны тооллогоор Монголын хүн амын өсөлтийг жилд 1.2% гэж тооцож байна<ref>[http://www.un.org/esa/population/publications/wpp2006/WPP2006_Highlights_rev.pdf World Population Prospects] The 2006 Revision Highlights</ref>. Нийт хүн амын 59% нь 30-аас доош насны, үүнээс 27% нь 14-өөс доош насныхан байна. Энэ харьцангуй залуу ба хурдацтай өсөж байгаа хүн ам нь бусад хөгжиж байгаа орнуудтай адил эдийн засагт нь хүндрэл учруулах болжээ.
Хүн амын 40% нь [[Төвдийн Буддын шашин|Төвдийн Буддын]] шашины урсгал болох [[Шарын шашин]]г шүтдэг, 30% нь шашингүй, 20% нь Бөөгийн шашинтай, 6% [[Христийн шашин|Христэд итгэгч]], 4% нь [[исламын шашин|исламын шашинтан]].
Нягтшил багатай Монгол улсын хүн амын нилээд хувь нь сүүлийн үеэс хотод амьдрах болжээ. Тал хувь нь Улаанбаатар ба аймгийн төвүүдэд амьдарч байна. Өрхүүд өвөл тосгонуудад, зун нь гэрт амьдрах хагас нүүдэлчин байдал нь хөдөө давамгайлж байна, гэхдээ бүтэн жилийн турш нэг газартаа байх газар тариалан эрхэлдэг өрхүүд ихэсч байгаа. Хүн амын 40% орчим нь [[нүүдэлчин]], хагас нүүдэлчин амьдралтай.
Хүн амын 85% нь Монгол үндэстэн бөгөөд үүн дотроос [[Халх ястан]] давамгайлна. Эдгээр ястнууд нь голдуу хэлний онцлогоороо л ялгагддаг. Монгол угсаатнуудын 90%-г Халх эзэлдэг. Үлдэх 10%-г [[Буриад]], [[Дөрвөд]], [[Дарьганга]] зэрэг ястан эзэлдэг. Түрэг угсаатнууд ([[Хасаг]], [[Тува]], [[Уйгур|Чантуу]]) Монголын хүн амын 7%-г эзлэх бөгөөд үлдэх хүн амд Хятадууд, Оросууд багтана. 1991 онд [[ЗХУ]] бутарч Монголд үзүүлж байсан тусламж дууссанаар ихэнхи Оросууд Монголоос гарчээ.
{{Largest cities of Mongolia}}
=== Хэл ===
Монгол улсын албан ёсны хэл нь [[Алтай хэлний язгуур|Алтай язгуурын]] [[Монгол хэлний бүлэг|Монгол хэлний бүлгийн]] [[Монгол хэл]] бөгөөд бичгийн систем нь Халх аялгуунд тохируулсан [[Кирилл үсэг|кирилл цагаан толгой]] юм. Мөн уламжлалт бичиг болох [[Монгол бичиг|монгол бичгийг]] хэрэглэж буй. Нийт хүн амын 95% нь халх аялгаар ярьдаг ба монгол хэлний бусад аялгуунд Буриад, Ойрад зэрэг аялга ордог. Баян-Өлгий аймгийн [[Казах хэл|Казах]] ба Тува нар казах, тувагаар ярьдаг. [[Англи хэл]] нь Монголд хамгийн их яригддаг гадаад хэл, үүний дараа [[Орос хэл]] орно. Мөн хуучин коммунист лагерийн орнуудын хэлийг нилээдгүй хувь эзэмшсэн байдаг.Үүний дотор [[Герман хэл]]ийг хүн амын 2,3% хувь эзэмшсэн байдаг бөгөөд герман хэлээр ярьдаггүй улс орнуудын хувьд өндөр үзүүлэлт юм.Энэ нь социализмын үед монголчууд Оростой харилцаа холбоо маш их байсантай холбоотой ба харин 1990-ээд оноос хойш англи хэл нь хамгийн их яригддаг гадаад хэл болж байна. Албан ёсоор 18835, хараар 11081 монгол иргэн [[Өмнөд Солонгос]]т ажиллаж байгаа (2010 оны 9 сарын 30-ны байдлаар) тул [[солонгос хэл]]<ref>{{cite news|publisher=Office of the President, Republic of Korea|url=http://english.president.go.kr/cwd/en/archive/archive_view.php?meta_id=en_dip_2006&category=164&id=923b8c655856408486c7764f|date=[[2006]]-[[05-05]]|accessdate=2007-08-17|title=Today in Mongolia: Everyone can speak a few words of Korean|last=Han|first=Jae-hyuck}}</ref> нь бас газар авч байна. Урд хөршийн хэл болох [[хятад хэл]]ийг хүмүүс сүүлийн үед сонирхох болж, залуучуудын дунд [[япон хэл]] ч бас түгээмэл болж байна.
=== Шашин ===
[[Зураг:Gandan Monastery 26.JPG|thumb|[[Гандантэгчэнлин хийд]]ийн
Мэгжид Жанрайсиг сүм]]
Монголчууд Төв Азийн нүүдэлчдийн адил бөөгийн шүтлэгтэй байсан ч 16-р зуунд буддийн шашинд оржээ.Гэвч бөөгийн мөргөл одоо ч нөлөөгөө алдаагүй хэвээр байдаг бөгөөд Монголын шарын шашин нь бөөгийн шүтлэгийн зан үйлээс нилээд зүйлийг авч хэрэглэжээ.Орчин үед хадгалагдан үлдсэн бөө мөргөлийн уламжлалуудын нэг бол овоо тахих ёслол юм.
20-р зууны үед коммунист засгийн газар шашин шүтэхийг хориглож байжээ. [[Их Хэлмэгдүүлэлт|Их Хэлмэгдүүлэлтийн]] үеэр [[Хорлоогийн Чойбалсан|Хорлоогийн Чойбалсангийн]] удирдлага доор Монголын ихэнх сүм хийдийг устгаж лам нарыг хэдэн мянгаар нь хороосон байдаг.
1991 онд коммунист засаглал унаснаар шашны эрх чөлөөтэй болж, гол шашин байсан [[Төвдийн Буддизм]] дахин сэргэж хамгийн түгээмэл шашин болжээ. [[Христосын шашин]], [[Ислам]]ын шашин ч гэсэн дэлгэрч эхэлжээ.
21-р зуунд зарим судлаач, төрийн зүтгэлтэн нар Мөнх тэнгэрийн шүтлэгийг сэргэх асуудлыг хүчтэй тавих болжээ. 2006 онд Мөнх тэнгэр судлалын олон улсын хурлыг Улаанбаатарт зохион байгуулсан юм.
=== Боловсрол ===
[[Социолизм|Социализмын]] үед боловсролын салбар нь хамгийн амжилттай хөгжжээ. Бичиг үсэг үл мэдэх явдал нь нүүдэлчин өрхүүдийн хүүхдүүдэд зориулагдсан дотуур байртай сургуулиудын тусламжтайгаар бараг бүтнээрээ арилгагджээ.
1911 оны үндсэний эрх чөлөөний хувьсгалын дараа хойч залуу үеээ дэлхийн олон улс түмний адил эрдэм боловсролд сургах талаар шинэ дэвшилтэт үзэл санаа сэргэсэн юм. Улмаар 1921 оны ардын хувьсгалын ялалтын үр дүнд анхны бага сургууль (одоогийн [[3 дугаар сургууль]]) байгуулагдсан бол 1923 оны 2 сарын 16-ны өдөр шинэ Монгол улсын анхны дунд сургууль болох [[1 дүгээр сургууль]] үүсэн байгуулагджээ. Энэ сургуульд [[Монгол хэл|Монгол хэл бичиг]], [[Орос хэл|Орос]], [[Англи хэл|Англи]], [[Франц хэл|франц]], [[Герман хэл|Герман]], [[Хятад хэл|Хятад]] хэлнүүд болон [[Математик|Тооны ухаан]], [[Физик|Бодисын зүй]], [[Хими|Хувилахуй ухаан]] , [[Одон орон|Одон орныг судлахуйн ухаан]], [[Газарзүй|Дэлхийн байдал]], [[Түүх]], [[Биеийн тамир|Биеийн хөгжил]], [[Дуу хөгжим]], [[Уран зохиол|Утга зохиол]], зэрэг шинжлэх ухааны хичээлүүдийг тодорхой хуваарь, сонголттойгоор заадаг байжээ. 1 дүгээр дунд сургуулийн анхны төгсөгчид болох 57 хөвгүүд охид 1926 онд [[Франц улс|Франц]], [[Герман]], [[Оросын Холбооны Улс|Орос]] улсад боловсрол эзэмшихээр 30 хүүхэд явсанаас 6 хүүхэд нь эмэгтэй байсан. Тэд бол шинэ Монголын анхны өндөр боловсролтой сэхээтнүүд болсон түүхтэй. 1929 он хүртэл ганцхан 1 дүгээр дунд сургууль байсан бөгөөд түүнээс хойш хот, хөдөөд олон дунд сургуулиуд байгуулагдсан. 1 дүгээр сургууль 1938 онд анхны бүрэн дунд сургууль буюу 10 жилийн сургууль болж өргөжсөн юм.
1990-ээд оноос дотуур байртай сургуулиудад хийх хөрөнгө оруулалт багассанаар бичиг үсэг үл мэдэх явдал арай ихэсчээ.
[[Ерөнхий боловсролын сургуулиуд|Бага дунд боловсрол]] нь нийтдээ анх арван жил үргэлжилж байсан боловч 2008 оноос 12 жил болсон<ref>[http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1134602 Olloo.mn](Mongolian)</ref>.
Монголын үндэсний их сургуулиуд нь бүгд [[Монгол Улсын Их Сургууль]] ба [[Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль|Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулиудаас]] үүссэн байна.
Монгол хүүхдүүд олон улсын чанартай математик физик зэрэг олон уралдаан тэмцээн олимпиадад эхний 3 байр эзэлж дэлхийд эх орныхоо нэрийг мандуулж яваа
=== Эрүүл мэнд ===
Эрүүл мэнд, асрамжийн байдал Монголд хурдацтай хөгжиж байгаа<ref>http://mirror.undp.org/Mongolia/publications/NHDR-2007-Eng.pdf [[UNDP]] Mongolia National Human Development Report</ref> ба үүний үр дүнд дундаж наслалт дээшилж байгаа.
АНУ-ын Тагнуулын төв газрын Дэлхийн мэдээллийн ном (CIA World Factbook)-ынхаар төрөлтийн хувь хэмжээ (нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо) нь 2.25<ref>[http://www.census.gov/ipc/www/idb/country/mgportal.html U.S. Census Bureau International Data Base]</ref>-1.87<ref>[http://www.un.org/esa/population/publications/wpp2006/WPP2006_Highlights_rev.pdf World Population Prospects] The 2006 Revision Highlights</ref>, хүн амын дундаж наслалт 67<ref>[http://www.census.gov/ipc/www/idb/country/mgportal.html U.S. Census Bureau International Data Base]</ref>-68<ref>[http://www.un.org/esa/population/publications/wpp2006/WPP2006_Highlights_rev.pdf World Population Prospects] The 2006 Revision Highlights</ref>, Амьд төрсөн 1000 хүүхдэд ногдох нялхсын эндэгдэл 1.9%<ref name="NMH Yearbook 2006">[http://www.nchd.mn/pdf/uzuulelt/2006.pdf National Ministry of Health Yearbook 2006]</ref>-4%<ref>[http://www.unicef.org/infobycountry/mongolia.html UNICEF - At a glance: Mongolia]</ref>; таван наснаас дооших хүүхдийн нас баралт 4.3%<ref>[http://ubpost.mongolnews.mn/index.php?option=com_content&task=view&id=1244&Itemid=1 UBPost: Child Mortality Rate Has Decreased, UNICEF Says]</ref> байна.
2002 оны байдлаар нийт 33273 эрүүл мэндийн ажилтантай, үүнээс 6823 нь эмч, 788 нь эм зүйч, 7802 нь сувилагч, 14091 нь дунд түвшний ажилчид байна. Одоогийн байдлаар 10.000 хүн тутамд 27.7 эмч, 75.7 эмнэлэгийн ор тус тус ноогдож байна.
== Соёл ==
[[Зураг:Naadam.jpg|thumbnail|right|200px|Наадмын үеэрх Хүй долоон худгийн дэнж]]
=== Баяр ёслол===
[[Наадам]] жил бүрийн 7 сарын 11-нд болдог. Уг баяраар монголын уламжлалт спортууд болох хурдан морь уралдуулах, сур харвах, бөх барилдах зэрэг төрлөөр эрийн гурван наадмыг зохион байгуулдаг. Мөн жил бүрийн хаврын эхэн сард болдог Цагаан сараар монголчууд ах дүү төрөл төрөгсдөөрөө бие биенийдээ зочилж, золгон, бэлэг солилцдог уламжлалтай.
{|class="wikitable"
!Огноо||Баяр||Тайлбар
||[[1 сарын 1]]||[[Шинэ жилийн баяр|Шинэ жил]]||Орон даяар амардаг.
||1-2 сар||[[Цагаан сар]]||Билгийн тооллын шинэ жил, хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, хоёрон, гурван.
||[[3 сарын 8]] ||[[Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр]]||Эмэгтэйчүүдийн баяр.
||[[6 сарын 1]]||[[Хүүхдийн баяр]]||Эх үрсийн баяр болон Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зэрэг олон нэршилтэй.
||[[7 сарын 11]]-[[7 сарын 13|13]]||[[Үндэсний их баяр наадам]]||Бүх нийтээр амарч, уламжлалт баяр наадмаа тэмдэглэдэг.
||11 сар||[[Их Эзэн Чингис хааны өдөр]]||Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1
||[[12 сарын 29]]||[[Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр]]||Манж Чин Улсын дарлалаас гарч, тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр.
* Энд улс даяар амарч, нийтээр тэмдэглэдэг баяруудыг багтаасан болно<ref>{{cite web|url=http://www.legalinfo.mn/law/details/399?lawid=399|title=НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ|publisher=Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем.}}</ref>.
=== Барилгын ур хийц ===
[[Зураг:Gurvger.jpg|thumbnail|right|200px|Гурвансайханы нурууны урдах нэгэн Монгол гэр]]
Уламжлалт сууц болох [[гэр]] нь Монголын барилга урлалын суурь юм. Гэр нь мод, эсгийг ашиглан ихэвчлэн 5-6 ханатай, унь, тоононд тулж босдог, дугуй хэлбэртэй, бөмбөгөр дээвэртэй ба угсардаг оньст бүтээцтэй, нүүдэлчин амьдралд тохирсон эртнээс орон сууцаас гадна сүм, хийд, орд, өргөө ч болдог байв. 16-17-р зуунаас чулуу, тоосгийг ашиглаж, суурин байрлах гэр хэлбэрийн сүм, дуган баригдаж эхэлсэн.
Эрдэмтэн Чүлтэм Монголын барилгын ур хийцийг Монгол, Төвөд, Хятад, эсвэл эдгээрийн хослол хэмээн ангилсан байдаг. Мэдэгдэж буй анхны дөрвөлжин ханатай хийц бол Занабазарын 1654 онд байгуулсан Батцагаан дуган юм. Гэр хэлбэрийн жишээ бол Улаанбаатарт байх Дашчойлин хийдэд байх гэр хэлбэрт сүм юм. Харин 1904 онд баригдсан Чойжин ламын сүм нь Хятад хийцээр баригджээ. Гандантэгчэнлингийн Цогчин нь Хятад-Монгол хосолмол ур хийцтэй юм.
[[Зураг:Ulaanbaatar_city_Mongolia.ogv|thumb|right|320px|Улаанбаатар хотын архитектур]]
1930-аад оноос Улаанбаатар хотод ЗХУ-ын нөлөөгөөр орос маягийн нэгээс хоёр давхар барилгууд Монголын архетиктурын хөгжлийн хандлагад хүчитэй түрж эхэлсэн 2000 оноос Улаанбаатарт барууны архетиктурын урсгалд ойртсон барилгууд түрж эхэлсэн байна.
=== Дуу хөгжим ===
Монгол нь дуу хөгжмийн уламжлалт өв соёл ихтэй. [[Хөөмий]], [[морин хуур]], [[Бие биелгээ]], бусад утсан хөгжмийн зэмсэг, [[богино дуу]] ба [[уртын дуу]] зэрэг нь бүгд эртний дуу хөгжмийн өвүүд юм.
Мөн Хубилай хааны дэргэд 1800 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оркестр байсан тухай түүхэн сурвалж байдаг ба монголчууд Ази тивдээ хамгийн анх дуурийн театртай болжээ.
20-р зуунаас [[Дэлхий дахины сонгдог хөгжим|барууны сонгодог хөгжим]] монголд орж ирсэн бөгөөд монголын өөрийнх нь сонгодог хөгжимтэй нийлүүлсэн хувилбаруудыг хөгжмийн зохиолчид гаргаж ирж байна. Харин одоо [[Рок хөгжим|рок]], [[Поп, Р-анд Би хөгжим|поп]], [[Транс хөгжим|транс]], [[Хип хоп хөгжим|хип-хоп]] хөгжмийн урсгал ихээхэн түгэн дэлгэрэх болжээ.
=== Кино урлаг ===
Социализмын үед МАХН киног өөрийн үзэл суртлыг сурталчлах хэрэгсэл болгож байсан. Анхны кинонууд нь ардын ба хувьсгалын баатруудын сэдэвтэй байсан бол 1950-иад оноос ажилчин ангийн тухай сэдэвтэй болсон байна. 1970-аад оноос баримтат кинонууд, өдөр тутмын амьдралын тухай сэдэвтэй кинонууд гарах болов.
Ардчилал гарсны дараа кино урлаг нэг хэсэг уналтад орсон ч сүүлийн үед сэргэж байна.Сүүлийн үед Доржхандын Төрмөнх, [[Даваагийн Бямбасүрэн]] зэрэг бие даасан найруулагчдийн уран бүтээл хүмүүст нилээдгүй үнэлэгдэх болсон ба Бямбасүрэнгийн "[[Ингэн нулимс]]" кино нь 2005 онд [[Оскарын шагнал]]ын шилдэг гадаад баримтат киноны төрөлд нэр дэвшиж байсан удаатай.
=== Хоол ===
Монголчуудын уламжлалт хоол хүнсэнд мах, цагаан идээ, зонхилдог байв. Хонь, үхрийн махыг хамгийн түгээмэл хэрэглэдэг бөгөөд таван хошуу малынхаа сүүг боловсруулж төрөл бүрийн цагаан идээ хийдэг. Монголчууд эртнээс хавар, зун, намар нь сүү цагаан идээгээ хүнсэнд хэрэглэдэг байв. 20-р зуунаас эхлэн европ хүнсний ногоо хэрэглэх болсон. Сүүлийн үед цагаан хоолтон хүмүүс их бий болж байгаа. Мөн дэлхийн олон үндэсний хоолны газрууд бий болж солонгос, хятад хоол идэх болсон. Энэ нь суурьшмал нийгэмд шилжсэнтэй холбоотой юм.
== Спорт ==
[[Зураг:WrestlingHouse.JPG|thumbnail|right|200px|[[Бөхийн Өргөө]]]]
[[Эрийн гурван наадам]] болох [[морины уралдаан]], [[сур харваа]], [[үндэсний бөх]] нь Монгол даяар хамгийн их тархсан, хамгийн олон үзэгчтэй спортын төрлүүд юм. Наадмын үеэр [[шагай харвах]] тэмцээнүүд ч гэсэн болдог.
Хамгийн их дэлгэрсэн спорт бол эрийн гурван наадмын гол төрөл, [[үндэсний бөх]] юм. Монгол бөхийг анх 7000 жилийн өмнө үүссэн гэж түүхчид үздэг байна. Монгол бөхөөр элдэв маргааныг цэгцлэж шийдвэрлэх явдал нь [[Монголын нууц товчоо|Монголын нууц товчоонд]] ч гардаг ажээ. Улсын бөхийн тэмцээнүүдэд улсын өнцөг булан бүрээс хэдэн зуун бөхчүүд ирж өрсөлддөг.
Сүүлийн үед [[ширээний теннис]], [[жудо]], [[сагсан бөмбөг]], [[хөлбөмбөг]] ихээхэн дэлгэрч монгол тамирчид эдгээр төрлүүдээр олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна.
=== Олон улсад ===
Монголчууд 1990-ээд оны сүүлчээс [[Япон]]ы [[сүмо]] бөхөд хүчээ сорих болж, өндөр амжилт гаргаж ирсэн. 2003 онд [[Долгорсүрэнгийн Дагвадорж|Асашёорюү]] нь анхны монгол Ёкозүна (сүмогийн аварга) болсон ба 2007 онд [[Мөнхбатын Даваажаргал|Хакүхо]] хоёр дахь, 2012 онд [[Даваанямын Бямбадорж|Ама]] гуравдахь, 2014 онд [[М. Ананд|Какүрюү]] 4 дэх монгол Ёкозүна болжээ.
Одоогоор Монгол улсын тамирчид [[зуны Олимп]]оос 2 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртээд буй.
Жүдогийн 100 кг-ийн жинд [[Найдангийн Түвшинбаяр]] [[Бээжингийн Олимп]]ийн үеэр Монголын анхны алтан медалийг авчирсан.<ref>{{cite web
| url = http://edition.cnn.com/2008/SPORT/08/15/mongolia.medal/index.html
| title =  Mongolia wins first-ever gold medal
| author = Mark Bixler
| publisher = CNN.com/world sport
| date = 2008-08-15
| retrieved = 2008-08-16
}}</ref> Тэрээр 4 жилийн дараа олимпоос мөнгөн медаль зүүснээр Олимпийн хос медальтай Монголын анхны тамирчин болсон. Мөн Олимпийн хүрэл медальт [[Хашбаатарын Цагаанбаатар]] нь Монголоос төрсөн жүдогийн анхны дэлхийн аварга юм.
[[Буудлага|Буудлагын төрөлд]] монгол эмэгтэйчүүд амжилт үзүүлэх болсон. [[Доржсүрэнгийн Мөнхбаяр]] нь хоёр удаагийн дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт (одоо [[Герман]]ы иргэн болсон) тамирчин бөгөөд [[Отрядын Гүндэгмаа]] нь Олимпийн мөнгөн медальтай.
[[Сонирхогчдын бокс]]ын төрөлд сүүлийн үед ихээхэн амжилт гаргаж байна. Бээжингийн олимпод 4 боксчин оролцсоноос [[Энхбатын Бадар-Ууган]] алт, [[Пүрэвдоржийн Сэрдамба]] мөнгөн медаль авсан. П.Сэрдамба 2009 онд Монголын тамирчдаас анх удаа дэлхийн аварга болсон.
[[Байт харваа]]ны төрөлд [[Бээжингийн паралимп]]аас [[Дамбадондогийн Баатаржав]] алтан медаль авсан.
[[Хөлбөмбөг]] нь залуучууд, хүүхдүүдийн дунд түгээмэл болсон. 1990-ээд оноос Монголын хөлбөмбөгийн шигшээ нь дахин тоглох болсон боловч том хэмжээний тэмцээнд орж чадаагүй л байна.
[[Лондоны олимп (2012 он)|2012 оны зуны олимпоос]] Монгол Улс алтан медаль авч чадаагүй ч түүхэндээ хамгийн олон буюу 5 медаль хүртжээ.
== Нэмж унших ==
* [[Монгол үндэстэн]]
* [[:Ангилал:Монголчууд|Анги:Монголчууд]]
* [[Улс орнуудын жагсаалт]]
* [[Тив тивийн улс орнууд]]
==Зураг==
<gallery>
Файл:Монголын физик газарзүйн атлас-монгол хэлээр.jpg|Монголын физик газарзүйн атлас-монгол хэлээр.
Файл:Монгол 12.jpg|Монгол
</gallery>
== Лавлах бичиг ==
{{лавлах холбоос|2}}
== Хэтдээ унших ==
* [http://www.britannica.com/nations/Mongolia ''Mongolia''], Британника нэвтэрхий толь (англи хэлээр)
* [https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/mg.html АНУ-ын ТТГ-ын Дэлхийн мэдээллийн ном]  (англи хэлээр)
* [http://www.state.gov/p/eap/ci/mg/ ''Монгол улсын тухай''], АНУ-ын Төрийн департмент  (англи хэлээр)
* ''Энэхүү өгүүлэлд Конгрессийн Номын сангийн улсуудын судалгаанаас материал авсан. Энэ нь АНУ-ын засгийн газрын бүтээл тул нийтэд өмчлөгдсөн.''
* "''HISTORIA MONGALORUM''" Fra Giovanni da Pian del Carpini, 1245-1247, "''Монголчуудын түүх''" Плано Карпини, итали хэлнээс орчуулсан Л.Нямаа, 2006, ISBN 99929-2-214-1
== Гадны холбоос ==
{{Commonscat|Mongolia}}
* [http://www.pmis.gov.mn Монгол улсын төрийн байгууллагуудын цахим сүлжээ]
* [http://www.open-government.mn/ Монголын нээлттэй засаг] - Засгийн газрын албан ёсны цахим сүлжээ
* [http://www.mongolia-tour.com/ Монголын аялал жуулчлалын байгууллагуудын нэгдсэн цахим сүлжээ]
* [http://www.mongolia-mining.com/ Монголын уул уурхайн салбарын талаархи олон улсын мэдээ]
{{Ази}}
{{Link FA|mk}}
{{Link GA|fi}}
[[Ангилал:Монгол орон| ]]