Difference between revisions 411897 and 411957 on mnwiki

=='''Counter - Strike (үүсэл гарал)'''==
[[File:Counter-Strike 1.6 cs.jpeg|thumb|counter - strike]]
Контр-Страйк (англ. Counter-Strike, Сөрөг цохилт буюу сөрөг цохилт хэмээх уг тоглоом нь тактикийн болон буудалцаант видео тоглоом юм. Энэ хүү видео тоглоом нь анх Half-Life нэртэй тоглоомыг "Gooseman", Жесс Клифф нар шинэчилж “XP Valve” корпораци хөгжүүлж худалдаанд гаргасан. Сөрөг цохилт видео тоглоом нь анх 2003 оны эхээр худалдаанд гаргахдаа Microsoft Windows үйлдэлийн систэм, Xbox дээр ажилуулж тоглохоор зохиогдож байсан бөгөөд 2013 оны 1 дүгээр сард Linux , OS X хоёрт тоглож болхоор худалдаанд гарсан. Мөн анхандаа сөрөг цохилт видео тоглоом маань 1.5 хэмээх загвараар гарж байсан бөгөөд үүний засварлагдан 1.6 хэмээх төгс загварын 2003 ондоо багтаан гарсан юм. Түүнээс хойш албан ёсны хувилбараа өргөжүүлж, Counter-Strike: Condition Zero, Counter-Strike: Source, Counter-Strike: Global Offensive зэрэг цувралуудыг гараад байгаа билээ. Уг тоглоомд алан хядагчид болон алан хядагчидтай тэмцэх тусгай багынхан гэсэн хоёр багт хуваагдан өрсөлддөг. Өгөгдсөн даалгаварыг биелүүлэх буюу эсрэг талаа буулган авж чадсан тал нь хождог.Мөн багын ажилгаа их шаардах бөгөөд дайралтын олон стратегийг өөрсдийн багын гишүүдийн ур чадвар, онцлогт тааруулан боловсруулж тоголдог. Судалгаагаар авч үзхэд 2011 оны 8 дугаар сарын байдлаар Контр-Страйк нь 25 сая борлуулагдсан байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл өөрийн цар хүрээг өргөжин тэлсээр тоглоомын хорхойтон хэн бүхнийг шунан дурлуулж чадсан гайхалтай видео тоглоомуудын нэг юм. Миний хувьБи л гэхэд энэхүү тоглоомыг анх 2004 онд хааяа хааяа найз нартайгаа тоглодог байсан ба түү ганц найз нөхөдтэйгөө тоглож сурч байсан. Тэрнээс хойш компьютервидео тоглоом тоглохоо больж хичээлдээ анхаарал төвлөрүүлж байсаар бүүр хожуэр бүр тоглоод байхаа больж хичээл номондоо илүү анхааралаа хандуулах болсоноор их олон жилийн дараагаас буюу 20102 оны эхээр л багаар тоглох болж, стратеги, техникнэг тоглож эхэлсэн ба багаар хэрхэн тоглох, хэрхэн стратеги зохиож, ямархуу техник хэрэглэх зэрэгт сонирхолтой болж улам ихээр татагдах бож эхэлсоэн юм. Үүний дараагаас хааяа хааяа тоглсоор өдийг хүртэл тоглож ирсэн. <ref>https://mn.wikipedia.org/wiki/Counter-Strike</ref>багын ажилгаанд илүү анхаарах болж хаа ганц тоглохдоо янз бүрийн стратек зохиож цагыг зугаатай өнгрөөх болсон.

Миний бодлоор эрэгтэй хүн бүр л багахэн жаахан байхдаа найз нөхөдтэйгөө ямар нэгэн байдлаар мод, төмрийг буу болгон олуулаа хоорондоо талцтэнцүү хуваагдаж байгаад байтулалдаж тоглодог нь жамхорвоогын ёс юм шиг байгаа юм. Энэ нь эрэгтэй хүнд байдаг төрөлхийн гэр орон, омог отгоо хамгаалах, ан ав хийх зэрэг үндсэн раншингийн хэлтэрхий юм шиг байгаа юм. Тийм болохоор дундад зууны хүүхдүүд ямар нэг хүлэг баатар, жанжин болж модон жад, сэлэм, хавчаахайгаар тоглодог байсан бол энэ зууны үеэр галт зэвсэг дуурайлгасан модон буу энэ тэрээр тоглодог болж улам л үсрэнгүй хөгжсөөр ирсэн.

Харин өнөө үед мэдээлэл холбооны технологи өндөр хөгжсөн үед энэ тоглоом нь биет хэлбэрээс цахим хэлбэрт шилжэн хөгжсөн. Энэ нь одоо танилцуулж байгаа уг Counter-Strike тоглоом юм. Баталгаа нь гэвэл та гараад PC Game гэсэн газар руу шагайгаад үзээрэй л дээ. Тэнд бүүр жааханаас эхлээд томчууд хүртэл суучихсан кибер байлдаан хийж байхыг харна.

Компьютер тоглоом сайн ч талтай, муу ч талтай. Хүүхдийн нас, сэтгэхүйд таарсан тоглоомыг нь зөв олж тоглуулбал хүмүүжил, сэтгэлгээ зэрэгийг сайжруулна гэдэг нь ойлгомжтой. Энэ зүйлийг тоглоом судлаачид аль хэдийнэ гаргаад урт гэгч жагсаалт гаргаа биз. Мөн тоглоом бүтээгчид ч тоглоомоо төдөөс төдөн насныханд зориулав гээд тодорхойлсон буй. Уг Counter-Strike-ыг бол 17 наснаас дээш насныханд зориулсановог аймаг, гэр бүлээ бусдаас хамгаалах, ан агнуур хийх гэх мэт ерөнхий раншингийн хэлтэрхий юм шиг байгаа юм. Тийм болохоор миний болон манай ах, үеийн хүүхэд багачууд ямар нэг хүлэг баатар, жанжин болон мод, төмрөөр өөрсдийн гэсэн зэвсэгийг хийж тоглодог байсан бол өнөө үед хүүхдүүд жинхэн бууг дуурайлган хийсэн тоглоомон буугаар тоглодог болсоноор  хүүхэд багачуудын тоглоом улам л хурдацтай хөгжсөөр байгаа нь илт юм.

Харин өнөө үед мэдээлэл холбооны технологи өндөр хөгжсөн үед энэ тоглоом нь биет хэлбэрээс цахим хэлбэрт шилжэн хөгжсөн. Энэхүү тоглоом нь одоо та бүхэнд танилцуулж буй Counter-Strike видео тоглоом юм. Хэрхэн? Яаж? Баталах юм гэжүү? Энэ их хялбар яагаад гэвэл та гэрээсээ гараад “PC Game” гэсэн тодотголтой видео тоглоомын газарт ороод үзээрэй. Тэнд та бага балчираас авхуулаад жаран настай томчууд хүртэл хамтдаа суучихсан цахим тулаан хийж байхыг харах болно.

Мөн нэмж хэлхэд видео тоглоом нь сайн ба сөрөг талтай. Хэдий насны хүн, ямархуу тоглоом, гэдэгээсээ хамаарч тухайн хүнийхээ сэтгэхүйд тааруулан тоглоомыг нь зөв тааруулж тоглуулбал тийм ч муу зүйл биш юм. Энэ нь ухаан сийрүүлж, сэтгэлгээ зэрэгт сайнаар нөлөөл гэдэг нь тодорхой. Мэдээж энэхүү асуудлыг видео тоглоом судлаачид аль хэдийнэ судалж мэдээд урт гээ ч нь жагсаалт гаргачихсан биз. Мөн видео тоглоом бүтээгчид маань ч тоглоомуудаа тэдээс тэдэн насныханд зориулав гээд тодорхойлчихсон байдаг. Уг Counter-Strike видео тоглоомыг бол 17 наснаас дээш насныханд зориулсан байдаг.

=='''Тоглоомын давуу тал'''==
Уг тоглоомыг тоглосноор тоглогчид бас авууштай чанар үлдээдэг гэж би хувьдаа дүгнэсэн. Тэр нь:
 
'''1.''' Байлдааны галт зэвсэгийн наад захын ойлголттой болно. Гар буу, винтов, автомат, снайпер, гар гранат, цайруулагч, далдлах утаа гээд хэдий энэ бүгд нь кибер ч гэсэн. Онч, тусгалын зай, сум хэд үсэрдэг гэх мэт ...
 
'''2.''' Байлдааны тактикын сургуулилт болно. 5 хүнтэй 2 баг хоорондоо тэмцэлдэх бөгөөд энд давшилт, хориглолт, отолт гээд стратегиуд. Мөн тоглогчын байрлалын үнэлгээ, тухайн үеийн байдалд хурдан үнэлэлт хийх, байлдааны маневрлалт гэх мэт...

'''3.''' Сэтгэлзүйн дасгал буюу өөрийгөө болон багыг удирдах чадвар. Минийхээр энэ хамгийн гол ололт нь бөгөөд хичнээн ялагдаж байгаа ч, зэвсэг байлдаанд техникийн эсэргүүцлийн чадвар муутай байсан ч сайн байрлал, сайн зохион байгуулалт, сайн чадвартай байснаар тулаанд ялалт байгуулахад хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг гэдгийг ухаарах явдал юм. Тоглолтын явцад хэд дараалан ялагдах, эсрэг талаас ихээхэн басамжлал, бардамнал, сэтгэл зүйн дайралт хийсэн ч энэ бүгдэд авталгүй зөвхөн тоглолтод, өөрсдийн байрлал, чадварт анхаарал хандуулж чадах чадвартай болох нь уг тоглоомоос авах гол зүйл нь юм.

За тэгээд ер нь хэтрүүлж хэлбэл муухан цэргийн алба хааснаас сайтар Counter-Strike тоглодог байсан нь дээр гээд хэлчихвэл бараг буруудахгүй биз. Цагдаагийн тусгайгийнхан ч хааяа стратегийн чадвар, тактикын сургуулилт хийх гэж уг тоглоомоор тоглодог гэж сонссон.

Тоглогчдыг хараад байхад тоглолтын явцад тухайн хүний жинхэнэ зан чанар, араншин (характер) зэргийг уг тоглолт дундаас ажиглаж болдог л доо. Жишээлбэл: -Сайн удирдагч: Багийг сайн удирддаг бөгөөд тактик, стратегийг удирдлагыг гартаа авна. Багийн хүчийг хамгийн бага алдаж, ялалт байгуулах гол зорилгоо ухамсарладаг мөн багийн тоглогчдийн чадварыг ашиглан тэдгээрийг байрлалуудад хуваан сайн давшилт, хориглолт үүсгэж чаддаг. Хэрвээ тухайн стратеги давшилт, хориглолт бүтэлгүйдсэн үед багийнханаасаа уучлалт гуйж ч чадна.

=='''Тоглогчдыг тоглолтын хэв маягаар шинжихүй'''==
===='''Жур байлдагч:'''==== 
-	Багийн хамгийн муу тоглогч гэж хэлж болно. Учир нь эдгээр гишүүд бусдынхаа төлөө огт явдаггүй. Мөн багын гишүүддээ тус болж чадахгүй байх тохиолдол бий. Учир нь байрлал эзлэх, байг онолт муу, багын гишүүдийг огт сонсдоггүй, огт мэддэггүй. Ихэвчлэн эдгээр нь шинэхэн тоглогчид иймэрхүү байдаг.

===='''Хувай хичээгч:'''====
-	Байлдааны үед үргэлж тулааны шугамын хамгийн ард байнга үлддэг. Хүнд тулааны үеэр хэцүү байдалд орсон гишүүдэд тусламж үзүүлдэггүй. Хувийн аюулгүй байдалыг маш сайн хангадаг. Эдгээр тоглогчид нь тийм ч сайн оновчтой бууддаггүй. Үргэлж хувиа хичээснээс болж аз муутай байдаг. Эдгээр тоглогч нар нь ихэвчлэн хулчгарууд байдаг.

===='''Ганцаарчилсан тоглолттой тоглогч:'''==== 
-	Зөвхөн өөрийн гавъяа шагналын төлөө байлддаг. Хамгийн олон оноог цуглуулах гэж зүтгэдэг. Гэхдээ давшилтад түрүү эгнээ хавьд яваад багийн гишүүдийн дайралтад хүч нь суларсан дайсныг агнадаг. Техникийн хувьд дажгүй, байрлалын үнэлгээ боломжын. Онироодуу, сагсуу эсвэл их хөөрүү зантай хүмүүс байдаг.

===='''Гол тоглогч:'''====
-	Багийн төлөө тоглодог. Дээр дурдсан бүх сайн талыг агуулдаг. Зэвсгийн хүч сул (муу буу, зэвсэг хэрэглэлтэй) байсан ч эсэргүүцэх чадвар өндөр, байрлал тоглолтын явцад маш сайн үнэлэлт хийж, хурдан бөгөөд ашигтай маневр хийдэг. Багийн нөхдийн тоглолтыг маш сайн дэмжиж, удирдлагын шийдвэрийг ялалт болгоход гол хувь нэмрийг оруулдаг. Сэтгэлзүйн бэлтгэлтэй, өөрийгөө удирдах, хянах чадвар сайтай мэдрэмжтэй тоглогчид байдаг.

Уг тоглоом нь монголд ч төдийгүй дэлхийн улс орон даяар eSport буюу кибер Спортын нэг төрөл болсон байдаг ба үүнд уг тоглоомын тоглолт, тоглогчдийн ур чадвар зэрэг зүйлсээс шалтгаалан уг тоглоомыг амьдруулдаг хүчин зүйл нь гол үүрэг гүйцэтгэдэг байх.

=='''Дүгнэлт'''== 
Эцэст нь хэлэхэд уг тоглоомыг спорт хэлбэрээр тоглож дээрхи чанаруудыг шингээж авахыг эрхэм уншигч таньд зөвлөж байна. Тэгээд ямарваа нэгэн зүйл хэмжээ хязгаартай байх нь зайлшгүй бөгөөд хэрвээ та уг тоглоомоос спорт тоглоомын нэгэн адил өөрийгөө хянах, удирдах, багийн хамтын ажиллагааны хүчээр ялалтад хүрч сурсан ба мөн үнэхээр хүч хүрэхгүй үед ч бүх чадлаа шавхаад ч хамаагүй, шудрагаар ялагдаж сурсан бол та уг тоглоомыг зөв тоглож сурчээ гэж өөрийгөө дүгнэж болох юм.<ref>http://lagaalzgan.blogspot.com/2009/02/cs-aoo-counter-strike-nye-oaeeeei-oooae.html</ref>