Difference between revisions 463919 and 463920 on mnwiki

[[File:Charles Wheatstone.jpg|thumbnail|Чарльз Вийтстоун хүний нүд харж байгаа объектыг хоёр өөр хэмжээстэйгээр хардаг бөгөөд үүнийг тархи боловсруулж нэг объект болгодог болохыг нээсэн.]]
[[File:Stereoscope.jpg|thumbnail|Стереоскопоор дамжуулан хоёр талт стерео зураг буюу энгийн зургийг харахад хүнд гүн гүнзгий сэтгэгдэл болоод зургандаа автагдах мэдрэмжийг төрүүлдэг байсан байна.]]
[[File:Headsight.jpg|thumbnail|Виртуал шилний анхны загвар]]
[[Файл:Augmented Reality.jpg|thumbnail|Augmented Reality-ийн ажилллаг]]
'''Виртуал бодит байдал''' дууны нөлөө бүхий компьютерийн график хослуулан хиймэл (виртуал) бодит байдлыг бий болгох технологийг хэлдэг. Тэдгээр нь бодит бус хийсвэр орчинд өнгөрсөн болон ирээдүйд амьдарч буй хүмүүсийг виртуал бодит байдал ашиглах болон мэдрэх боломжтой юм.
== VR (Virtual  Reality) гэж юу вэ? ==
'''Virtual  Reality''' буюу VR гэдэг нь програм хангамжийн тусламжтай бүтээгдсэн хэрэглэгчидэд бодитой мэт харагдах хиймэл бодит орчин юм. Энэ нь хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх гэсэн таван мэдрэхүйг таньд хийсвэр байдлаар бодит мэт мэдрүүлэхийг хэлнэ. Virtual  Reality-ийн тусламжтай та зугаацах, аялах, хөгжих, суралцах мөн өөрийн хүссэн дүрдээ хувирах, хүссэн орон зайдаа шилжих гэх мэтчилэн хязгааргүй боломжийг олж авна.
 
=== Түүх ===
•	Virtual  Reality-ийн түүх нь 19-р зууны үеээс эхлэлтэй бөгөөд үүнийг бидний мэддэг panorama зураг гэж нэрлэдэг. Эдгээр зурагнууд нь үзэгчийн харах талбарыг бүхэлд нь дүүргэснээр тэдэнд түүхэн үйл явдал эсвэл аливаа үзэгдлийг илүү бодитоор мэдрүүлэх зорилготой.

•	1838 онд Charles Wheatstone-ын судалгаагаар хүний нүд харж байгаа объектыг хоёр өөр хэмжээстэйгээр хардаг бөгөөд үүнийг тархи боловсруулж нэг объект болгодог болохыг нээжээ. Түүний бүтээсэн stereoscope-р дамжуулан хоёр талт stereo зураг буюу энгийн зургийг харахад хүн гүн гүнзгий сэтгэгдэл болоод зургандаа автагдах мэдрэмжийг төрүүлдэг байсан байна. 
 		 
•	1939 онд дараагын дэвшилтэд технологи болох master төсөөллийг William Gruber бүтээсэн бөгөөд уг шилээ виртуал аялал гэж тодотгожээ. Тухайн stereoscope-ийн загварын зарчим нь өнөөдөр Google Cardboard болон бусад хямд өртөгтэй виртуал риалити шилнүүдэд ашигласаар байна. Цаг хугацаа өнгөрөх тусам хүн төрөлхтөн илүү сайхан мэдрэмжийн төлөөх арга замыг эрэлхийлсээр ирсэн. XX-р зууны комьпютерийн технологийн хөгжлийн үеээс жинхэнэ нээлтүүд бий болж эхэлсэн. 

•	1929 онд Edward Link-ийн бүтээсэн Link Trainer гэх бүхэлдээ электрон механик хийцтэй худалдааны зориулалтаар гаргасан хамгийн анхны нислэгийн дадлагажуурын жишээ энэ юм. 
 
•	Нисгэгчдын сургаж аюулгүй байдыг илүү сайн хангах зорилгоор Америкийн Нэгдсэн Улсын цэргийн алба 3500 доллараар зургаан ширхэгийг худалдан авч байжээ. Энэ нь одоогынхоор 50000 ам доллартай тэнцэнэ. Дэлхийн хоёрдугаар дайны үед арван мянга гаруй  Link Trainer-ыг нийт 500000 гаруй нисгэгчид анхан шатны сургалт өгж ур чадварыг нь сайжруулах зорилготой ашиглаж байжээ. 

•	1930-аад онд шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолч Stanley G. Weinbaum нь Pygmalion’s Spectacles гэх номондоо виртуал риалити ертөнцийн талаар тусгасан байдаг. 

•	1950 оны дунд үед кино зураглаач Morton Heilig видео тоглоомын загвар бүхий sensorama-г зөвхөн хараа болон сонсголд биш хүний бүх мэдрэлд хүрэх орчин бүхий кабинет болгон боловсруулжээ. 
 
•	1960 онд Morton Heilig-ийн дараагын бүтээл болох хамгийн анхны толгойндоо зүүдэг дэлгэцтэй шил байсан юм. Энэ нь виртуал риалити дэлгэцтэй шилний хамгийн эхний жишээ байсан юм. Гэвч энэ нь хэрэглэгч толгойгоо хөдөлгөхөд дэлгэцтэй шил хариу үйлдэл үзүүлдэггүй байсан сул талтай байжээ. 

•	1961 онд одоогын виртуал шилний бүтэцийг гаргаж ирсэн. Түүнийгээ Headsight гэж нэрлэсэн бөгөөд тухайн үедээ худалдааны зориулалтаар биш цэргийн аюултай нөхцөл байдлыг бодитоор алсаас үзэх боломжийг хангах зорилгоор бүтээсэн. Толгойн хөдөлгөөн алсын камерыг хөдөлгөж хэрэглэгчийг хүрээлэн буй орчиныг харах боломжийг олгодог байсан.
 
•	1978 онд Andy Lippman болон түүний MIT багын машины дээвэр дээр суурилсан камераар виртуал риалити газрын зургыг бүтээж байсан бөгөөд энэ нь одоогын google street view төсөл юм. 

•	1987 онд харааны програмчлалын лабораторийг үүсгэн байгуулагч Jaron Lanier нь виртуал риалити гэх нэршлийг бий болгожээ. 
 
•	1991 онд Virtuality групп Virtuality төхөөрөмжөө танилцууллаа. Тоглогчид виртуал риалити  шилийг зүүгээд тоглоомийн машинаар бараг л бодит цагаар буюу секундыг мянга хуваасны тавьтай тэнцэх хэмжээний хугацааны хоцрогдолтойгоор тоглоно. Мөн сүлжээгээр холбогдон тоглох боломжтой байсан. 

•	1992 онд The Lawnmower Man хэмээх кино нээлтээ хийлээ. Уг киноны агууламж нь сэтгэл мэдрэлийг өвчтэй өвчтөнд тариа тарьж виртуал риалити төхөөрөмжөөр аялуулж түүнийг эмчилж байгаа тухай гардаг. 

•	1993 оны SEGA компани нь Sega VR шилийг гаргасан. Sega VR дээр дөрвөн тоглоом гарснаар Sega VR уналтанд орсон. 

•	1995 онд Nintendo Virtual Boy хэмээх хамгийн анхны зөөврийн гурван хэмжээст тоглоомын консолыг гаргасан. Энэ нь эхлээд Япон болон Хойд Америкад гарсан боловч төд удалгүй дампуурсан. Шалтгаан нь тоглоом хөгжүүлэгчийн дэмжлэг дутагдсан гэх. 

•	Үүнээс хойш виртуал риалити хэсэгтээ яригдахаа больсон байтал  2012 оноос Oculus VR компани хөгжүүлэгчдэд зориулсан хувилбараа гаргаж 2016 онд Las Vegas-д болсон дэлхийн хамгийн том технологийн үзэсгэлэн болох CES дээр хэрэглэгчдэд зориулсан албан ёсны бүтээгдэхүүнээ дэлгэж 600 ам доллараар үнэлсэн.

•	2014 онд Facebook компани Oculus VR-ыг 2 тэрбум ам доллараар худалдаж авсан. 2014 онд Google I/O Developer Conference дээрээ Google компанийн хэрэглэгч өөрөө хийж болохуйц ухаалаг гар утсанд зориулагдсан Google Cardboard танилцуулснаар виртуал риалитийн зах зээл дэлхий даяар сэргэсэн юм. 	

•	2015 онд Google-ийн Youtube програм дээр мөн Facebook дээр 360 видео форматууд нэмэгдсэн. 2015 он виртуал риалитийн хувьд үсрэнгүй хөгжлийн жил байсан.

=== Давуу тал: ===
•	Компьютерын үүсгэсэн орчинд ашиглана.

•	Бодит ертөнцийг орлож буй орчинд ажилладаг.

•	Хэрэглэгчийн бүрэн хиймэл ертөнцөд орж бодит ертөнцөд тусгаарлагдсан байдаг.

== AR (Augmented Reality) гэж юу вэ? ==

'''Augmented Reality''' буюу AR гэдэг нь програм хангамжийн тусламжтай бүтээгдсэн аливаа графикыг бодит байдалтай хослуулсан хагас бодит орчин юм. AR нь Virtual Reality-гийн дараагын үе шат юм. Augmented Reality технологи нь компьютер доторх 3D дүрсийг гар, хулгана ашиглалгүй камераар нь дамжуулан удирдах юм. Ингэхдээ камераар дамжин секундэд орж ирэх кадр болгон дээр анализ хийн камерийн өмнө сууж байгаа хүний нүүр царай үйл хөдлөлийг таньж урьдчилан тодорхойлсон объектийг таньж түүний байгаль дээрх координатыг тодорхойлон түүнийгээ компьютер доторх ямар нэг 3D объекттой холбосноор түүнийг удирдах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. 
 
Мөн нэгэнт камер ажиллаж байх учир орж ирж байгаа видеог хүссэн газраа гаргана. Ингэснээр та компьютерт байх 3D объектийг хөдөлгөж удирдаж байх ба камераар харагдах таны дүрс түүнтэй холилдсоноор амьдралын бодит байдал компьютерийн хийсвэр загвартай уусан нийлж гайхалтай дүр зургыг бий болгоно.
Энэ нь хэрэглэгчийн эргэн тойронд байгаа сонирхлын цэгүүдийг (POIs) харуулах боломж юм. Хэрэглгэгч өөрийн утасны тусламжтай өөрийн эргэн тойронг утсаараа харахад сонирхлын цэг болох POI –н байршилд байх хийсвэр обьектийг олж харна.Тэр хийсвэр обьектууд нь текст болон 3D дүрс байж болно.Сонирхлын цэг болох POI нь зурагт хуудас, дуу мөн дүрс бичлэгтэй холбогдож чаддаг. Энэхүү боломжыг ашиглан бид зар сурталчилгаанд байгууллагын салбаруудын мэдээллийг , мөн хаана хаана байж болох талаар гаргаж өгч болох юм. 

=== AR технологийг ашиглаж буй салбарууд: ===
•	Анагаах ухаан

•	Боловсрол

•	Тоглоом

•	Инженерийн загварчлал

•	Цэрэг хүчин

•	Реклам, сурталчилгаа

•	Байршил заах систем гэх мэт

'''
=== AR технологийн хэрэглээний судалгаа:''' ===

Гар утас ашигладаг нийт хүн амын 30% нь долоо хоногт ядаж нэг удаа AR технолгийг ашигладаг. Энэ байдлаараа 2017 он гэхэд 2,5 тэрбум гаруй AR програм татаж авах бөгөөд тэдгээрийн дийлэнх нь тоглоом байна.
 
=== Давуу тал: ===
•	Бодит ертөнцөд илүү ойр

•	Хэрэглэгч бодит байдал болон компьютерын үүсгэсэн орчинтой зэрэг харьцдаг

•	Хэрэглэгчийн бодит байдлаас тусгаарлагддаггүй

AR бол iPhone юмуу Android утасны камер эсвэл Google Glass гэх мэт төхөөрөмжүүдээр дэлхийн бодит байдалд нэмэлт дижитал мэдээллийг гаргаж харуулах гайхалтай технологи юм.Тэрхүү нэмэлт мэдээллүүдэд дүрс бичлэг, зураг, дуу болон 3D дүрс гэх мэт бидний эргэн тойронд байх шинэлэг зүйлс багтаж байна.