Difference between revisions 478098 and 490702 on mnwiki[[Тагтаа Паблишинг]] хэвлэлийн газраас орчуулагч [[Жалан-Аажавын Тэгшзаяа]]-гийн эмхтгэж, орчуулснаар 2016 онд гарсан ном. Тус номд [[Франц Кафка]]г үгийн урлагт суутнаар дархалсан цуут бүтээлүүд болох “[[Хувирал]]” туужийн шинэ орчуулга багтсанаас гадна, “[[Мацаг баригч]]”, “[[Цээрлүүлэх колонид]]”, “[[Шүүлт]]” хэмээх өгүүллэгүүд монгол хэлнээ анх удаа орчуулагдан хүрч байгаа юм. Мөн энэ номоос Франц Кафкагийн гол бүтээлүүдтэй танилцаад зогсохгүй тэдгээрээс сэдэвлэн салаалсан уран зохиолын гоц туурвилууд болох Франц Кафкагийн “Хувирал” туужийн тухай [[Владимир Набоков]]ын алдарт лекцийг бүрэн эхээр нь, Нобелийн шагналт зохиолч [[Исаак Башевис Зингер]]ийн “[[Кафкагийн найз]]” өгүүллэг, өнөө цагийн хамгийн алдартай зохиолчдын нэг [[Мүраками Харүки]]гийн “Дурласан Замза” өгүүллэгүүдийг мөн унших боломжтой. All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://mn.wikipedia.org/w/index.php?diff=prev&oldid=490702.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|