Difference between revisions 684310 and 684312 on mnwiki

[[File:Samba.png|thumb|center|Samba logo]]
Самба гэсэн маш олон ойлголтууд байдаг. Үүнд: Самба үйлдлийн систем, Самба сервер, Самба төсөл гэх мэт. Мөн Самба нь SMB/CIFS протокол ашиглан файл болон [[принт үйлчилгээг]] үзүүлдэг. Самба нь бусад SMB/CIFS-ийн шийдлүүдээс ялгаатай тал нь Линукс/Юникс сервер болон Виндоуз дээр суурилсан хэрэглэгч хоорондох харилцан ажиллагааг бүрэн хангадагаараа давуу талтай юм. 

(contracted; show full)

'''SMB'''  бол файл түгээх, принт үйлчилгээ, сериал портууд, компьютер хоорондын харилцаа холбоогоор дамжигдах мейл зэргийг солилцоход ашигладаг протокол юм. SMB (Server Message Block) –ийг анх 1985 онд IBM-ийн баримт бичигт тэмдгэлсэн бөгөөл маш олон тооны өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэн олон жилийн түүхтэй хэдий ч тийм ч хуучны протокол биш.  SMB нь клинт серверийн хооронд хүсэлт болон хариуг илгээдэг.

[[File:Smb.jpg|thumb|left|upright=2.0|Энэ зурагт SMB мессежийн ажиллагааг харуулсан байна.]]

SMB загвар нь нууцлалын 2 түвшинтэй.
•	Share level –  Хамгаалалт нь сүлжээний энэ түвшинд хийгддэг. Шэйрлэхэд нууц үг шаардлагатай. Хэрэглэгч нь зөвхөн нууц үгээ шэйрлэсэн бүх файлруу хандахад л ашигладаг. Core болон CorePlus протоколуудад ашиглаж болон хамгийн анхны нууцлал хангах загвар байсан. 
•	User level – Энэ түвшин нь хэрэглэгчийн хандах эрхэд суурилсан бөгөөд шэйрлэсэн файл бүрт хэрэглэдэг. Хэрэглэгч бүрийг серверээс баталгаажуулсны дараа нэвтэрч орно.  Нэвтэрч орох үед хэрэглэгчид UID өгөгдсөн байх ба серверлүү хандалтын дарааллыг илгээсэн байх ёстой. 

'''CIFS'''(Common Internet File System) протоколыг  хол зайд байгаа сүлжээний админ Microsoft үйлдлийн систем ашиглан файл болон принт үйлчилгээг шэйрлэхэд ашигладаг. Самба нь дээр дурдсанчлан Юникс болон Виндоуз үйлдлийн системийг холбох боломжийг олгодог. Мөн CIFS дэмжигдсэн сервер болон клинт талын харилцаа холбоог дэмжин ажилладаг.