Revision 300888 of "Кальци хими шинж" on mnwiki

'''Кальци хими шинж''' - Кальци химийн идэвхи сайн , агаарт амархан исэлдэж оксидын бүрхүүлээр бүрхэгдэнэ. Кальцийг шатаахад хурц улаавтар өнгийн дөл гаргана. 

<math>2Ca+O_(2 )=2CaO</math>

Кальци бусад исэлдүүлэгчтэй, тухайлбал галогенууд , хүхэр, фосфор эрчимтэй харилцан үйлчилнэ . Өндөр темпартурт  зоттой  харилцан үйлчлэлцэж нитрид  нэгдлийг  үүсгэнэ. 

<math>3Ca+N_2 =Ca_3 N_2</math>

Энэ урвалыг хайлшнаас  азотыг салгахад хэрэглэдэг . Ханасан  устөрөгчтэй кальци харилцан  үйлчлэлцэж гидридийг үүсгэнэ . 

<math>Ca+H_2=CaH_2</math>

Кальцийн гидрид  болон түүний дэд бүлгийн металлын гидридүүд устай харилцан үйлчлэлцэж гидроксил ба устөрөгчийн үүсгэнэ . 

<math>CaH_2+2HOH=Ca(OH)_2+2H_2</math>

Кальци ус болон хүчлүүдтэй маш амархан харилцан үйлчлэлцэж устөрөгчийг ялгаруулна .

<math>Ca +2HOH =Ca(OH)_2+H_2</math>

<math>Ca +2HCI =CaCI_2+H_2</math>

Кальцийн оксид –CaO.  Үйлдвэрт кальцийн оксидыг кальцийн карбонатын дулааны задралаар гарган авна . 

<math>CaCO_3=CaO+CO_2</math>

Кальцийн оксид /унтраагүй шохой , шатаасан шохой , түүхий шохой / суурийн оксид учир устай харилцан  үйлчлэлцэж кальцийн гидроксид буюу унтраасан шохойг /болсон шохойг / үүсгэнэ. 

<math>CaO+3C=CaC_2+CO</math>

Кальцийн карбидыг ацетленийг  гарган авахад өргөн хэрэглэнэ .

Кальцийн  гидроксид –Ca(OH)_2  Кальцийн гидроксид хүчтэй суурь юм . 1л усанд 1,56 г  кальцийн гидроксид уусгана . Кальцийн гидроксидын ханасан уусмалыг шохойн  ус гэж нэрлэдэг. Кальцийн гидроксидыг барилгын үйлдвэрлд өргөн  ашигладаг . Техникт кальцийн гидроксидыг унтраасан шохой гэж нэрлэдэг . Унтраасан шохойн элс устай хольсон холимгийг барилгын буюу шохойн уусмал гэнэ . Үүнийг барилгад  хэрэглэдэг .

Кальцийн карбонат -CaCO_3  Энэ  нэгдэл байгаль дээр хамгийн их тархсан нэгдэл юм . Усанд уусдаггүй . Шохойн ус агаарт  байхад  нүүрсхүчлийн хийг  шингээн авч кальцийн карбонатыг үүсгэснээр  булингартана. 

<math>Ca(OH)_2+CO_2=CaCO_3+H_2 O</math>   
 
Кальцийн карбонатыг  кальцийн  оксид гарган авахад өргөн хэрэглэдэг .
 
==Кальцийн гидрид==
Кальцийн гидрид давс  маягийн  бодис  бөгөөд  усанд эрчимтэй харилцан  үйлчлэлцэж устөрөгчийг  ялгаруулна .

<math>CaH_2+2H_2=Ca(OH)_2+2H_(2)</math>      

Кальцийн гидридийг устөрөгч  гарган авахад ч хэрэглэж болдог . Мөн түүнийг хатаагч , ялангуяа талст  гидратуудаас усыг  нь татуулан авахад хэрэглэдэг .
==Кальцийн  чухал давсууд==
Кальцийн давсуудаас сульфат , фосфат ,хлоридууд , карбонатууд ач холбогдолтой байдаг . Кальцийн уусмалд илрүүлж  танихын тулд аммоны оксалат  (NH_4 )_2 C_2 O_4-г хэрэглэдэг 

<math>Ca^(+2)+C_2 O_4^(-2)=CaC_2 O_4</math>

Энд үүссэн цагаан талст тунадас эрдсийн  хүчлүүдэд  уусах ба цуугийн  хүчилд уусдаггүй  . 

<math>CaC_2 O_4+2HCI=H_2 C_2 O_4+Ca CI_2</math>

<math>CaC_2 O_4+2H^+=H_2 C_2 O_4+Ca^+ </math>      

Энэ  хурган чихний  хүчил  цууны  хүчлээс илүү  хүчтэй хүчил байдагтай холбоотой.