Revision 308216 of "Хиргисийн хаант улс" on mnwiki

Уйгурын хаант улсыг мөхөөж Монгол нутагт ноёрхлоо тогтоосон хиргис нарын өвөг дээдсийн нэрийг Нанхиадын олон үеийн түүх сударт Гэгүнь, Гянгүнь, Гюйвү, Хягас гэх зэргээр дуудлага хувирган тэмдэглэжээ.Гэнгүнь нарыг Хүннү улсын Модунь шаньюй МЭӨ 209 оны үед байлдан эзэлж байжээ. Энэ үед тэд өмнөд Сибирийн Енисей мөрөн, Абакан гол хавиар нутаглаж байв. МЭ 758 онд Уйгурын эрхшээлд орж 80 гаруй жил болоод 20-иод жил Уйгурын ноёрхолыг эсэргүүцэн тэмцэж улмаар 840 онд Уйгур улсын төрийг мөхөөжээ.

'''Улс төр'''

Хиргис улсын төрийг хаан толгойлж байсан ба түүний дор дараалсан зэрэг дэв бүхий түшмэлүүд байжээ. Түшмээлүүдийн тэргүүнд сайд долоо, ерөнхий дарга гурав, захирагч арав байв. Эд ихэвчлэн төр, цэргийн хэргийг эрхэлдэг байсан байна. Хиргис улсад хууль дүрэм чанд нарийн байсан байна. Мөн хэрэг шийтгэл явуулдаг арав таван түшмэл байжээ. Дайнд орохын өмнө үймээн гаргагчид, элч зарлагын үүргийг үл гүйцэтгэгчид, хаанд буруу зөвлөгсөд, хулгай хийгсдийг цаазаар авдаг байжээ.

'''Нийгэм'''

Хиргисийн нийгмийн давхраажилт нь түрэгчүүдийн нэгэн адил Эл хэмээх язгууртны бүлэг Хар бүдүн хэмээх жирийн ард гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваагдаж байв. Язгууртан бүлэгт хуучин овгийн ахлагч нарын өмөг түшэг болсон цэрэг багтаж байжээ. Язгууртан нар гэр орныхоо аж ахуйн ажилд олзны хүн боолыг ашиглаж эхнэр хүүхдээ хүнд ажилаас чөлөөлдөг байжээ. Язгууртанууд хувь эзэмшил газар нутгийг захирч тэнд оршин суугчдаас алба татвар авдаг байв. Мөн Хар бүдүн нар нь нүүдлийн ба хагас суурьшмал байдалтай аж төрдөг байжээ.

'''Соёл'''

*Хиргис нарын гол амин зуулга нь нүүдлийн мал аж ахуй, мөн газар тариалан эрхэлж байсан. Эрэгтэйчүүд нь ээмэг зүүдэг, бардам , эр зоригтойгоо харуулах гэж арьсаа хээлдэг. Эмэгтэйчүүд нь нөхөрт гарахаараа хүзүүгээ хээлдэг. Хиргисүүд төмөр, алт, мөнгө, зэс тугалга зэргээр гэр ахуйн олон төрлийн хэрэгцээт зүйл болон гоёл чимэглэл урладаг байжээ. Дархчуудийн хээлж, угалзалж, сав суулга, эмээл хазаар, худрага, сэлэм, бүс зэрэг соёлын дурсгалт зүйлс манай түүх соёлын музейд бий. Хиргис нар үслэг ангийн арьс, бугийн цусан ба ясан эвэр хус модыг Дундад Ази, Хятадад гарган худалдаж торго, элдэв бөс бараа, анжис, гоёл чимэглэлийн зүйлс цай, чий, будагтай сав суулга зэргийг худалдан авдаг байв.

*Хиргисүүд тал газар цугларч бөө бөөлүүлж , лус савдаг тахьдаг байжээ. Мөн нас барагсдаа юмаар ороож гашуудал үйлдээд шатааж чандрыг нь жил өнгөрсний дараа оршуулдаг байжээ.

*Хиргисийн үеийн дурсгалууд Монгол, өмнөд Сибирийн нутгаас олддог байна. Мөн сар улирал, арван хоёр жилийн хуваарь бүхий цаг тооны бичиг хэрэглэдэг байжээ. Хиргисүүд МЭ 923 онд Хятан нарт цохигдон Памирын нуруу руу шахагджээ.