Revision 345730 of "Дарааллын диаграм" on mnwiki'''Дарааллын диаграм''' гэж процессын төлөвлөлтийн(process scheduling) ерөнхий дүрслэлийг илэрхийлдэг диаграмыг хэлнэ.
==Дарааллын диаграм схем зураг==
[[File:Дарааллын диаграм1.PNG|Дарааллын диаграм]]
* Тэгш өнцөгт бүрт дарааллыг харуулсан ба бэлэн болон төхөөрөмж дэх дараалал гэсэн 2 төрлийн дарааллыг үзүүлсэн.
* Дугуйнд дараалал уруу орох нөөцүүдийг үзүүлсэн ба систем дэх процессуудын урсгалыг сумаар тэмдэглэсэн байна.
* Шинэ процесс нь эхлэхээсээ бэлэн дараалалд орох ба процесс биелэгдэхээр сонгогдох эсвэл диспетчер процесс ажиллах хүртэл байгаа дараалалдаа хүлээнэ.
* Нэгэнт процесс [[Төв процессор|CPU]] -д байрласан бол биелэгдэх буюу дараах хэдэн тохиолдлуудын нэг нь биелэгдэнэ:
o Процесс [[Оролт/Гаралтын процессын хязгаар|оролт гаралтын төхөөрөмж]] ашиглагдах хүсэлт гаргасны дараагаар төхөөрөмж дэх дараалалд орно.
o Процесс нь шинэ дэд процессоо үүсгэх ба дэд процессууд биелэгдэж дуустал хүлээнэ.
o Процесс нь [[Системийн дуудлага|тасалдлын]] улмаас [[Төв процессор|CPU]]-нээс устгагдсан бол эргээд бэлэн дараалалд орно.
* Процесс нь дээрх дарааллын диаграм дахь циклийг дуустал үргэлжлэгдэх буюу процессын удирдлагын блок болон нөөцүүд чөлөөлөгдөж бүх дарааллаас устгагдах үед зогсоно.
'''Job queue''' - Процессууд системд нэвтрэх үед систем дэх бүх процессуудыг агуулсан ажлын дараалал руу орно.
'''Ready queue''' - Main memory -д ([[Тогтмол санах ой|төв санах ой]]) байгаа болон ажиллахад бэлэн төлөвт байгаа процессууд мөн биелэгдэхээ хүлээж байгаа процессууд бэлэн дараалал гэгдэх энэ жагсаалтанд орно.
Энэ дараалал нь холбоост дүрслэлээр дүрслэгдэнэ. Бэлэн дарааллын толгой нь жагсаалт дахь PCB(процесс удирдах блок)-ын эхний болон сүүлийн заагчуудыг агуулна. PCB бүр бэлэн дараалал дахь дараагийн PCB-г заах заагчийг агуулна.
==Дарааллын бүтэц==
[[File:Resource111.png|daraalal diagral]]
'''Device queue''' (I/O queue) - Мөн процесс нь [[Хатуу диск|диск]] гэх зэрэг О/Г-ын төхөөрөмж ашигладаг. Системд маш олон процессууд байхад, диск бусад процессын О/Г-нд ашиглагдаж болно. Иймээс процесс дискийг хүлээх хэрэгтэй. Тодорхой [[Оролт/Гаралтын процессын хязгаар|оролт гаралтын төхөөрөмжийг]] хүлээж байгаа процессуудын жагсаалтыг төхөөрөмж дэх дараалал гэдэг. Төхөөрөмж бүр өөр өөрийн гэсэн дараалалтай.
Ашигласан материал:
- Abraham Silberschatz. Operating system concepts, 7th edition
- “Operating Systems – A modern perspective”, Garry Nutt, ISBN 0-8053-1295-1
[[Ангилал:Компьютер]]All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://mn.wikipedia.org/w/index.php?oldid=345730.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|