Revision 374951 of "Монголчуудын гарал үүсэл" on mnwiki

== Эртний хүний үүсэл хөгжил ==
Монгол оронд  800,000 жилийн тэртээ [[:en:Homo|хүний өвөг]] амьдарч байжээ.Гэвч чулуун зэвсгийн дээд үеийн хүний яс Монголоос  ч, Төв Азиас ч бараг олддоггүй бөгөөд зөвхөн хүн амьдарч байсаны гэрч болох чулуун зэвсэг, сууц, хадны сүг зураг л олддог.Үүнийг Төв Азийн хахир хатуу уур амьсгалд хүний яс өгөршин алга болдогтой холбон тайлбарладаг.Эрт цагт Америк тивд Азиас олон тооны амьтан нүүн очсон байдаг ба Америкийн эрдэмтэн [[:en:Henry Fairfield Osborn|Г.Осборн]], [[:en:Roy Chapman Andrews|Р.Эндрьюс]] хоёр эртний хүн Монголд үүссэн гэж үзэн 1920-иод оны үед Монголын говьд судалгаа хийсэн ч үүнийг батлах нотолгоо олоогүй.Гэвч тэд олон тооны үлэг гүрвэлийн олдвор олсон нь палеонтологийн шинжлэх ухааны томоохон нээлт болжээ.

Баянхонгор аймгийн Нарийн голын 17Б дархны газрын чулуун зэвсгүүд баруун хойд Хятадын Сиходоу суурингийн 800,000 жилийн өмнөх дурсгалтай төстэй болохыг эрдэмтэд тогтоосон байна.

Орчин үеийн шинжлэх ухаанд баримталж буй хүн үүссэн тухай онолоор бол Африкаас эртний хүмүүс 40,000 жилийн өмнө бусад тив рүү тархан суурьшжээ.Харин түүнээс өмнөх буюу хэдэн 100,000 жилийн өмнөх эртний хүмүүс байгалийн  хатуу ширүүн  нөхцөл, элдэв бэрхшээлийг давж чадалгүй үе үе мөхөж байсан гэж үздэг.Иймээс Монголд  800,000 жилийн өмнө болон бусад тивд энэ үед амьдарч байсан эртний хүмүүс орчин үеийн хүний шууд өвөг болж чадахгүй харин орчин үеийн хүн буюу хомо сапиенс л эртний хүний олон салаа салбараас шалгаран тэсэж үлдсэн гэсэн онолыг эрдэмтэд  дэмждэг.Гэвч энэ онол одоо хүртэл хүний үүслийг бүрэн тайлбарлаж  чадаагүй байна.
[[Зураг:Y-DNA Migration Pattern.jpg|thumbnail|right|120px|Y ДНХ-ийн тархалт]]
[[Зураг:Ydna-migration-map.jpg|thumbnail|right|120px|Y ДНХ-ийн тархалт-2]]
Эртний хүмүүсийн дунд 40,000 жилийн өмнө арьстны ялгаа гарч [[Монгол төрхтөн|монголоид]], [[:en:Caucasian race|европоид]], [[:en:Negroid|африк төрхтөн]] гэж хуваагджээ.Зүүн өмнөд Ази, Австрали, Индонези руу нүүсэн монголоид хүмүүсийн бие галбир тэндхийн халуун уур амьсгалд зохицохын тулд хувьсан өөрчлөгдөж австралоид төрхтөн болсон байдаг.

Төв Азид суурьшиж байсан монголоид төрхтний умард салбараас [[:en:Indigenous peoples of the Americas|индианчууд]], Сибирийн зарим ард түмэн Америк тив рүү салан нүүжээ. Аляскаас олдсон говь хийцийн чулуун зэвсэг нь монголчуудын зарим хэсэг энэ нүүдэлд оролцсон болохыг баталдаг.Харин  [[:en:Finno-Ugric languages|Фин-Угорууд]], [[:en:Indigenous peoples of Siberia |Сибирийн цаатан, анчин ард түмнүүд]] 10,000-аад мянган жилийн өмнө [[:en:North Asia|Умард Ази]], Зүүн Европ, Скандинавын хойг руу нүүн очжээ.
[[Зураг:Y-dna distribution.gif|thumbnail|right|120px|Y ДНХ-ийн тархалт-3]]
Баруун хойд зүгт нүүсэн ихэнх фин-угорууд яваандаа  Скандинавын европчууд, орос болон бусад славян үндэстэнтэй холилдон европжуу төрхтэй болжээ.

Америк, Австрали тив, Умард Азиас хэдэн 100,000 жилийн өмнөх хүний олдвор илэрдэггүй.Сибирь, [[:en:European Russia|Төв Оросын хойд талын нутаг]] буюу Уралын нурууны дунд хэсгээс Скандинавын хойг хүртэлх нутгаас олдсон чулуун зэвсэг, эртний хүмүүсийн сууц  зэрэг нь Төв Азийнхаас хожуу үеийнх байдаг.

== Орчин үеийн угсаатан үүссэн нь ==
Ойролцоогоор 6,000 жилийн өмнө эртний  өвөг угсаатнууд задрах үед одоогийн бие даасан угсаатан үүсчээ.Энэ үед  Алтайн өвөг угсаатнаас монгол, түрэг, тунгусууд , эртний европчуудаас [[:en:Germanic people|герман]], кельтүүд, [[:en:Indo - Aryan peoples|аричууд]] (иран, энэтхэгчүүд), [[:en:Slavs|славянчууд]]  тус тус бие даан гарчээ.[[:en:Language family|Хэлний язгуур]] нь үндэстнүүдийн гарлыг тодорхойлдог.


Угсаатны хамгийн эртний  бөгөөд жижиг бүлэг болох овог нь [[балар эртний үе]]д  үүссэн ба 
хүй нэгдлийн байгуулал задарч анхны төр улс байгуулагдаж байх үед овгууд нийлж аймаг бүрдүүлэх болжээ.Дараад нь олон тооны аймгууд нь нэгдэн нийлсэнээр угсаатны арай томоохон бүлэг болох ястан бүрэлдэн бий болсон бөгөөд нэг гаралтай ястнууд үндэстнийг бүрэлдүүлдэг.

[[Зураг:Meyers Blitz-Lexikon ethnic groups.jpg|thumbnail|right|100px|Арьстны ялгаа]]
[[Зураг:Genetic clusters21.jpg|thumbnail|right|50px|Олон угсаатны генийг харьцуулсан нь]]

== Алтайн угсаатнууд ==
[[Алтай хэлний язгуур|Алтайн язгуур хэлтэй]] угсаатанд монгол, тунгус, түрэг ордог.Япон, солонгос хэл жинхэнэ Алтайн хэлтэй төс багатай тул аль ч хэлний язгуурд хамаарахгүй салангид хэл гэж үздэг. Тэдний гарал үүсэл тодорхойгүй байдаг бөгөөд (Зүүн, Зүүн Өмнөд Азиас гаралтай) Японыг эх газартай хуурай газраар холбогдсон байхад зарим Алтайн хэлтэй хүмүүс зүүн тийш нүүсэн нь тэдний хэлэнд нөлөөлсөн бололтой.Солонгосын хувьд хувьд япон хэлнээс илүү их хятад үгтэй, хятад соёлд илүү их автагдсанаараа ялгардаг. Хэлний хувьд монгол, тунгусууд, соёл, зан заншил, угсаатны бүрэлдэхүүний хувьд монгол, түрэг 2 ойр гэж үздэг.

1218 онд Киргизүүдтэй хамт бослого гаргасан Түмэдүүд  Чингисийн цэрэгт дарагдсаны дараа зарим хэсэг нь мэргидүүдтэй цуг  Якут руу очсон нь якутын мэргид, тумат овог болжээ.Якут эрдэмтэд энэ нүүдлийг якутын ард түмэн бүрэлдэхэд нөлөөлсөн сүүлчийн үйл явдал гэж үздэг.Түрэгийн олон хэл дундаас якут хэлний 25% нь монгол үг байдагаараа ялгаатай байдаг.[[:en:Yakutian horse|Якутын баруун нутгийн адуу]] нь [[:en:Mongolian horse|монгол адуутай]] төстэй нь тогтоогджээ.Бусад түмэд хүмүүсийг урагш нүүлгэсэн нь одоогийн Өмнөд Монголын Түмэд болсон бололтой. Хожим Батмөнх хаан мөн адил бослого гаргасан [[Урианхай]]чуудыг тарааж хуваажээ.

Манж хэлний  хувьд 25% нь монгол үг байдаг бөгөөд монгол хэлнээс морь гэсэн үг манж хэлэнд "мори", хятад хэлэнд "ма" гэсэн дуудлагатайгаар орсон байдаг.Хүннүгээс өмнө хятадууд морийг зөвхөн тэргэнд хөллөн хэрэглэдэг байсан ба тэд нүүдэлчдээс буюу хүннүчүүдээс морь унахыг сурчээ. Манж хэлнээс "гүрэн" (улс), "амбан" (сайд)гэсэн үг монгол хэлэнд орсон байдаг.

В.Бушаковын судалсанаар монгол, түрэг, манж-тунгусын дунд олон тооны ижил төстэй нэртэй овог<ref>[http://www.turkolog.narod.ru/info/bsh/altaic_ethnonyms.pdf В.Бушаков, Общие элементы в этнонимии Алтайских народов, 1992]</ref> байдаг байна.

[[:en:Sumer|Шумер]] хэлний тэнгэр гэх мэт зарим үг монгол, түрэг үгтэй ижил байдаг.Сяньби болон индианчуудад тоног авах ёс буюу дайсныхаа хуйхыг авах заншил байжээ.Монголчууд хонины толгойн зулайны зузаан баатар хуйхыг иддэггүй, хүнд өстэй болно гэдэг.<ref>Г.Сүхбаатар, Сяньби, УБ, 1971</ref>

== Монгол угсаатан бүрэлдэн бий болсон нь ==
Угсаатан үүсч бүрэлдэх үйл явцыг [[:en:Ethnogenesis|этногенез]] гэж нэрлэдэг.

Монгол нутагт хүрлийн үед тархсан дөрвөлжин булшны соёлын хүмүүс нь [[:en:Race (human classification)|антропологи төрхийн]] хувьд монголжуу төрхтнүүд байв. Зарим гадны эрдэмтэд монголчууд одоогийн нутагтаа [[:en:Urheimat#Mongolic_homeland|Карасукийн соёлыг мөхсөний дараа]] Хянган хавиас ирсэн гэж үздэг.Дөрвөлжин булшны соёл нь Хүннү, Сяньби зэрэг монгол угсаатнуудын соёл мөн орчин үеийн монголчуудын соёлтой ижил байдаг.Монголчуудад хамаарагдах бусад археологийн соёл бол [[:en:Upper Xiajiadian culture|Дээд Сязядян]], [[:en:Lower Xiajiadian culture|Доод Сязядян]],  [[:en:Zhukaigou culture|Жукайгоу]],
[[:en:Ordos culture|Ордосын соёл]]ууд юм.Өвөг монгол овог аймгуудыг ху, жун, ди,  төвд хэлэнд хор, согбу гэх нэрээр тэмдэглэж ирсэн ба хьюнюй, сьюнюй зэрэг [[Хүннү]]гийн өвөг, [[Дорнод Ху|Дунху]] нар нь бүгд монгол болно.[[Сяньби]] нарын хувьд эхэндээ уулын жунд багтаж байгаад Дунхуд нэгдсэн бололтой.Хүннүгийн  ноёлогч Хуянь овог Сүмбэ, Нирун, Хамаг Монголд (Хиад) байсаныг үзвэл бүгд нэг угсаатан гэдэг нь эргэлзээгүй.Хэрэйд, Мэргид, Татарчуудыг [[Хятан гүрэн|Кидан]] улсын үед [[:en:Zubu|Зүбү]] хэмээн нэрлэж байв. Зүбү  нэрийг Хүннүгийн Сьюйбү овгоос улбаатай гэдэг. 13-р зууны хятад зурганд дүрслэгдсэн монгол нумны зураг хүннү нумтай ижил болох нь харагддаг.Мөн ширэн завь хэрэглэдэг, тулааны үед эмээлээ овоолж хамгаалдаг зэрэг нь монгол, хүннүд адил байдаг.<ref>Г.Сүхбаатар, Монголчуудын эртний өвөг, 1980</ref>

[[Найман]], [[Онгууд, Онход|Онгуд]] ,  [[Хэрэйд]] гэх мэт зарим монгол аймгийг түрэг гэж үзэх явдал байдаг ч тэдний удирдагчдын нэр, овог аймгийнх нь нэр монгол үгтэй утга санаагаараа таардаг.Археологийн судалгаагаар 10-13-р зуунд олон тооны түрэг аймаг монголд байсан гэх нотолгоо олддоггүй мөн монголчуудын дунд түрэг соёлын нөлөө бараг байдаггүй. [[Их Монгол Улс]]ын хүн амыг 4 хэсэгт хуваахад ноёлогч ангид монголчууд, түүний дараа кидан, түрэгүүд, 3 дахь ангид [[зүрчид]], 4 дэхь ангид нь хятадууд орсон байдаг бөгөөд харин гарал нь эргэлзээтэй гэх энэ аймгуудыг монгол биш хэмээн ялгаж ангилсан явдал огт байхгүй байна.Харин Түрэг, Уйгур улсын захиргаанд Монгол орон хэдэн зуун жил болсоноос Монголын зарим газар усны нэр түрэг болжээ. Мөн Мэргидийг [[:en:Samoyedic peoples|самоедь]] гэх үзэл байдаг нь ямар ч үндэсгүй юм.

== Монголчуудын эртний нутаг ==
Одоогоос хэдэн 1000  жилийн өмнө морийг гаршуулж дараад нь модон тэргийг  зохион бүтээж хэрэглэх болсоноор хүмүүс нааш цааш нүүдэллэх нь улам ихэсчээ.Тухайлбал Татар аймаг нэг хэсэг Тувад байж байгаад хамгийн сүүлд Буйр нуурт очсон байдаг.[[:en:Dingling|Динлиньчүүд]] I зууны дундуур [[:en:Gansu|Ганьсу]] муж руу нүүсэн байдаг бөгөөд зарим нь Сяньбигийн бүрэлдэхүүнд орж бусад нь түрэгд уусчээ. А.Амарын "Монголын товч түүхэнд" Түрэгүүд анх [[:en:Baraba steppe|Барабины тал]] хавьцаа байхад нь Хүннүчүүд тэднийг урагш [[:en:Qilian Mountains|Наньшань уулын]] зүүн хэсэгт нүүлгэсэн ба дараад нь бусдад шахагдан баруун хойш нүүн Нируны захиргаанд орсон гэж бичжээ. 

Нүүдэлчид ийнхүү  байнга нүүж байсан нь ямар аймаг, угсаатан хэзээ, хаана байсныг тогтооход бэрхтэй болгодог.Үүнийг тогтоохийн тулд [[археологийн соёл]], [[:en:ethnology|этнологи]], [[::en:antropology|антропологи]], [[:en:Culturology|соёл судлал]], [[:en:Genetics|генетик]]ийн судалгаа, [[:en:History|түүх]]ийн сурвалж мэдээгээр хөөж үздэг.

Түрэгүүд  [[:ru:Тюрки#Краткая история|эрт үед]] [[Алтайн Бүгд Найрамдах Улс]]аас баруун тийш, [[Казахстан]]аас хойд зүгт суурьшиж байжээ. Харин [[:en:Scythia|скифүүд]] баруун зүгээс нүүн ирж Казахстан, Узбекистан, Туркменистан, Баян-Өлгий аймагт суурьшсан байсан бөгөөд түрэгүүд [[:ru:Прототюрки|Түрэгийн хаант улс]] байгуулагдах үед зүүн иранчууд, тохар, Сибирийн угсаатнууд, Төв Азийнхан, [[:en:Ugric peoples|угоруудыг]] өөртөө уусган одоогийн нутагтаа суурьшжээ.

Увс аймгийн Чандмань уулын соёлыг киргизтэй холбодог.Тэд монголоид, европоид холимог гентэй хүмүүс байсан бөгөөд цэвэр монголоид эсвэл европ гентэй хүн тэдний дунд ховор байжээ.<ref>[archaeology.ucoz.com/mongolyn_arkheologi-2.pdf МОНГОЛЫН АРХЕОЛОГИ, УБ, 2002]</ref>

[[:en:Khakassia|Хакас]], өмнөд Красноярскийн хязгаарт байсан [[:en:Tagar culture|Тагарын соёлын]] хүмүүсийг европжуу төрхтэй иран хүмүүс байсан гэдэг ба түрэг гэх хувилбар нь батлагдаагүй.[[:en:Afanasevo culture|Афанасьев]], [[:en:Andronovo culture|Андроновын соёлыг]] иранчуудынх гэж үздэг.

Алтайн угсаатнуудтай гарал нэг фин-угорууд, индианчууд, Сибирийн угсаатнууд эрт цагт
Алтайн угсаатнуудын хойд захаар амьдарч байгаад салж нүүжээ.[[Казахстан]]ы хойд нутаг, Уулын Алтай, Украин, [[:en:European Russia|Төв Оросын ихэнх буюу зарим нутагт]] эрт цагт фин-угорууд амьдарч байгаад ихэнх нь түрэг, иран, орос, украинд  уусан мөхсөн байдаг. Угорууд Уулын Алтай, умард Казахстан, Баруун Сибирийн өмнөд хэсэгт байсан бололтой.

Шиньжяньд Төв Азийн бусад нутгаас харьцангуй хожуу буюу 4-5,000 жилийн өмнө хүн суурьшсан бөгөөд баруун, баруун өмнөд, хойд, баруун хойд талаас нь европчууд ба монголоид төрхтэй азийнхан нэгэн зэрэг шахуу нүүн ирсэн ч ази хүмүүс нь европчуудад уусчээ.

Тува, Хакасын эрт үеийн угсаатнуудын талаар мэдээ баримт хангалттай бус, самоедь зэрэг  монголжуу угсаатнууд байсан бололтой бөгөөд Тува хавиар байсан самоедьчууд эрт болон дундад зууны  үед өөр угсаатнуудад (иран, монгол, түрэг) уусчээ.

Төвдийн нутгийн хувьд анхнаасаа төвд үндэстэн амьдарч байсан бололтой.Харин зүүн талаар нь [[:en:Tangut people|тангадууд]] суурьшиж байгаад хятад, төвдөд уусан мөхжээ.Төвд, тангад 2 гарал нэгтэй ч Алтайн 3 угсаатан шиг тусдаа үндэстэн юм.Монголын Хүннү, [[:en:Tuyuhun Kingdom|Тогон]], Их Монгол Улс, Хошуудын хант улсууд Хөх нуурыг эзлэн Хятадын эсрэг байлдах түшиц газар болгожээ. Газар нутгийн байршлаас хамааран монголчууд хятадуудын харин түрэгүүд Европ ялангуяа Оросын түрэлтийг удаан хугацаанд тогтоон барьж байжээ.Монголын Алтан Ордны Улс Оросын түрэлтийг 1502 он хүртэл барьсан бөгөөд орос, хятадад маш олон үндэстэн уусан мөхсөн байдаг.

== Эргүнэ хунгийн домог ==
{{гол|Эргүнэ хунгийн домог}}

Монгол угсаатны хүч буурсан үе бол 555 онд [[Нирун улс]] [[Түрэг улс|Түрэгүүдэд]] цохигдон эзлэгдсэн үе юм.Энэ тухай хятад сурвалжид жужаньчууд үл мэдэгдэх зүгт нүүн алга болов гэж тэмдэглэсэн нь  монголчууд [[Эргүнэ хунгийн домог|Эргүнэ хун]] рүү, зарим Нирунчууд европ руу  нүүсэн тухай мэдээ бололтой.[[Унгар]]аас Нирунчуудын бүсний арал олдсон байдаг.

Түрэгүүдэд цохигдсон  монголчууд бүгд гадагш нүүлгүй зарим нь түрэгийн захиргаанд үлджээ.Энэ үед [[Татар]], Кидан зэрэг аймгууд Түрэгд хүчтэй эсэргүүцэл үзүүлж байжээ.Хараахан улсаа байгуулж амжаагүй байсан  Киданчууд хэр хүчирхэг байсан тухай Киданчуудыг  Түрэг, 
[[:en:Tang Dynasty|Тан улс]]ын аль нь  ч дийлж чадахгүй мохошгүй хүчтэй байв хэмээн бичжээ.<ref>А.Амар, Монголын товч түүх</ref>

Хивийн хан [[:en:Abu al-Ghazi Bahadur|Абулгази бахадур]] Эргүнэ хунгийн домгийг монгол домог хэмээн бичсэн байдаг ба Абулгази бахадур хан ч өөрөө монгол угсааны хүн билээ.

[[:en:Rashid-al-Din Hamadani|Рашид Ад-Дин]] "[[Судрын чуулган]]" номондоо төвдүүдийг түрэг гэж бичсэн байдагаас уг номон дахь мэдээ баримтанд эргэлзэх байдал үүсгэдэг.

Нирун аймагууд

*[[Баарин]], [[Чонос]], Хартахан, Хадархан, Уруд, [[Тайчууд]], Сэжиүд, Сухан, Салжиуд, Хатагин, Ноёхон, [[Мангуд]], Кунгият, Жадаран, Дуклад, Дөрвөн, Будаат, [[Барлас]], [[Бэсүд]]

Дарлигин аймагууд
*Арулад, Баяуд, Ихэрис, Килингүт, Кингит, Кунжин, Кунгилают, Нукуз (Нохос), Олхонууд, Ортаут, Сүлдүсүн, [[Урианхай]], Үшин, Хонгирад, Хонхотон, Элдүркин, [[Элжигин]] (Эл:энэ [[:en:Tegin|тегин]]:эзэн)

== Монголчуудын ген ==
Эцгийн талаас өвлөгддөг генийг [[:en:Human Y-chromosome DNA haplogroup|Y хромосомын ДНХ]], эхийн талаас өвлөгддөг генийг [[:en:Mitochondrial DNA|митохондрийн ДНХ]] гэдэг ба эцгийн талаар нь аливаа хүний гарал угсааг нь тодорхойлдог.Ген устаж үгүй болдоггүй тул ямар нэг угсаатны дунд хэдэн 1000 жилийн өмнө гаднаас нүүж ирэн бүрэлдэхүүнд нь орсон хүмүүсийг генийн шинжилгээгээр хэзээ, аль зүгээс ирсэн болохыг нь тодорхойлж болдог.Мөн [[:en:Blood type|цусны бүлгээр]] нь ямар угсаатнууд хоорондоо холбоотой болохыг тодорхойлдог.
[[Зураг:WorldHaplogroupsMaps1.png|thumbnail|right|100px|Y ДНХ]]
[[Зураг:Mtdna.jpg|thumbnail|left|100px|Митохондрийн ДНХ]]
Ойролцоо гаралтай буюу хил залгаа нутагт оршин суудаг үндэстнүүдын цусны бүлэг ижил байдаг.Монголчуудын  болон Алтайн угсаатнуудын голлох ген бол  C3 буюу [[:en:Haplogroup C-M217|C-M217 гаплогрупп]] юм. Төв Азид хүмүүс  2 замаар Африкаас ирсэн гэж үздэг ба Африкаас [[Баруун Ази]]-Энэтхэг-[[Зүүн Өмнөд Ази]]-[[Зүүн Ази]]-[[Төв Ази]]  гэсэн өмнөд зам , Африкаас Баруун Ази-Төв Ази гэсэн хойд замаар эртний хүмүүс Төв Азид иржээ.Энэ хүмүүс бол Монголжуу төрхтний умард салбарынхан буюу эх газрын монголоид төрхтөн юм.Эх газрын ази төрхтөн дотроо 2 хэсэгт хуваагддаг ба Төв Азичуудыг монголжуу төрхтний умард салбарын өмнөд Сибирийн дэд бүлэгт (Төв Азийн дэд бүлэг), Умард Азичуудыг умард Сибирийн дэд бүлэгт (палеосибирь төрхтний дэд бүлэг)<ref>[http://www.britannica.com/EBchecked/topic/439381/Paleo-Siberian|britannica.com]</ref> оруулан ангилдаг.

[[Зураг:Mongol gene.png|thumbnail|right|120px|Монгол генийн тархалт]]
[[Зураг:Mongoloid and Caucasoid genes (Y-DNA and mtDNA) in Turkic people.jpg|thumbnail|left|120px|Алтайн ген]]

Төв Азичууд нь Умард, Зүүн Азийн хүмүүсээс илүү бордуу арьстай ч халуун уур амьсгалтай Өмнөд Ази, Зүүн Өмнөд Азийнхантай харьцуулахад арай цайвар арьстай байдаг.

[[Зураг:11liirs.jpg|thumbnail|right|80px|Төв,Зүүн Азийн ген]]
[[Зураг:2dv97y9.jpg|thumbnail|left|100px|Азийн ген]]
[[Зураг:12ssF4uyI.jpg|thumbnail|right|100px|Түрэг, Монголчуудын ген]]
Умард монголоидууд царай төрхөөрөө төстэй ч хооронд нь ялгахад тийм ч хэцүү биш.Монголчуудын хувьд C3, D гапло бүлэг давамгайлсанаараа бусдаасаа ялгардаг. [[:en:Kyrgyz people|Киргиз]], казах, алтайчууд [[:en:Scythians|скиф]] зэрэг эртний европчуудтай холилдсон ч илэрхий монголжуу төрхтэй. [[:en:Uyghur people|Уйгур]], [[:en:Turkmen people|туркменууд]] казахуудаас илүү европжуу төрхтэй, [[:en:Uzbeks|узбекууд]] казахаас илүү европжуу, туркмен, уйгур 2-с илүү монголжуу төрхтэй.Шор, хакас хоёр генийн хувьд ойролцоо, монголжуу төрхтэй байдаг.Царай төрхийн хувьд шор, хакас 2 хоорондоо төстэй, алтай, тувачууд хоорондоо төстэй нь харагддаг.Буриад, [[:en:Yakuts|якутууд]] бага зэрэг төстэй боловч якутчууд N гаплогрупп давамгайлсан сибирийн гентэй учир ихэнх тохиолдолд амархан ялгагдана.Якутчуудыг өөр гентэй сибирийн угсаатнуудыг өөртөө ихээхэн хэмжээгээр уусгасан гэж үздэг.[[:en:Shors|Шор]], [[:en:Khakas people|хакас]], [[тува]], [[:en:Altay people|алтай]] хүмүүс монголчуудтай бараг адил төрхтэй ч европ гаралтай иранчууд мөн [[:en:Samoyedic peoples|самоедь]], [[:en:Ugric people|угор]] зэрэг N гапло бүлэгтэй гентэй үндэстнүүдтэй холилдсон учир үл ялиг ялгаатай харагддаг.Тува бол анчин, малчин янз бүрийн ахуйтай монгол, самоедь, иран, түрэгүүдээс бүрдсэн холимог гентэй угсаатан юм.Тувачуудын 70 гаруй хувь нь монгол гаралтай гэдэг.Дархадын бүрэлдэхүүнд мөн адил мал аж ахуй эрхэлдэг монгол, түрэг болон анчин самоедь угсаатан оржээ.

[[:en:Dolgans|Долганчуудын]] цусанд С3 ген нилээн байдаг ч монголчуудаас өөр төрхтэй байдаг.Тэд бол якутаас салж нүүсэн түрэг хүмүүс юм. [[:en:Tatars|Татар]], [[:en:Chuvash people|чуваш]], [[:en:Gazauz people|гагауз]] зэрэг үндэстнүүд түрэгийн хамгийн баруун захын нутагт амьдардаг тул европжуу төрхтнүүдтэй нилээд холилдсон ба одоoгоос хэдэн 100 жилийн өмнө оросын захиргаанд орсноос эхлэн оростой холилдон монголжуу төрхөө үндсэндээ алдаж европжуу төрхтэй (орос, Кавзазынхантай төстэй) болжээ.[[:en:Salar people|Салар]]  түрэгүүд нилээд их хятаджсан байдаг.Кавказийн [[:en:Turkic peoples|түрэгүүдийн]] хувьд европжуу төрхтэй, зөвхөн монгол-түрэг гаралтай [[:en:Nogais|ногайчуудад]] л илэрхий монголжуу төрх ажиглагддаг.Ногайчууд бол мангуд болон [[:en:Kipchaks|кипчакуудаас]] үүссэн угсаатан бөгөөд заримдаа "Кавказын монголчууд" гэж нэрлэдэг.[[:en:Baskirs|Башкирчууд]] бол түрэгжсэн угор хүмүүс бөгөөд татараас арай илүү монголоид төрхтэй.[[:en:Karachays|Карачайчууд]] ба [[:en:Balkars|Балкарчууд]] бол түрэгжсэн Алан (иран) хүмүүс юм.

[[:en:Turksih people|Туркуудад]] монголжуу төрхтний ген 10 орчим хувьтай байх бөгөөд тэд Анатолийн хойгийн эртний европ (грек, хетт, лувий г.м) болон ази үндэстнүүд, кавказынхан, баруун иранчууд, туркд алба хаахаар ирсэн хөлсний  кельт, славян цэргүүдээс бүрдсэн европ төрхтэй үндэстэн юм.<ref>[[:en:Genetic history of the Turkish people|Genetic history of the Turkish people]]</ref>Туркууд бараандуу арьстай арабуудаас цайвар арьсаараа ялгарах ба олон үндэстнээс бүрдсэн учир яг тийм үндэстэнтэй адил гэж хэлэх аргагүй байдаг.Тэд кавказийнхантай төдийлөн төсгүй харин курд, перс зэрэг баруун иран угсаатнууд тэдэнтэй хамгийн төстэй юм.

[[:en:Tungusic languages|Умард Тунгусууд]] C3 голлосон гентэйгээрээ монголчуудтай төстэй мэт боловч тэднийг монгол хүнээс амархан ялгаж таниж болдог.Өмнөд тунгусуудын хувьд хятадтай нилээн холилджээ.Умард монголоидуудын умард Сибирийн төрхтөнд буюу палеоази төрхтөнд хамаарагдах [[:en:Yukaghir people|юкагир]], [[:en:Ket people|кеть]], [[:en:Nivkh people|нивх]], самоедь, [[:en:Eskimo |эскимосууд]] [[:en:Haplogroup N-M231|N]], [[:en:Haplogroup Q-M242|Q]] давамгайлсан гентэй учир өмнөд Сибирийн төрхтэй Төв Азичуудаас царай төрхөөрөө нилээдгүй ялгаатай.Тэдний бие галбир хүйтэн нөхцөлд амьдрахад зохицон өөрчлөгдсөн байдаг.Харин Төв Азичуудын буюу монголчуудын ген Төв Азийн нөхцөлд амьдрахад дасан зохицсон байдаг.Ийнхүү аливаа хүн, амьтан, ургамалын ген  тухайн газрынхаа уур амьсгал, газар зүйн нөхцөлд дасан зохицохийн тулд өөрчлөгдөхийг [[:en:Mutation|генийн мутаци]] гэж нэрлэдэг.

Монголчуудын антропологи хэв шинж, генийн сан Дорнод Монголын дөрвөлжин булшны монголжуу хүмүүс, Баруун Монголын европжуу, монголжуу төрхтний холимог шинжтэй хиргисүүрийн буюу чулуун овоот соёлын хүн ам, Сяньби, Хүннүчүүдээс бүрэлдэн бий болжээ. Хүннүчүүдийн хувьд зарим хэсэг нь бага зэрэг европжуу төрхтэйгээрээ ялгарах боловч гоц ялгарах шинж байхгүй, үндсэндээ нэг гаралтай монголжуу хүмүүс байжээ.<ref>Д.Түмэн, Б.Оюунгэрэл, М.Үүрийнцолмон, Монголын Хүннүгийн антропологи, МУИС-ийн эрдэм шинжилгэээний бичиг, 2002 он, N187</ref>

Монгол угсаатнуудаас [[буриад]]ууд өмнөд [[Сибирь]] хавьд байсан [[:en:Haplogroup N-M231|N]] гапло бүлэгтэй үндэстнүүдтэй нилээн холилдсон  байдаг бөгөөд баруун монголчууд халхуудаас нуруугаар ялимгүй өндөр, дөрвөдүүд өндөр, шулуун хамартай, гавлын хэлбэр нь ялгагдах онцлог шинжтэй гэх мэт зарим өвөрмөц шинж төрх монголчуудын угсаатны бүлэг, газар орны ялгаанаас хамааран ажиглагддаг.Буриад хүний гавлын хэлбэр мөн халх хүнээс бага зэрэг ялгаатай, зарим тохиолдолд царай төрхөөрөө бусад монголчуудаас ялгарахгүй, зарим тохиолдолд буриад хүн гэдэг нь тодорхой анзаарагддаг.Генийн шинжилгээ хийлгүйгээр хүний царай төрх, бие галбирийг нь ажиглах аргаар гарал үүслийг нь мэдэж болдог. 
Монгол хүн дунд зэргийн нуруутай, өргөн шанаатай, товгор хацартай, жартгар нүдтэй, гавлын хэлбэр нь зүүн өмнөд ази, зүүн азийнхантай харьцуулахад арай зууван (европжуу), хар, бор өнгийн нүдтэй, шулуун хар, хүрэн үстэй, цайвар цагаан, шар, хөрслөг бор өнгийн арьстай, тэгш шүдтэй байдаг.Индианчуудын шүдний хэлбэр монголчуудынхтай хамгийн төстэй гэдэг ч тэдний нүд монгол хүнээс ондоо, урт сунасан хэлбэртэй байдаг.Зүүн, зүүн өмнөд, өмнөд азийн монголоид төрхтний нүд мөн л монголоос ялгаатай байна.

Бүх монголоид төрхтний их бие урт, хөл богино тул гүйлтийн ба усан спортод хүчтэй өрсөлдөх нь бага байдаг.Европ хүний их бие, хөл тэнцүү тул усан спортод сайн байдаг.Африк хүний их бие богино, хөл урт тул гүйлтийн спортод өндөр амжилт үзүүлдэг.

[[:en:Bonan people|Баоань]], [[:en:Monguor people|монгор]], [[:en:Dongxiang people|дунсянь]]чууд хятад, төвдтэй нилээд холилдсон учир Төв Азийн төрх арай бага байдаг.Өвөрмонголчууд бас хятадад нилээн уусчээ.

Захчингуудаас 8, Халхуудаас 6 төрлийн ген  илэрдэг.Монголчуудад нийтдээ 10-аад ген байдаг.Монголчууд эрт үед европоос ирсэн [[:en:Tocharians|тохар]], [[:en:Yuezhi|юэжи]], [[:en:Iranian peoples|иран угсааны]] [[:en:Scythians|скиф]]тэй бага зэрэг холилдсон байдаг.Архангай аймгийн Эрдэнэмандал, Өгий нуур зэрэг сумдаас Хүннүгийн үед амьдарч байсан монголжуу болон европжуу төрхтний холимог төрхтэй болон европ төрхтэй хүмүүсийн  булш олджээ.<ref>З.Батсайхан, Төв Азийн нүүдэлчдийн түүхийн зарим асуудал, МУИС-ийн эрдэм шинжилгэээний бичиг, 2002 он, N187</ref>Хүннүгийн харъяанд [[:en:Wusun|усунь]] , [[:en:Loulan Kingdom|лоулань]], хуцзе (цзеху), [[:en:Yuezhi|юэжи]] зэрэг европ аймгууд олноороо байсанаас зарим нь Хүннүд алба хаахаар Хүннүгийн нутгийн гүн рүү ирсэн нь эдгээр хүмүүс юм.З.Батсайханы үзэж буйгаар Өгий нуур сумаас олдсон дээрх булш нь усуньчуудынх байжээ.Хагас нүүдэлчин усуньчууд европ үндэстэн байсан  боловч [[Тэнгэр уул]]ын усуньчууд нь [[:en:Zhetysu|Долоон усны]] усуньчуудаасаа арай илүү монголжуу төрхтний хольцтой байжээ.Аль ч арьстанд бусад арсьтны ген 10 орчим хувь байдаг бөгөөд үүнийг хүн төрөлхтөн уулаасаа нэг гаралтай байдагтай холбон тайлбарладаг  байна.Генетик судлаач Ж.Батсуурийн үзэж буйгаар монгол үндэстний ген Хангай,Хэнтийн нурууны хооронд Орхон, Сэлэнгэ, Туул гэсэн гурван голын савд бүрэлджээ.

Аливаа ген олон үндэстэнд тархсан байдаг тул зөвхөн нэг үндэстэнд хамаарагдах ген байхгүй.Харин тухайн үндэстэнд байгаа хэд хэдэн генийн бүрдлийг [[:en:Gene pool|генийн сан]] гэдэг.Үндэстэн бүрт олон төрлийн ген байдаг ч үндсэн цөөн хэдэн генээрээ л бусдаас ялгардаг.Генээ хамгаалах нь зөвхөн гарал угсаагаа хадгалахаас гадна ямар нэгэн өөрчлөлттэй ген гаднаас орж ирэн хүн амын эрүүл мэндэд муугаар нөлөөлөхөөс сэргийлэх зорилготой.Дэлхийн ихэнх үндэстэн эрэгтэй талаа барьж үндэс угсаагаа тооцдог.

[[Зураг:Tibetans 3.png|thumbnail|left|100px|Төвд хүн]]
[[Зураг:Tibetans.jpg|thumbnail|right|100px|Төвд эмэгтэй]]
[[Зураг:Copy of women.jpg|thumbnail|left|100px|Төвд эмэгтэйчүүд]]

Монголоид төрхтний 2 дахь салбар бол өмнөд салбар (Номхон далайн салбар) болно.Үүнээс царай төрхийнх нь төстэй байдлаар нь Төвд, [[Балба]], [[Бутан]], [[:en:Ladakh|Ладакх]], [[:en:South Asian ethnic groups|Энэтхэгийн зүүн хойд мужийн ази төрхтэй угсаатнуудыг]] Өмнөд Азийн дэд бүлэг, япон, солонгос, хятадыг Зүүн Азийн дэд бүлэг , Зүүн Өмнөд Азийн үндэстнүүдийг Зүүн Өмнөд Азийн дэд бүлэг болгон хуваадаг.Зүүн Өмнөд Азийнхан дотроо олон хэлний бүлэгт хуваагдах ба ижил төстэй  хэлтэй үндэстнүүд нь адил төстэй төрхтэй байна.Тухайлбал  [[:en:Ethnic Malays|Малайз]], [[Бруней]], [[Индонез]]ичууд ойролцоо төрхтэй бол  [[Камбож]], [[Вьетнам]] 2 төстэй байдаг. 
[[Зураг:Sherpa. 2.jpg|thumbnail|left|100px|Шерпачууд]]
[[Зураг:Papuans.jpg|thumbnail|right|60px|Австралоид хүн-Папуа]]
Эх газрын буюу умард монголоидууд өмнөд монголоидуудаас нуруугаар илүү өндөр, илүү өндөр хамартай, толгойн хэлбэр илүү зууван буюу европжуу, шүд тэгш, хацрын товгор хэсэг нь илүү тод зэрэг [[:en:Anthropometry|краниологиийн]] шинжээрээ ялгардаг.Харин өмнөд монголоид хүмүүс нуруу нам, хацар нь тийм ч товгор биш, дорсгор шүдтэй байх нь их байдаг.Тэдний хацар тийм их товгор биш, толгойн хэлбэр умард монголоид хүнээс илүү бөөрөнхий байдаг нь [[:en:Yellow river|Шар мөрнөөс]] [[Хөх мөрөн|Хөх мөрний]] урд эрэг хүртэлх нутагт байсан монголоид төрхтэй хүмүүс Зүүн Өмнөд Ази руу нүүж тэндхийн уугуул [[:en:Australoid race|австролоид]] төрхтэй хүмүүстэй холилдон уусгаснаас үүдэлтэй юм. Эдгээр австралоид хүмүүсээс [[:en:Papuan people|Папуачууд]] зэрэг цөөн тооны үндэстэн үлджээ. Папуачууд тусгаар тогтносон Папуа Шинэ Гвиней улс байгуулсан ч баруун папуачууд Индонезиэс салан тусгаарлахын төлөө ширүүн зэвсэгт тэмцэл хийсээр байна. Австралоид хүмүүсийн толгойн хэлбэр монголид төрхтөнүүдээс хамаагүй бөөрөнхий, халуун агаарыг хөргөхөд дасан зохицсон өргөн, навтгар, том хамартай байдаг.Яг ийм шинж тэдэнтэй холилдож өөртөө уусгасан зарим Зүүн Өмнөд Азийн хүмүүс, өмнөд хятадууд, зүүн төвдийн хүн амд маш тодорхой ажиглагддаг.Мөн иймэрхүү төрх солонгос, япон, [[:en:Ainu people|айнучуудад]] ажиглагддаг.Айнучууд австралоид төрхтэй учир тэднийг Зүүн Өмнөд Азиас нүүж ирсэн гэж үздэг.Умард хятадууд урагш нүүж австралоид төрхтэй хүмүүстэй төдийлөн холилдоогүй тул гавлын хэлбэр нь арай зуувандуу, өмнөд хятадуудаас биеэр арай том байдаг. Хятад, япон, солонгосчуудын генийн сангийн 80, 90-ээд хувийг [[:en:O-M175|О3]] гапло бүлэг эзэлдэг.Япон, хятад, солонгосчууд төстэй харагддаг ч ихэнх тохиолдолд тэднийг амархан ялгаж таниж болно.Өмнөд Азийн монголоид үндэстнүүдийн царай төрх хоорондоо нилээн төстэй байдаг.Энэтхэг, Бутан, Балбын монголжуу төрхтнүүд, Төвдүүдийн хувьд австралоидуудтай төдийлөн холилдоогүй тул гавал нь илүү зууван, хамар нь зүүн, зүүн өмнөд азичуудаас илүү өндөр байдаг.Төвд хүний хамар хүйтэн агаарыг хөргөхөд зохицож илүү өндөр болжээ.Генийн мутацийн өөр нэг жишээ бол Германд эрт үед монголоид төрхтний шинжтэй хүмүүс бий болж байгаад буцаад европоид төрхтэй болон хувирсан явдал юм.

[[Зураг:Newar humuus, Balba.png|thumbnail|left|130px|Ази, европ холимог төрхтэй Неварчууд]]
[[Зураг:Khanty family.jpg|thumbnail|right|130px|Холимог төрхтэй Ханты хүмүүс]]
[[Зураг:Y-MAP of India.jpg|thumbnail|left|140px|Энэтхэгчүүдийн ген]]

Энэтхэг, Балбын монголжуу төрхтнүүд европ гаралтай энэтхэгчүүдтэй нилээн холилдсоноороо төвдүүдээс ялгардаг ба тэдний соёл, үндэсний хувцас, царай төрх нь энэтхэгчүүдтэй багагүй төстэй  болжээ.Зүүн, Зүүн Өмнөд Азичуудын генийг [[:en:O-M175|О]] гаплогрупп голлон бүрдүүлсэн бол төвд, балба, бутан зэрэг Өмнөд Азийнханд О-с гадна [[:en:Haplogroup D-M174|DM174]] гаплогруппийн ген нилээд их байдаг учир Өмнөд Азийн эдгээр үндэстэн хоорондоо нилээн төстэй харагддаг.

Арьстнууд нь цэврээрээ байхаас гадна арьстнуудын хил залгаа нутагт өөр арьстнууд холилдсоноос [[:en:Multiracial|холимог арьстан]] үүсдэг.Үүний жишээ бол [[:en:Turanoid race|тураноид арьстан]] буюу түрэг угсааны татар, чуваш, узбек, уйгур, туркмен, кавказийн түрэгүүд, [[:en:Finno-Ugric languages|ихэнх фин-угорууд]] мөн  [[:en:South Asian ethnic groups|Индо-монголоидууд]] буюу европжуу энэтхэгчүүдтэй холилдсон Энэтхэг, Балбын монголоид төрхтэй үндэстнүүд болно.

Эрт цагт одоогоос хавьгүй олон угсаатан байсан ч зарим нь өөр үндэстэнтэй холилдон мөхжээ.
Ингэж мөхсөн үндэстнүүд бол арабд ууссан эртний [[вавилон]], [[:en:Akkadian Empire|аккад]], [[:en:Sumer|шумерчууд]], туркжсэн [[:en:Hittites|хетт]], [[:en:Luwian language|лувийчууд]] зэрэг [[:en:History of Turkey|Анатолийн хойгийн эртний угсаатнууд]], ромчууд болон [[:en:Germanic peoples|герман угсааны]] [[:en:Franks|франкчуудад]] ууссан [[:en:Gauls|галлчууд]], [[:en:List of extinct indigenous peoples of Russia|оросд ууссан]]  [[:en:Chud|чудь]], [[:en:Merya#Merya|мерья]], [[:en:Muroma|муром]] зэрэг зүүн европд байсан [[:en:Finno-Ugric languages|фин-угорууд]] болно.Харин [[:en:Copts|коптууд]] буюу эртний египетүүд арабд бүрэн уусалгүй үлджээ.Коптууд эртний Египет улсын үед илүү африк төрхтэй байсан ч одоо нилээн араб төрхтэй болжээ.

== Угсаатны зан төрх ==
[[:en:Psychological anthropology|Этнопсихологи]] угсаатны зан төрхийг судалдаг.Монголчууд ерөнхийдөө флегматик, меланхолик темпераменттай байдаг. Хятадын Мин улс  "монголчууд догшин, эрэмгий ч манж нарын зусарч зулгуй нь бүр хэцүү" гэж үзэн Лигдэн хааны цэргээр  Хятадын хилийг хамгаалуулж байжээ.

Л.Гумилев  монголчуудыг "бусад үндэстнүүдээс илүү ухаалаг, эрч хүчтэй хүмүүс төрөх байгаль цаг уур, газар зүйн буюу экологийн нөхцлөөр хүрээлэгдсэн байдаг" гэжээ.Харин Америкийн монгол судлаач эрдэмтэн А.Кампи "Монгол хүний даруу зан чанарыг идэвхгүй гэж үзэж огт болохгүй.Үнэндээ монголчууд сэтгэлийн асар их тэнхээтэй эргэцүүлж ухаарах их чадвартай, дотроо бодолтой улсууд бөгөөд Азийн бусад орны ард түмнээс эрс ялгаатай.Тэд цайлган сэтгэлтэй учираас гадны хүнд бүдүүлэг мэт харагдавч яг дунд нь амьдарсан нэгэнд сайтар ойлгогддог юм"<ref>Ц.Цэцэгжаргал, Э.Эрдэнэчимэг, Монголчуудын хүрээлэн байгаа орчны талаарх, ойлголт, хандах хандлага, МУИС, Антропологи-Археологийн тэнхим,МУИС-ийн эрдэм шинжилгэээний бичиг, 2002 он, N187, 93-р тал</ref> гэсэн байдаг.

== Угсаатны нийтлэг шинж ==

Өөр өөр хүмүүсийг нэг угсаатан хэмээн дүгнэх хэмжүүр бол угсаатны нийтлэг шинж юм.Түүхийн нэг ижил цаг хугацаанд, нэг нутагт нэгдэрэн нягтарч бүрэлдсэн, нэг өвөг дээдсээс гаралтай, ижил  хэл соёлтой ард түмнийг угсаатан ([[:en:Ethnic group|ethnicity]], ethnos) гэдэг.Угсаатан, үндэстэн ([[:en:Nation|nation]]) гэсэн 2 үг заримдаа ижил утгаар, заримдаа ондоо утгаар хэрэглэгдэх ба угсаатан нь үндэстэн гэсэн үгээсээ илүү ерөнхий, өргөн хүрээтэй утга санааг илэрхийлнэ.

Үндэстнийг нэгтгэх хамгийн гол шинжүүд бол ген, хэл, үндэсний ухамсар гурав юм.Аливаа хүн аль нэг угсаатны бүлгийн нэгэн гишүүн хэмээн өөрийгөө хүлээн зөвшөөрөх, ямарваа нэг угсаатан өөрсдийгөө өөр бусад үндэстнээс өөр гаралтай, өөр угсаатан хэмээн ялган зааглах үзлийг үндэсний ухамсар (ethnic identity) гэдэг.

Дэлхийн ихэнх үндэстэн бөө шүтлэгээ орхиж шашин шүтэх болсон байдаг бөгөөд монголчууд мөн адил бөө шүтлэгээс буддын шашинд шилжжээ.Бөө мөргөл бол шашин биш шүтлэг юм.

Үндэсний ухамсартай холбогдох өөр нэг үзэл бол [[:en:Ethnic nationalism|угсаатан төвтэй үндэсний үзэл ]], [[:en:Civic nationalism|иргэн төвтэй үндэсний үзэл]] 2 юм.Угсаатан төвт үндэсний үзэл гэдэг нь зөвхөн нэг гаралтай хүмүүсийг  л өөрийн үндэстний нэг хэсэг гэж үзэх, гарал үүслээрээ нэгдмэл улс байгуулах үзэл юм.Иргэн төвт үндэсний үзэл нь гарал үүсэл хамаарахгүй, өөрийн улсын иргэн болсон аль ч хүнийг нэг үндэстэн гэж үздэг үзэл юм.Цөөхөн тоотой үндэстнүүд эхний үзэл баримтлалыг нь барьдаг. Төвдүүд XIX-XX зууны дунд үе хүртэл хилээ бүрмөсөн хааж өөрсдийгөө хамгаалахыг оролдож байжээ.Тэд монголчуудыг Төвдөд чөлөөтэй нэвтэрэхийг зөвшөөрч байсан ч зөвшөөрөлгүй нэвтэрсэн бусад гадаад хүнийг шууд цаазалж байв.Харин эх оронч үзэл ([[:en:Patriotism|patriotism]]), үндэсний үзэл ([[:en:Nationalism|nationalism]]) нь аливаа үндэстний өөрийгөө хамгаалах, нэгтгэх үзлийн суурь болдог.Үндэсний үзлийн туйлширсан хэлбэр нь хэт үндэсний үзэл ([[:en:Nationalism#Ultranationalism|ultranationalism]]) юм. Үндэсний дээрэнгүй үзэл ([[:en:Chauvinism|шовинизм]]) бол өөрийн үндэстнийг бусад улс, ард түмнийг ноёлон захирч байх ёстой гэж үздэг хамгийн туйлширсан харгис үзэл юм. Орост [[:en:Historical revisionism (negationism)|түүхийн гуйвуулгын]] эсрэг [[:ru:Комиссия по противодействию попыткам фальсификации истории в ущерб интересам России|төрийн комисс]] ажилладаг.

Угсаатан нь нийгэм түүхийн урт удаан хөгжлийн явцад бүрдсэн учир  олон шинжлэх ухааны аргуудыг хэрэглэж байж тухайн угсаатны талаар лавтай дүгнэлт хийх боломжтой болдог.Европчууд 19-р зуунаас эхлэн түүх, угсаатны зүйг тагнуулын зорилгоор идэвхтэй хэрэглэж эхэлжээ.Монголд 19-р зууны сүүл 20-р зууны эхээр ирж байсан Оросын болон европын бусад судлаачдын дунд цэргийн офицерууд нилээдгүй байв.Н.Пржевальский Монголыг Орост нэгтгэхийг хаандаа зөвлөж байсан байдаг.

Угсаатны энэ бүх нийтлэг шинжээр судалж үзэхэд одоо монгол угсаатанд хамаарагдах хүний тоо хэдэн саяд л хүрэх бөгөөд одоогоос 2,000 жилийн өмнө Хүннү улс 1 сая хүннү буюу монгол хүнтэй байжээ.Тэр үед тунгус, түрэгүүд монголчуудтай ойролцоо тооны хүнтэй байсан бололтой.Монгол айлууд дунджаар 5 хүнтэй байв. "Чингис хаан" дээд сургуулийн захирал, профессор Б.Балжинням [[:en:Romani people|цыган]] гэсэн үг "цагаан" гэсэн монгол үг тул цыганчууд бол монголчууд мөн Энэтхэгт элчин сайдаар ажиллаж байсан О.Нямдаваа Балбад хэрэйд монголчууд байна гэж байгаа нь 
ямар ч үндэслэлгүй юм. Энэтхэгийн [[:en:Ladakh|ладакх]] хүмүүс өөрсдийгөө ари, төвд, монгол угсаатнаас үүссэн гэж ярьдаг ч дан ганц домог яриа түүхийн  бүрэн баталгаа болж чадахгүй.Балбын [[:en:Sherpa people|шерпа]], [[:en:Magars|магар]], [[:en:Rai people|рай]], [[:en:Gurung people|гурунг]], [[:en:Kirati people|киратичууд]] [[Балба]]д нүүн ирж засгийн эрхийг нь авсан ари буюу европ гаралтай [[:en:Indian people|энэтхэгчүүдээс]]  ялгах гэж өөрсдийгөө монгол гэж нэрлэдэг ба энэ нь үнэн хэрэг дээрээ монгол бус  монголоид  гэсэн утгыг  илэрхийлж байдаг.Тэд өөрсдийгөө монголоос  ирсэн гэсэн таамгийг эрс үгүйсгэдэг ба эдгээр ард түмэнд Төв Азийн ген байхгүй харин монголоид төрхтний Өмнөд Азийн салбарт ордог. Генетикчдийн үзэж буйгаар тэд  Африкаас шууд Өмнөд Ази руу очоод тэндээсээ хаашаа ч нүүгээгүй байна.

== Нэмж унших ==
*[[Довдойн Баяр]]
*[[:en:Cultural anthropology|Соёлын антропологи]]
*[[:en:Denisova homininl|Denisova hominin]]
*[[:en:Conversion table for Y chromosome haplogroups|Conversion table for Y chromosome haplogroups]]
*[[:en:Genetic genealogy|Genetic genealogy]]
*[[:en:List of human  evolution fossils|List of human evolution fossils]]
*[[:en:List of haplogroups of notable people|List of haplogroups of notable people]]
*[[:en:Most recent common ancestor|Most recent common ancestor]]
*[[:en:Timeline of prehistory|Timeline of prehistory]]
*[[:en:Timeline of human evolution|Timeline of human evolution]]
*[[:en:Timeline of human prehistory|Timeline of human prehistory]]
*[[:en:Ancient DNA|Ancient DNA]]
*[[:en:Archaeogenetics|Archaeogenetics]]
*[[:en:Genetics and archaeogenetics of South Asia|Genetics and archaeogenetics of South Asia]]
*[[:en:Early human migrations|Early human migrations]]
*[[:en:List of ethnic groups|List of ethnic groups]]
*[[:en:Indo-Aryan migration theories|Indo-Aryan migration theories]]
*[[:en:Peopling of India|Peopling of India]]
*[[:en:Historical linguistics|Historical linguistics]]
*[[:en:List of language families|List of language families]]
*[[:en:List of proto languages|List of proto languages]]
*[[:en:Proto Human language|Proto Human language]]
*[[:en:Ural Altaic languages|Ural Altaic languages]]
*[[:en:Nation state|Nation state]]
*[[:en:Multinational state|Multinational state]]

== Ишлэл ==
{{reflist}}

==Ном зүй ==
*XIONGNU ARCHAEOLOGY-Multidisciplinary Perspectives of the First Steppe Empire in Inner Asia, 2011

== Гадаад холбоос ==
*[http://www.mongolcc.org/index.php?option=com_content&view=article&id=37:-----&catid=13:latest-research АМЕРИКИЙН АНХНЫ ОРШИН СУУГЧИД НЬ МОНГОЛ ]
*[http://sodo.niitlelch.mn/content/3748.shtml Африкчууд ч хөх толботой]
*[http://news.gogo.mn/r/96723 Ж.Батсуурь: Монголчууд түүхийн баян, урт настай генийн санг тээж явна]
*[http://www.olloo.mn/modules.php?name=News&file=print&sid=62822 Ж. Батсуурь: Генетикийн судалгаа хийж буй эрдэмтдийг хангалттай цалинжуулдаг болсон vед л Монголдоо ир гэж би шавь нартаа хэлсэн]
*[http://www.tsahimurtuu.mn/index.php/stories/2012-05-10-04-47-02/1839-archive-story-1659 Боржигин нь язгуурын Монгол овогтон болохыг єнєє цагт олон улсын эрдэмтдийн хийсэн ДНК-н шинжилгээгээр баталж байна]
*[http://www.24tsag.mn/content/6918.shtml С.Бямбадорж: Цэвэр угсаатан гэж хэзээ ч байдаггүй]
*[http://www.shuum.mn/news/newsid/865/catid/17 Дэлхийн хамгийн эртний хүн Монголоос олдсон уу]
*[http://ktms08.blog.gogo.mn/read/entry45206 Индианчууд Монгол гаралтай юу]
*[http://news.gogo.mn/r/14449 Монголчууд гарал үүсэл, Өвөг монголчууд]
*[http://medleg.zaluu.com/index_med.php?id=1367 Монголчуудын гарал үүсэл]
*[http://www.mongolnews.mn/i/20716 Монгол цусны АМЕРИК ТАСАРХАЙ]
*[http://mongolugsaatan.blog.gogo.mn/read/entry471843 Монгол угсаатны удам гарал]
*[http://biznetwork.mn/topic/show/17068 Монгол Хүний Цусан Төрөлийн Тархалт]
*[http://chinggis_history.blog.gogo.mn/read/entry268453 Н.Мөнхсайхан - Монголын археологи хичээлийн лекц]
*[http://undesten.mn/undesten/show/id/281 Монгол гэдэг үг ямар үндэстний ямар утгатай үг болох тухай]
*[http://undesten.mn/undesten/show/id/282 Монгол гэдэг нэрийн тухай Хятадын түүхэнд юу гэж байдаг вэ?]
*[http://undesten.mn/undesten/show/id/284 Монголын түүхийн эх зохиолуудад юу гэж байдаг тухай ]
*[http://undesten.mn/undesten/show/id/280 Монгол гэдэг нэр хэрхэн үүссэн]
*[http://hugduudhuu.blogspot.com/2007/09/blog-post_9134.html МОНГОЛЫН ГАЗАР ШОРООН ДЭЭРХ БАЛАР ЭРТНИЙ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛ]
*[http://asubi.mn/knowledge/tuuh-niigem/130/1007190021 МОНГОЛЫН ТҮҮХИЙН ҮЕЧЛЭЛ]
*[http://www.4shared.com/office/OhoQAYKD/mongol_ygsaatan_cydlal_lekts.html Монголын угсаатан судлалын лекци]
*[http://www.shudarga.mn/?dazo=news&catid=26&newsid=6212 Монголын чулуун зэвсгийн үе]
*[http://www.sonin.mn/blog/Munkhbayar/15471 Монголоид нууц төсөл гэж байна уу]
*[http://www.sonin.mn/news/culture/2060 Монгол үндэстнийг дуудав уу, эсвэл]
*[http://nominarhiv.blogspot.com/2010/03/blog-post_7083.html Монгол, Түрэг төрөл үү? Холбоотон уу? ]
*[http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1148254 Монголд хориод угсаатан бий]
*[http://www.wikimon.mn/content/5470.shtml Өвөг монголчууд Америк тивийг нээжээ]
*[http://www.mass.mn/10333.html Панмонгол үзлийг булшлах нь хэнд ашигтай вэ]
*[http://sonin.mn/news/culture/13545 А.Самбуу-Алтан ургийнхны удам Монголын агуу нэгэн угсаа мөн]
*[http://buddhist.blog.gogo.mn/read/entry188712 Төвд нэрсийг монголчилбол]
*[http://erkalecturer.blogspot.com/2011/01/blog-post_18.html Угсаатан хэмээх ойлголт, угсаатны зүйн ухааны судлах зүйл]
*[http://ebugen.blog.gogo.mn/read/entry67500 Хүний үүсэл, хөгжил. Монгол нутаг дахь эртний хүмүүс (эхний хэсэг)]
*[http://ebugen.blog.gogo.mn/read/entry77816 Хүн төрөлхтний зам мөр (Хүний үүсэл хөгжил ба Монгол орон дахь эртний хүмүүс-дэд хэсэг)]
*[http://www.zamdaan.com/index.php?option=com_content&view=article&id=667%3A2012-01-18-19-53-49&catid=16%3A2009-05-15-19-51-54 Чингис хааны Ү-ДНК ба Монголчууд болон Казакууд]
*[http://sonin.mn/news/culture/8625 Эрдэмтэд Монгол нутагт биш Африкт хүн үүссэн гэж нотолсон]
*[http://undesten.mn/undesten/show/id/287 Эртний монголын түүхэн улбаа домогт эх Алангоо]
*[http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1177618 Ямар ч хvн хар хvчнээс тасарч єєрийгєє єєд нь татах хэрэгтэй]

'''*Гуйвуулга:'''
*[http://ecook.topmedee.mn/news/12333 Энэтхэгүүдийн 30 сая, Балбуудын 42 хувь нь Монгол гаралтай]
*[http://news.gogo.mn/photo/102437 Балбад болсон “Miss Mongol”]
*[http://www.medee.mn/main.php?eid=8293 Д.Цахилгаан: Монгол угсаатнууд Монгол нутагтаа ирж суурьшихад Ерөнхийлөгчийн хэлсэн үг чухал дэмжлэг болно]
*[http://boldsaikhan.niitlelch.mn/content/610.shtml Б.Болдсайхан:Гайхамшигт Амазон-Монгол бүсгүйчүүд]
*[http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=1187864 Монголын тєр Мvvний Солонгосчуудтай хамтран наадам хийнэ]
*[http://www.dayarmongol.com/index.php?option=com_content&view=article&id=7739:2012-11-27-20-00-25&catid=26&Itemid=300053 Сяо угсаатныг монгол үндэстэн гэж нотлов болон бусад мэдээ]
*[http://www.dayarmongol.com/index.php/2010-02-09-04-36-18/7778-2012-12-12-15-26-44 Зургаан зууны дараа биднийг Монгол гэж танилаа...]
*[http://www.sonin.mn/news/culture/16630 Балбын Монголчуудтай золгоё ]
'''*Гадаад хэл дээр:'''
*[http://www.plosone.org/article/info%3Adoi%2F10.1371%2Fjournal.pone.0034288 Afghanistan's Ethnic Groups Share a Y-Chromosomal Heritage Structured by Historical Events]
*[http://www.doktori.bibl.u-szeged.hu/1386/3/tezisfuzet_angol_CsanyiB.pdf Analysis of paternal genetic relationship of ancient Hungarian, modern Hungarian and modern Szekler population]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/20186156 Ancient DNA from nomads in 2500-year-old archeological sites of Pengyang, China]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/18951391 Ancient mtDNA from Jomon skeletons]
*[http://www.cristoraul.com/ENGLISH/readinghall/UniversalHistory/INDIA/Cambridge/I/CHAPTER_II.html THE CAMBRIDGE HISTORY OF INDIA - I - ANCIENT INDIA]
*Anthropology of Archaeological Populations from Northeast Asia, D.Tumen www.user.dankook.ac.kr/~oriental/Journal/pdf_new/49/11.pdf 
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/3056831 Characteristics of Mongoloid and neighboring populations based on the genetic markers of human immunoglobulins]
*[http://www.postf.org/upload/200952816586766_1.pdf Department of Archaeology and Anthropology Cultural relationship]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/16328082 Dual origins of the Japanese: common ground for hunter-gatherer and farmer Y chromosomes]
*[http://www.s155239215.onlinehome.us/turkic/60_Genetics/EasternHunGeneticsEn.htm EASTERN HUNS GENETICS]
*[http://s155239215.onlinehome.us/turkic/20Roots/201Altaians/Potapov-AltaiansEthnPart0En.htm ETHNIC COMPOSITION AND ORIGIN OF ALTAIANS]
*[http://leherensuge.blogspot.com/2010/02/eurasian-y-dna-note.html Eurasian Y-DNA note]
*[http://www.familytreedna.com/public/C3 C3 M217]
*[http://www.forumbiodiversity.com/showthread.php/37557-Finno-Ugric-facial-reconstruction Finno - Ugric facial reconstruction - ForumBiodiversity .com]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC1180246/ The Genetic Legacy of the Mongols]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/15716011 Genetic features of Mongolian ethnic groups revealed by Y-chromosomal analysis]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/18322915x Genetic variation in the enigmatic Altaian Kazakhs of South-Central Russia- insights into Turkic population history]
*[http://www.sino-platonic.org/complete/spp065_loanwords_altaic.pdf Indo-European Loanwords in Altaic - Sino-Platonic Papers]
*[http://www.irpi.cnr.it/Progetto_Mongolia_CNR-MAE-Regione_Veneto/docs/Report%202007_english%20version%20photos.pdf Institute of Archaeology 2007 Report]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/20823912 In the heartland of Eurasia-the multilocus genetic landscape of Central Asian populations]
*[http://www.iacd.or.kr/pdf/journal/10/Binder8.pdf International Journal of Central Asian Studies]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC1207128/pdf/ge14241321.pdf Mitochondrial DNA Analysis of Mongolian Populationsand Implications for the Origin of New World Founder]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/15638829 Mitochondrial DNA diversity in indigenous populations of the southern extent of Siberia, and the origins of Native American haplogroups]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/9271822 Molecular analysis of HLA polymorphism in Khoton-Mongolians]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC1180365/ Nuclear and Mitochondrial DNA Analysis of a 2,000-Year-Old Necropolis in the Egyin Gol Valley of Mongolia]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/10830914 Multiple origins of Tibetan Y chromosomes]
*[http:////www.ncbi.nlm.nih.gov/pubmed/19212099 The origin of the Japanese race based on genetic markers of immunoglobulin G]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/12391892 Origin of caucasoid-specific mitochondrial DNA lineages in the ethnic populations of the Altai-Sayan region]
*[http://users.tmok.com/~tumble/jpp/japor.html Origin of the Japanese People and Language]
*[http://www.wa-pedia.com/history/origins_japanese_people.shtml The Origins of the Japanese people]
*[http://www.folklore.ee/folklore/vol18/paleoart.pdf Paleolithic art from the Danube to Lake Baikal.pdf]
*[http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/16596591 Population origins in Mongolia: genetic structure analysis of ancient and modern DNA]
*[http://www.johnpool.net/yi2010science.pdf Sequencing of 50 Human Exomes Reveals Adaptation to High Altitude]
*[http://s155239215.onlinehome.us/turkic/60_Genetics/TurkicGeneticsGraphs.htm Türkic Genetic Charts]
*[http://www.ask.inwiki.org/Y-DNA_maps Y DNA maps]
*[www.familytreedna.com/pdf-docs/2010-ydna-migration-map.pdf]
*[http://dienekes.blogspot.com/ dienekes.blogspot.com]
*[http://frontiers-of-anthropology.blogspot.com/ frontiers-of-anthropology.blogspot.com]
*[http://worldanthropology.blogspot.com/ worldanthropology.blogspot.com]
*Антропологические характеристики калмыков hamagmongol.narod.ru/library/khoyt_2012_r.htm
*[http://www.gumilev-center.ru/v-tuve-issleduyut-svoi-rodoslovnye/ В Туве исследуют свои родословные]
*[http://www.tataroved.ru/publicat/turky.pdf  Древние тюрки в Сибири и Центральной Азии]
*[http://www.rjgg.org/index.php/RJGGRE/article/view/42 Происхождение хазарейцев с точки зрения ДНК-генеалогии Жаксылык Сабитов]
*[http://www.rjgg.org/index.php/RJGGRE/article/download/28/35 Гаплогруппа С3 у казахов]
*[http://www.malyarchuk-bor.narod.ru/olderfiles/1/Doklady_06.pdf Разнообразие линий У-хромосомы у коренного населения Южной Сибири.pdf]
*[http://www.ru.rjgg.org/index.php/RJGGRE The Russian Journal of Genetic Genealogy (Русская версия)]
*[http://www.dis.podelise.ru/docs/index-44906.html Структура и филогеография генофонда коренного населения сибири по маркерам y-хромосомы]
*[http://www.ftp.anrb.ru/molgen/Lobov_AS.PDF СТРУКТУРА ГЕНОФОНДА СУБПОПУЛЯЦИЙ БАШКИР - ANRB]
*[http://www.hist.msu.ru/Science/Disser/Tregubova.pd Субэтнические группы бурят в прошлом и настоящем]
*[http://www.lib.tsu.ru/mminfo/000349304/08/image/08-112.pdf ТОТЕМИЧЕСКИЙ ЛЕКСИКОН НАРОДОВ ВОСТОЧНОЙ СИБИРИ-АСПЕКТЫ СЕМАНТИКИ]
*[http://www.protobulgarians.com/Russian%20translations/Rtveladze%20E.pdf Цивилизации, государства, культуры Центральной Азии]
*[http://www.library.bsu.ru/cgi-bin/irbis64r_81/cgiirbis_64.exe?C21COM=2&I21DBN=EL_RE&P21DBN=EL&Z21ID=&Image_file_name=e-book/bxrs0000003.pdf&IMAGE_FILE_DOWNLOAD=1 ЭТНИЧЕСКАЯ ГЕНЕАЛОГИЯ БУРЯТ]
*[http://www.scilance.com/library/book/24384 Этногеномика населения Сибири и Средней Азии.pdf]
*[http://www.bionet.nsc.ru/vogis/pict_pdf/2006/t10_1/vogis_10_1_02.pdf Этногеномика и филогенетические взаимоотношения народов Евразии]

[[Ангилал:Монгол үндэстэн]]
[[Ангилал:Монгол угсаатан]]
[[Ангилал:Монголын археологи]]
[[Ангилал:Түүх]]
[[Ангилал:Зан үйл]]
[[Ангилал:Эртний зан үйл]]
[[Ангилал:Ёс заншил]]
[[Ангилал:Монгол ёс заншил]]
[[Ангилал:Эрдэм шинжилгээ]]
[[Ангилал:Шинжлэх ухаан]]
[[Ангилал:Судалгаа]]