Revision 418214 of "Монголчууд XVII-XX зууны эхэн үе" on mnwiki

"Монголчууд XVII-XX зууны эхэн үе" зурагт түүх ном нь "Монсудар хэвлэлийн газар"-аас эрхлэн гаргадаг "Монголчууд" цувралын хоёрдугаар боть юм.

Тус номын ерөнхий редактораар түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор, түүхч ШУА-н Түүхийн хүрээлэнгийн захирал Сампилдондовын Чулуун, түүхийн ухааны доктор (Ph.D), ШУА-ын Түүхийн хүрээлэнгийн манжийн үеийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, түүх судлаач Б.Нацагдорж, түүхийн хүрээлэнгийн Манжийн үеийн салбарын эрхлэгч, түүхийн ухааны доктор  (Ph.D), дэд профессор, түүх судлаач Э.Жигмэддорж, МУБИС-ийн Монголын түүхийн тэнхимийн эрхлэгч, түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор, түүх судлаач Ж.Гэрэлбадрах, Түүхийн хүрээлэнгийн Манжийн үеийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан, түүх судлаач Н.Хатанбаатар, Богд хааны ордон музейн тайлбарлагч, шашин судлаач Г.Ням-Очир, Академич, уламжлалт анагаах ухаан судлаач Ш.Болд, МУИС-ийн Улаанбаатар сургуулийн багш, түүхийн ухааны доктор (Ph.D), түүх судлаач Д.Баярсайхан нар зохиогчоор ажилласан. 

Монголчууд бид дэлхийн эзэнт гүрэн байгуулж явсан түүхээрээ бахархан омогшдог. Харин бусдын эрхшээлд төр улсгүй өнгөрүүлсэн гурван зуун  орчим жилийн түүхээ төдийлөн сайн мэддэггүй. Тэр үеийн монгол ноёд улс гэрээ хэрхэн ойлгож, ард түмэн ямар нөхцөлд амьдарч байв, тив дамнасан их нүүдлүүд хэрхэн явагдсан хийгээд уламжлалт аж ахуй, соёл хэрхэн өөрчлөгдөв, ямар учраас монголчууд манжийн эрхшээлд орсон бэ? гэдгийг энэхүү түүхэн гэрэл зургийн ном өгүүлэх юм.
 
[[File:Монголчууд XVII-XX зууны эхэн үе.jpg|thumb|Монголчууд XVII-XX зууны эхэн үе танилцуулга]]


Монголын толгойлогчдын олонх нь улс үндсийг бодохгүй дан ганц амин хувийн ашиг завшааныг хүсэгч бөгөөд завсар хоорондоо эвсэл холбоогүй хэсэг бүлгээр тасарч ард түмнээс хол хөндийрсөн учраас тийнхүү харь этгээдийн арга явуулгад хялбараар эвдэгдэж, монголын ард түмнийг хэсэг зуур манж-хятадын эрхшээлд  барьж өгснөөс бус манж хятадын цэрэг байлдааны хүчирхэг чадамгайгаас болж бууж өгсөн хэмээж хэрхэвч үл болно.

Лхамсүрэнгийн ДЭНДЭВ (1946 он)