Revision 452346 of "Л.Энх-Амгалан" on mnwiki

[[Файл:Слайд.jpg|framed|center|Танилцуулга]]
1995-1996 [["Интерпресс" ХХК]]-ын ерөнхий захирал, 1996 – 2012 онд [[Юнител групп]], [[MCS электроникс]] ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, [[MCS]] группын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллав.

MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд [[“Цахим Монгол”]] хөтөлбөрийн санаачлагчдын нэг болж, “Нэг өрх- Нэг компьютер” төслийг дэлхийд алдартай [[INTEL]], [[DELL]] компаниудтай хамтран хэрэгжүүлжээ. Энэ төслийнхөө хүрээнд компьютерийн үнийг 250 ам.доллар хүртэл буулгаж, нийт 50 өрхийг компьютержүүлэв. Мөн эх орондоо компьютер үйдвэрлэх анхны алхамыг тавьж [[МОГУЛ]] брэндийг төрүүлжээ. Сансрын сүлжээгээр дамжуулан авдаг өндөр үнэтэй интернетийн зурвасыг өргөтгөснөөр хэрэглээ нь 1000 дахин өсч, интернет хэрэглээний үнэ 100 дахин хямдарчээ. Тухайн үеийн 20.000 интернет хэрэглэгчийн тоо өнөөдөр 1 сая хол давж, интернет холболттой өрхийн тоо 400 орчим болсон байна. М Си Эс электроникс компанийн хөрөнгө оруулалтаар [[Монгол Улс]]ын 300 гарй сум сууринг хамарсан шилэн кабелийн сүлжээг бий болгов. Мөн төрийн үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай авах бололцоог бий болгож, мэдээллийн нэгдсэн сүлжээг ашиглалтад оруулжээ.
==Аав Б. Лувсанцэрэн==
Аав Б.Лувсанцэрэн [[Хөвсгөл]] аймгийн [[Их-Уул]], [[Рашаант]] сумын зааг Их ац гэдэг газар төрсөн. 1939 оны [[Халх гол]]ын дайн, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байсан ахмад дайчин хүн байв. Цэргээс халагдаж энх цагийн бүтээн байгуулалтад гар бие оролцож Хөвсгөл аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн дарга, тээврийн жолооч зэрэг ажлыг нэр төртэй хийж явжээ.
[[Файл:Б.Лувсанцэрэн.jpg|200px|thumbnail|Б.Лувсанцэрэн]]
==Ээж О. Цэнд-Аюуш==
Ээж О.Цэнд-Аюуш Хөвсгөл аймгийн [[Арбулаг сум]]ын [[Сүмбэр]] багт төрсөн. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн анхны сувилагчаар ажиллаж байв. Л.Энх-Амгалан ээжийнхээ нэрэмжит О.Цэнд-Аюуш санг байгуулж 2012 оноос хойш жил бүр ээжийнхээ нэрэмжит шагналаар [[Эрүүл мэнд]]ийн салбарын 10 хүнийг тодруулан шагнаж, Нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, эмч нарын ажиллах орчин нөхцлийг сайжруулах талаар идэвхтэй  үйл ажиллагаа явуулдаг болсон байна.
==Аав Ээжийнхээ талаар дурсахдаа... ==   
Л. Энх-Амгалан - “ Манайх олон хүүхэдтэй, аав байнга холын тээвэрт явна. Хүмүүсийн захиас ихтэй. Ээж эмнэлэгт сувилагч. Эмчилгээ    хийлгэхээр хөдөө гадаанаас ирсэн хүмүүс манайхаар их ирдэг байлаа. Ер нь хөл хөдөлгөөн  ихтэй айл байсан. Аав ээж хоёр маань ажлыг үнэн голоосоо чанартай хийдэг. Зарчимч хүмүүс байсан” гэж дурсжээ.
[[Файл:Аав , Ээж хоёр.jpg|thumbnail|left|Аав , Ээж хоёр]]
<br>
==Хүүхэд нас==
Л.Энх-Амгалан 1970 оны 1 дүгээр сарын 25-нд Хөвсгөл аймгийн [[Мөрөн]] хотод 11 хүүхэдтэй айлын 10 дахь хүүхэд болон мэндэлсэн.  Тэр үеийн хүүхдүүдийн нэгэн адил цэцэрлэгт хүмүүжиж, сургуульд явж, зуныхаа амралтаар аав, ээжийнхээ нутагт очиж хамаатнуудынхаа малд явах зэргээр бага насаа өнгөрөөсөн. Л.Энх-Амгалангийн ах дүү, хамаатан саднууд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Мандал баг, Тариалан, Рашаант, Арбулаг болон бусад сумдад амьдарч байна.
[[Файл:Хүүхэд нас.jpg|thumbnail|Хүүхэд нас]]
==Сурагч нас==
Л.Энх-Амгалан 1977 оны 9 сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар дунд сургуульд элсэн оров. Бунзай багшийн шавь болсон. Арван жилийн нэгдүгээр ангид хамт элсэн орж байсан ангийн нөхөдтэйгөө одоог хүртэл харилцаатай байдаг. Мөн 3 дугаар ангиас пионерийн гишүүнд элсүүлдэг журамтай байв. Бага, дунд ангидаа чөлөөт бөхөөр хичээллэж, аймгийн Эрх чөлөө сонинд шүлэг бичих зэргээр урлаг спортын авьяасаа хөгжүүлж байжээ. 
Л.Энх-Амгалангийн ангийн эрэгтэй хүүхдүүд нилээд сахилгагүй байсан тухай дурсдаг. Мөрөн хотын урдуур урсдаг Дэлгэрмөрөнд зундаа шумбаж, өвөлдөө тэшүүрээр гулгаж өссөн тухай Мөрөнгийн хүүхдүүд дурсах дуртай. Ардчилалын 90-ээд оноос өмнөх хүүхдүүд пионерийн гишүүний дараа эвлэлийн гишүүн болдог. Эвлэлийн гишүүн хүн илгээлтээр мал дээр гарах, эсвэл ямар нэгэн сургуульд явахад эвлэлийн хэр идэвхтэй гишүүн эсэхийг харгалзан үздэг байлаа.
[[Файл:Ангийн хамт олон.jpg|400px|thumbnail|left|Ангийн хамт олон.jpg]][[Файл:Ахлах Ангийн хамт олон.jpg|450px|thumbnail|center|Ахлах Ангийн хамт олон]]
[[Файл:Баярын бичиг.jpg|400px|thumbnail|left|Баярын бичиг]] 
[[Файл:Дурсамж.jpg|400px|thumbnail|center|Дурсамж]]
==Оюутан нас==
1987 онд  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар арван жилийн сургуулийг дүүргэж, Оросын Холбооны Улсын [[Санктпетербург]] хотын Их сургуулийн Олон Улсын сэтгүүлчийн ангид суралцахаар болов. Хөдөө орон нутгаас шууд гадаадад суралцах болсон шинэхэн оюутанд хэлний болоод бусад бэрхшээлүүд  тохиолдож байжээ.
1990 оны Цагаан Морин жилийн ардчилсан хөдөлгөөний мөн чанарыг гадаадад сурч байсан оюутнууд илүү ихээр мэдэрч байлаа. Тэд түүх , уламжлалт өв соёлоо сэргээх талаар ил тод дуугарч эхлэв. Олон Улсын сэтгүүлчийн ангийн оюутан Л.Энх-Амгалан Хэлмэгдүүлэлтийн үед [[Орос]] руу ачигдсан гэх наян тохой Майдар бурхныг хайх ажлыг эхлүүлэв. Тэрээр УГЗ О.Мэнд-Ооёоо нарын үндэсний өв соёлыг сэргээх хүсэлтэй хүмүүстэй холбоотой ажиллаж байлаа.
Л.Энх-Амгалан 1990 оны ардчилсан хувьсгалын анхны цуглаан дээр гадаадад сурдаг оюутнуудаа төлөөлөн үг хэлэв.
[[Файл:Оюутан нас.jpg|400px|thumbnail|left|Оюутан нас.jpg]]
==Яруу найраг==
Л.Энх-Амгалан яруу найраг, шүлэг бичиж тухайн үеийн зохиолч, яруу найрагчдаас ирээдүйн сайн яруу найрагч гэсэн үнэлгээ авч байжээ. Түүний [[Хөх зул]] нэртэй шүлгийн анхны ном хэвлэгдэн гарав. 1994 он




==Ажлын түүх==
1992 он. Л.Энх-Амгалан Санктпетербургийн Их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгсөж ирээд [[МОНЦАМЭ]], [[ИЛ ТОВЧОО]] сонинуудад ажиллав. Дээрх сонинуудын хариуцлагатай нарийн бичгийн даргын ажлыг хийхийн зэрэгцээ эрэн сухвалжлах [[сэтгүүл зүй]]н чиглэлээр нийтлэлүүд бичиж байлаа. Ил Товчоо сонины эрхлэгч СГЗ Г.Акимийг сэтгүүл зүйн багшаа хэмээн хүндэтгэж явдаг. 1995 он [[АНУ]]–ын Дакотагийн Их сургуульд мэргэжил дээшлүүлэх боломж олдов. Энэ нь Л.Энх-Амгалангийн өөрийн орны дөнгөж эхэлж буй ардчилал, зах зээлийн нийгмийн байдлыг өндөр хөгжилтэй орны хэрэгжүүлж байгаа бодлого, иргэдийн амьдралын хэв маягтай харьцуулах боломж олгосон нь хувийн хэвшлийг сонгоход нөлөөлжээ.
[[Файл:МОНЦАМЭ.jpg|400px|thumbnail|left|МОНЦАМЭ]]



АНУ-ын Дакотагийн Их Сургуулийг төгсөж ирээд нэг хэсэг "Бизнес Таймс" сонины эрхлэгч хийж байгаад Монголын хэвлэлийн анхны компани Интерпрессийг үүсгэн байгууулав. 1995-1996 "Интерпресс" ХХК-ын ерөнхий захирал, 1996 – 2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллав.
[[Файл:АНУ 1996.jpg|400px|thumbnail|right|АНУ 1996]]


MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд “[[Цахим Монгол]]” хөтөлбөрийн санаачлагчдын нэг болж, “Нэг өрх- Нэг компьютер” төслийг дэлхийд алдартай [[INTEL]], [[DELL]] компаниудтай хамтран хэрэгжүүлжээ. Энэ төслийнхөө хүрээнд компьютерийн үнийг 250 ам.доллар хүртэл буулгаж, нийт 50 өрхийг компьютержүүлэв. Мөн эх орондоо [[компьютер]] үйдвэрлэх анхны алхамыг тавьж [[МОГУЛ]] брэндийг төрүүлжээ. Сансрын сүлжээгээр дамжуулан авдаг өндөр үнэтэй интернетийн зурвасыг өргөтгөснөөр хэрэглээ нь 1000 дахин өсч, интернет хэрэглээний үнэ 100 дахин хямдарчээ. Тухайн үеийн 20.000 интернет хэрэглэгчийн тоо өнөөдөр 1 сая хол давж, интернет холболттой өрхийн тоо 400 орчим болсон байна. М Си Эс электроникс компанийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсын 300 гарй сум сууринг хамарсан шилэн кабелийн сүлжээг бий болгов. Мөн төрийн үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай авах бололцоог бий болгож, мэдээллийн нэгдсэн сүлжээг ашиглалтад оруулжээ. 2012 онд Хөвсгөл аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж байна.
[[Файл:Зураг.jpg|200px|thumbnail|Зураг.]]
==Монгол Улсын Их Хурлын гишүүн==
2012 он. Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн иргэдийн олонхийн саналаар 2012 оны [[УИХ]]-ын сонгуульд өрсөлдөж  бусад нэр дэвшигчдээс өндөр хувийн саналаар тэргүүлж УИХ-ын гишүүнээр сонгогдов. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай, [[Хөрөнгө оруулалт]]ын тухай, [[Үнэт цаас]]ны тухай, ойн тухай зэрэг хуулиудын ажлын хэсэгт ажиллан батлуулав. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Малчдын тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох тухай, Нэмүү өртгийн албан татварыг 1 хувь болгох тухай, Хамтын тэтгэврийн тухай зэрэг хуулиудыг нэр бүхий гишүүдийн хамт санаачлан УИХ-д өргөн барьжээ.Тэрээр УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө  Булган-Хөвсгөлийн цахилгаан дамжуулах шугамын хөрөнгийг компаниасаа гаргуулж, ажлыг гүйцэтгүүлснээр Хөвсгөл аймгийн бүх сум эрчим хүчинд холбогджээ. Мөн Хөвсгөл аймгийг нийслэл хоттой холбох хатуу хучилттай авто замын ажлыг Мөрөн сумаас угтуулан тавих ажлыг санаачлан эхлүүлснээр замын ажлын явц хурдасч олон жижиг компаниуд хурдан хугацаанд хэсэгчлэн хийх шийдэл гарав. Өдгөө Хөвсгөл аймгийн Мөрөн сум нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогджээ. 
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Шинэ мөрөн”, “Цахим-Хөвсгөл” хөтөлбөрүүдийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлж эхлэв. Шинэ мөрөн хөтөлбөрийн орон сууцны хорооллын эхний ээлжийн орон сууцны барилгын ажил 2015 онд хийгдэхээр төлөвлөгджээ.
“Цахим-Хөвсгөл” хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн бүх сум шилэн кабельд холбогдож, гар утасны сүлжээтэй болсон бол 2014 онд Хөвсгөл аймгийн хөдөөгийн 88 багт гар утасны үүрэн холбооны сүлжээнд бүрэн хамрагдсан байна.

==Гэр бүл==
Эхнэртэйгээ 13-р хороололын автобусны буудал дээр танилцаж байсан гэдэг.  Сансарт анх эхнэртэйгээ айлын халаасны өрөө түрээслэн амьдарч байв. Бид залуу гэр бүлүүдэд тохиолддог  бэрхшээлийг хамтдаа давж, үр хүүхдээ төрүүлж өсгөсөн. Эхнэр М.Сэржмядаг хуульч мэргэжилтэй, хүү Э. Хасбилэгт Эдийн засгийн чиглэлээр Канад Улсад суралцдаг, Охин Э.Цэрэндумаа дунд  сургуулийн сурагч, Олон Улсын өсвөр үеийн төгөлдөр хуурчдын тэмцээний шагналтай.
[[Файл:Анх.jpg|300px|thumbnail|left|Эхнэрийн хамт]]
[[Файл:Гэр бүл.jpg|500px|thumbnail|center|Гэр бүл.]]

==Гавьяа шагнал==
2005 онд Алтангадас одон

2006 оны Монгол Улсын Шилдэг менежер (Монголын Менежментийн Холбоо)

2007 онд Шилдэг менежер (Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим)

2011 онд Хөвсгөл аймгийн "Хүндэт иргэн"

2014 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

==Холбоо барих==

Веб хуудас: http://www.enkhamgalan.mn

Фэйсбүүк хаяг : https://www.facebook.com/LEnkhamgalan  Нэр: Лувсанцэрэн Энхамгалан

Твиттер хаяг: https://twitter.com/enkhamgalanmp Нэр: Enkhamgalanmp

Юутүүб хаяг: https://www.youtube.com/enkhamgalanmp Нэр: Enkhamgalanmp

Инстаграмм хаяг : https://instagram.com/enkhamgalanmp/ Нэр: Enkhamgalanmp

Соунд Клоуд хаяг: https://soundcloud.com/enkhamgalanmp Нэр: Enkhamgalanmp



 

Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын эзэмшлийн компани ч Хөгжлийн банкнаас ч  зээл авсан байна.Нью прогресс групп ХХК  нь Берлин эко орон сууцны хорооллын дунд баригдах "Буянт-Ухаа" 2х40 МВА 110/10 кВ-ын дэд станц, 2.5 км урт 110 кВ-ын ЦДАШ-ын зураг төсөл, барилга угсралтын ажил 2 тэрбум 783 сая,  Алтайн зам ХХК  Манхан-Дарви чиглэлийн авто зам 100 км замыг 21 тэрбум гаруй төгрөгөөр барихаар төсөлд хамрагджээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гишүүний хувь эзэмшдэг "Дархан нэхий" ХК Үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэхээр 14 тэрбум төгрөгийн зээлийн төсөлд оржээ. Энэ мэтчилэн МАН-ын гишүүдийн оролцоотой компаниуд хэдэн зуун тэрбумын хөрөнгийн санхүүжилтийг Хөгжлийн банкнаас авчээ.