Difference between revisions 349734 and 434796 on mnwiki

'''МУИС-ОС-ийн Орос хэлний багшийн 4-р ангийн оюутан Боржигон овогт Шинэхүүгийн Хүрэлбаатар(баклаврын зэрэг горилсон бүтээл)
Агуулга'''''Italic text''

Удиртгал
Нэгдүгээр бүлэг: Үндэсний онцлогт үгийн тухай 
1.1. Үндэсний онцлогт үгийн тодорхойлолт
1.2.Үндэсний онцлогт үгийн ангилал
1.3. Үндэсний онцлогт үгийн орчуулгын арга
(contracted; show full)
Үндэсний онцлогт үг нь тухайн хэлний үгсийн сангийн 6-7%-ийг бүрдүүлдэг  гэж үзэн энэхүү сэдвийн талаар Д.Дашдаваа “Орчуулах эрдэм”, ном хэвлүүлсэн бол эрдэмтэн Г.Томтогтох “Монгол хэлний үндэсний онцог бүхий үгийн утгазүйн судалгаа” сэдэвт докторын зэрэг горилсон бүтээл бичсэн байна.
 Мөн эрдэмтэн Э.Равдан “Орчин цагийн хэл  шинжлэл”, Р.Гүрбазар “Орчуулгын онол, дадлагын үндэс” бүтээлүүд туурвин өөрсдийн судалгааны ажлын талаар бичжээ. Орчин цагийн монгол хэлний хувьд хэлшинжээч Ц.Өлзийхутаг дорвитой судалгаа шинжилгээний ажил хийж байна.
Эрдэмтэн Э.Равдан “Орчин цагийн хэл шинжлэл” бүтээлдээ: Тухайн үндэстэн зөвхөн хэрэглэдэг бод юмны нэр нь нөгөө үндэстний хэлэнд байхгүй тул тэдгээрийг дүйцэлгүй нэгж гэж нэрлэж  заншжээ. Дүйцэлгүй нэр нь материаллаг соёлын юм, үзэгдлээс гадна түүх, төрийн институт, үндэсний болон аман зохиолын баатрууд, домогт амьтдын нэр зэрэг байдаг хэмээн дурджээ.[Равдан.Э.,Орчин цагийн хэлшинжлэл,х.,115]
Мөн  судлаач Г.Томтогтохын “ Монгол хэлний  үндэсний онцлог бүхий үгсийн үгийн сан-утгазүйн судалгаа” докторын зэрэг горилсон бүтээл нь энэ чиглэлийн судалгаанд үнэтэй хувь нэмэр орчуулах юм.  
     1.Сэдэв сонгох болсон үндэслэл
Үндэстэн бүр өөрийн гэсэн ёс заншил, уламжлал, соёл, үнэт зүйлтэй байдаг. Эдгээр үнэт зүйл, соёл, уламжлалыг бусад ард түмэн хэрхэн ойлгодог, бусад хэлэнд хэрхэн орчуулагдсан байдал нь сонирхол татсан төдийгүй хэлшинжээч хүний мэдэх чухал зүйл учраас энэхүү сэдвийг сонгосон болно.
      2.Судалгааны ажлын зорилго, зорилт
Энэхүү  судалгааны ажлын гол зорилго нь монгол болон хятад хэлний үндэсний онцлогт үгсийн орос хэлнээ орчуулагдсан арга, байдлыг судлах явдал юм. Зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг тавьсан болно.
1.	Онолын ном, зохиол уншиж судлах 
2.	Эх зохиолоос судалгааны нэгж түүвэрлэж, нэгжүүдийн оросхятад  хэлнээ орчуулагдсан аргыг тодорхойлох 
3.	Орчуулагдаагүй болон оновчгүй орчуулагдсан үг хэллэгийг орчуулах
4.	Хэл, соёлын мэдээллийн сан бүрдүүлж толь гаргах
3.Судалгааны ажлын онолын болон практик ач холбогдол
Эх хэлний нэгжийг түүвэрлэн орос хэл рүү орчуулагдаж илэрсэн байдалд анализ хийснээрээ зэрэгцүүлсэн болон орчуулгын чиглэлээр судалгаа хийж буй оюутан, судлаачдад онол, практикийн ач холбогдолтой бөгөөд судалгааны нэгж хэрэглэгдэхүүн нь заах арга зүйд сургалтын хэрэглэгдэхүүн болохоос гадна хэл, соёлоо зөв таниулах, сурталчилах ач холбогдолтой.
       4.Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн
Бид монгол хэлнээс оросхятад хэлэнд орчуулагдсан 405 нэгжийг судалгааны ажлын хэрэглэгдэхүүн болгон авлаа. Үүнд:
1.Ч.Лодойдамба “ Тунгалаг Тамир”  романаас 183 нэгж
2.Л.Түдэв “ Нүүдэл суудал” (1970,1972) хоймсон романаас 112 нэгж
3. Д.Нацагдорж  “Хуучин хүү”, “Соёлыг гайхав”, “Ламбагуайн нулимс”, “Үүрийн жавар уурын чимээ”, “Хөдөө талын үзэсгэлэн” зэрэг өгүүллэгээс 75 нэгж
4. С.Эрдэнэ “Өвгөн, хүн чулуу хоёр”  өгүүллэгээс 15 нэгж
5. Ц.Дамдинсүрэн “Өлзийтийн хээр”, “Шарав Норов хоёр” өгүүллэгүүдээс 25 нэгж  
5.Судалгааны арга
Энэхүү судалгааны ажлыг хийхдээ хэлшинжлэлд  хамгийн өргөн хэрэглэгддэг аргын нэг болох товчоолох аргыг математик статистикийн аргатай хослуулан хэрэглэсэн болно.
             6.Судалгааны ажлын шинэлэг тал
	Монголын сонгодог зохиолчдын зохиолуудын оросхятад  хэлэнд орчуулагдсан байдалд анализ хийн орчуулгын барьж болохуйц нэгдсэн аргыг тодорхойлж өөрийн орчуулгын хувилбарыг гаргах болон гадаад хүмүүст хэлээр дамжуулан өөрийн соёл сурталчлах толь гаргасанд энэхүү судалгааны ажлын шинэлэг тал оршино.
	7.Судалгааны ажлын бүтэц
	Энэхүү судалгааны ажил нь удиртгал, үндсэн хоёр бүлэг, дүгнэлт, номзүй, хавсралт гэсэн бүтэцтэй болно.
(contracted; show full)
3. Тахар –всадник, урд хормой –запыленный халат, торлог –плеть зэрэг үгнүүдийг орчуулагч өөрийн хэлний дүйх үгээр шууд орчуулсан нь алдаатай болжээ.
	 Алдааны эдгээр төрөл нь утга санааг бүрэн дүүрэн гаргах, ойлгомжтой орчуулахын тулд тайлбарлан орчуулах аргыг баримтлах нь зүйтэй бөгөөд нийгэм соёлын хүчин зүйл, орон судлалын мэдлэг, мэдээлэл заавал шаардлагатай байгааг харуулж байна.
Энэ мэдээллийн талаар илүү дэлгэрэнгүйг авахыг хүсвэл [email protected] хаягаар холбогдоно уу. Утас 95769681.