Difference between revisions 434796 and 434970 on mnwiki

'''МУИС-ОС-ийн Орос хэлний багшийн 4-р ангийн оюутан Боржигон овогт Шинэхүүгийн Хүрэлбаатар(баклаврын зэрэг горилсон бүтээл)
Агуулга'''''Italic text''

Удиртгал


Нэгдүгээр бүлэг: Үндэсний онцлогт үгийн тухай 


1.1. Үндэсний онцлогт үгийн тодорхойлолт


1.2.Үндэсний онцлогт үгийн ангилал


1.3. Үндэсний онцлогт үгийн орчуулгын арга


Хоёрдугаар бүлэг: Үндэсний онцлогт үгийн оросхятад хэлнээ орчуулагдсан арга, байдалд хийсэн судалгаа, хэл-соёлын мэдээллийн сан бүрдүүлэх туршилт


2.1.Үндэсний онцлогт үгийн орчуулгын аргад хийсэн анализ


2.2.Эх зохиолд орчуулагдаагүй болон оновчгүй орчуулсан үг хэллэгийн орчуулга
2.3.Хэл соёлын мэдээллийн сан ба тользүй
Дүгнэлт


Номзүй
 













Удиртгал  
  

Монгол хэл нь нэн баялаг үгийн сантай дахин давтагдашгүй өөрийн гэсэн онцлог шинжийг агуулсан хэл юм. Монголчууд нь эрт дээр үеэс малыг гаршуулан өсгөж, нүүдлийн мал аж ахуйг эрхлэн ирсэн уламжлалтай. Үүнтэй холбогдон уг хэлний төрөлх үгс нь шууд мал аж ахуй нүүдлийн иргэншилтэй холбоотой байдаг.      		  

 

Үндэстэн бүр өөрийн гэсэн ёс заншил,уламжлалтай бөгөөд энэ нь хэзээ ч хаана ч давтагддаггүй. Эдгээр зүйлийг нэрлэх, илэрхийлэх үг хэллэг хэрэгтэй болдог.
Энэ үгийг  үндэсний онцлогт үг хэмээн ойлгож болох юм. Үндэсний онцлогт үгс нь ганц дан үгээр илрээд зогсохгүй холбоо үг, мэргэн үг, тогтмол хэлц тэр ч бүү хэл бэлгэ дэмбэрлийн үгсээр илэрдэг. 
Хэлшинжлэлд эдгээр үгийг үндэсний онцлогт үг гэх бөгөөд реали үг гэсэн нэр  томьёог өргөн хэрэглэдэг. Гэвч одоогоор манай монгол хэлний хувьд энэ талын нарийн судалгаа ховор, монгол хэлний үгийн гарал үүслийн толь ч хараахан гараагүй байгаа нь судлаачдын анхаарлыг ихээхэн татах болсон. 
Энэхүү онцгой үг хэллэг болох үндэсний онцлогт үгийн талаар эрдэмтэн, зохиолч Ц.Дамдинсүрэн,  академич Б.Ренчин, орчуулагч Г.Аким, Д.Дашдаваа, Р.Гүрбазар, Г.Томтогтох, Э.Равдан, Ц.Өлзийхутаг нар судалж судалгаа шинжилгээний ажил хийж энэ чиглэлийн судалгаанд хувь нэмрээ оруулсаар ирсэн байна.Жишээлбэл :
Үндэсний онцлогт үг нь тухайн хэлний үгсийн сангийн 6-7%-ийг бүрдүүлдэг  гэж үзэн энэхүү сэдвийн талаар Д.Дашдаваа “Орчуулах эрдэм”, ном хэвлүүлсэн бол эрдэмтэн Г.Томтогтох “Монгол хэлний үндэсний онцог бүхий үгийн утгазүйн судалгаа” сэдэвт докторын зэрэг горилсон бүтээл бичсэн байна. Тухайн үндэстэн зөвхөн хэрэглэдэг бод юмны нэр нь нөгөө үндэстний хэлэнд байхгүй тул тэдгээрийг дүйцэлгүй нэгж гэж нэрлэж  заншжээ. Дүйцэлгүй нэр нь материаллаг соёлын юм, үзэгдлээс гадна түүх, төрийн институт, үндэсний болон аман зохиолын баатрууд, домогт амьтдын нэр зэрэг байдаг хэмээн дурджээ.  
     1.Сэдэв сонгох болсон үндэслэл
Үндэстэн бүр өөрийн гэсэн ёс заншил, уламжлал, соёл, үнэт зүйлтэй байдаг. Эдгээр үнэт зүйл, соёл, уламжлалыг бусад ард түмэн хэрхэн ойлгодог, бусад хэлэнд хэрхэн орчуулагдсан байдал нь сонирхол татсан төдийгүй хэл  шинжээч хүний мэдэх чухал зүйл учраас энэхүү сэдвийг сонгосон болно.
      2.Судалгааны ажлын зорилго, зорилт
Энэхүү  судалгааны ажлын гол зорилго нь монгол болон хятад хэлний үндэсний онцлогт үгсийн орчуулагдсан арга, байдлыг судлах явдал юм. Зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг тавьсан болно.


1.	Онолын ном, зохиол уншиж судлах 


2.	Эх зохиолоос судалгааны нэгж түүвэрлэж, нэгжүүдийн хятад  хэлнээ орчуулагдсан аргыг тодорхойлох 


3.	Орчуулагдаагүй болон оновчгүй орчуулагдсан үг хэллэгийг орчуулах
4.	Хэл, соёлын мэдээллийн сан бүрдүүлж толь гаргах

'''3.Судалгааны ажлын онолын болон практик ач холбогдол'''

Эх хэлний нэгжийг түүвэрлэн орос хэл рүү орчуулагдаж илэрсэн байдалд анализ хийснээрээ зэрэгцүүлсэн болон орчуулгын чиглэлээр судалгаа хийж буй оюутан, судлаачдад онол, практикийн ач холбогдолтой бөгөөд судалгааны нэгж хэрэглэгдэхүүн нь заах арга зүйд сургалтын хэрэглэгдэхүүн болохоос гадна хэл, соёлоо зөв таниулах, сурталчилах ач холбогдолтой.
       4.Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн
Бид монгол хэлнээс хятад хэлэнд орчуулагдсан  судалгааны ажлын хэрэглэгдэхүүн болгон авлаа. Үүнд:
1.Ч.Лодойдамба “ Тунгалаг Тамир”  романаас 183 нэгж
2.Л.Түдэв “ Нүүдэл суудал” (1970,1972) хоймсон романаас 112 нэгж
3. Д.Нацагдорж  “Хуучин хүү”, “Соёлыг гайхав”, “Ламбагуайн нулимс”, “Үүрийн жавар уурын чимээ”, “Хөдөө талын үзэсгэлэн” зэрэг өгүүллэгээс 75 нэгж
4. С.Эрдэнэ “Өвгөн, хүн чулуу хоёр”  өгүүллэгээс 15 нэгж
5. Ц.Дамдинсүрэн “Өлзийтийн хээр”, “Шарав Норов хоёр” өгүүллэгүүдээс 25 нэгж  
5.Судалгааны арга
Энэхүү судалгааны ажлыг хийхдээ хэлшинжлэлд  хамгийн өргөн хэрэглэгддэг аргын нэг болох товчоолох аргыг математик статистикийн аргатай хослуулан хэрэглэсэн болно.
     '''<nowiki/>'''        6.Судалгааны ажлын шинэлэг тал
	Монголын сонгодог зохиолчдын зохиолуудын хятад  хэлэнд орчуулагдсан байдалд анализ хийн орчуулгын барьж болохуйц нэгдсэн аргыг тодорхойлж өөрийн орчуулгын хувилбарыг гаргах болон гадаад хүмүүст хэлээр дамжуулан өөрийн соёл сурталчлах толь гаргасанд энэхүү судалгааны ажлын шинэлэг тал оршино.
	
'''7.Судалгааны ажлын бүтэц'''

	Энэхүү судалгааны ажил нь удиртгал, үндсэн хоёр бүлэг, дүгнэлт, номзүй, хавсралт гэсэн бүтэцтэй болно.


	Удиртгал хэсэгт сэдвийн судлагдсан байдал, сэдэв сонгох болсон шалтгаан, шинэлэг тал, судалгааны ажлын зорилго, зорилт, ач холбогдол, бүтэц, судалгааны арга хэрэглэгдэхүүн зэргийн талаар бичсэн болно.

	
	Нэгдүгээр бүлэгт  үндэсний онцлогт үгсийн тодорхойлолт, олон улсын нэртомьёо, үндэсний онцлогт үгийн талаар эрдэмтдийн ангилал, орчуулгын аргууд зэргийн талаар бичсэн болно.

	
	Хоёрдугаар бүлэгт судалгааны түүвэр нэгжид болон орчуулгын онолд тулгуурласан үндэсний онцлогт үгийн орчуулгын аргын хувилбарыг гаргаж, эх зохиолд орчуулагдаагүй болон оновчгүй орчуулсан үг хэллэгийг өөрсдийн хувилбараар орчуулж, хэл соёлын мэдээллийн сан бүрдүүлэн толь гаргах зэрэг 3 дэд сэдэвт судалгааны ажлыг оруулсан.

	
	Дүгнэлт  хэсэгт судалгааны ажлын эцсийн үр дүнг нэгтгэн бичсэн болно.

	
	Номзүй судалгааны ажилд хэрэглэгдсэн ном, сурах бичиг,материал, толь бичиг, гарын авлага  зэргийг жагсаан үзүүлсэн болно.

























НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: ҮНДЭСНИЙ ОНЦЛОГТ ҮГ ХЭЛЛЭГИЙН ТУХАЙ 
 1.1 Үндэсний онцлогт үг, түүний тодорхойлолтууд
О.С.Ахмановагийн “Хэлшинжлэлийн нэртомьёоны толинд “реали” гэдэг нь латин хэлний “бодит” гэсэн утгатай үг бөгөөд:
1. Гадаад хэлшинжлэлд судлагдаж буй сонгодог хэлзүйн янз бүрийн дараах хүчин зүйл: тухайн улсын төрийн байгуулалт, ард түмний түүх соёл, төрөлх хэлээрээ яригч ард түмний хэлний харилцаа гэх мэт тухайн хэлэнд л тусгалаа  олсон үгс
2. Соёлын материаллаг өв, эд өлөг хэмээн тайлбарлажээ. [Ахманова О.С. 1966, стр., 381]
Эрдэмтэн Г.Аким  “Нийгэм, соёлын болон газар нутгийн ялгаа, хүн ардын ахуй амьдрал, зан заншлын өвөрмөц хэвшилтэй холбоотой үгсийг үндэсний онцлогт үг гэнэ” гэжээ. [Р.Гүрбазар Орчуулгын онол дадлагын үндэс, х.,142]
Үндэсний онцлог бүхий үг хэллэг гэдэг бол зөвхөн нэг ард түмний ухамсарт шууд туршлагын үр дүнд тусгагдсан объектив бодит байдлын нэг хэсгийг хэлнэ. Тухайн улс оронд ард түмний ахуй амьдрал, зан заншил, соёл иргэншил, нийгмийн байгууллын онцлогийг тусгасан эд өлөг, үзэгдлийн нэр агуулгыг тэр улс түмний хэлээр илэрхийлсэн бөгөөд бусад хэлээр орчуулж болшгүй үгийг бид үндэсний онцлог бүхий үгс “realis“/ хожуу үеийн латины “эд юмс, эд өлөг“  гэсэн утгатай / буюу реали гэх бөгөөд ийм үгс нь үгийн сангийн болон (contracted; show full)л иргэншлийн эд өлөг, угсаатны дахин давташгүй эд агуурс, бүтээл зэрэг нь дэлхийн улс түмний дунд түгээмэл бус, зөвхөн монгол хүний гараар бүтээгдсэн байна” гээд гэр, дээл, үүц, тараг, өлзий утас зэрэг жишээ татжээ. [Д.Бадамдорж “Орчин цагийн монгол хэлний утга судлал” 1997, 206-р тал]. Ийм үгсийг өөр хэлэнд орчуулахдаа хэсэгчлэн бичдэг, тусгай тайлбар орчуулга хийдэг нь эдгээр үг монгол хэлний уугуул, үндэсний онцлогт үгс гэдэг нь мэдэгдэж байгаа тухай тэмдэглэсэн байна.
Оросын нэрт эрдэмтэн, хэл судлаач 
[[В.В.Виноградов “Реали]] үг гэдэг нь үгийн сангийн дүйцэлгүй нэгжид хамаарах, түүхийн үйл явдалтай холбоотой үг, өнгөрсөн одоогийн нийгмийн байгуулал, газарзүй, аман аялгуун ойлголт бүхий үгс юм”  хэмээн тодорхойлсон бол  [[С.Влахов и С.Флорин]]  нар “[[Реали]] гэдэг нь нэг ард түмний ахуй, соёл, түүхийн онцлогийг агуулж буй үг, холбоо үгийг багтаасан хэлний нэгэн онцгой ай юм” гэжээ.
Орон судлаач Г.Д.Томахин үндэсний онцлогт үгийг бодот реали, сэтгэл хөдлөлийн (яруу) реали  гэж 2 ангилаад дараах тодорхойлолтуудыг өгсөн байна.
	 “Бодот реали гэдэг нь тухайн ард түмний  соёлын юмс, үзэгдлийн утгыг илэрхийлж буй, зэрэгцүүлсэн соёл, хэлэнд дүйцэлгүй хэлний баримт юм.”  Жишээ нь:
щи, борщ и.т.д
	“Яруу реали гэдэг нь бодот реалийн эсрэг ойлголт бөгөөд, зэрэгцүүлсэн соёлд ялгагдах зүйлгүй боловч түүх соёлын онцлогоос хамааран зөвхөн эх хэлэнд утгын нэмэлт өнгө аяс илэрхийлж буй үгс юм” гэжээ. Жишээ нь: аркан, башмак и.т.п.
Тэгвэл одоо үндэсний онцлогт үгс ямар шинжийг илэрхийлдэг болохыг авч үзэцгээе.
Эрдэмтэн судлаачид үндэсний онцлогт үгийг:


1.Угсаатны зүйн
 	2.Аман зохиол, домгийн
 3.Аж байдлын
 	4.Нийгэм, түүхийн гэх мэтээр ангилсан байдаг.
 Ямар ч байдлаар ангилавч үндэсний онцлог бүхий үгс дор дурдсан нийтлэг шинжтэй байдаг.
 	1.Хоёрдмол утгагүй
 	2. Үндэсний онцлог бүхий үг хэллэг нь тухайн үгийн сангийн язгуур бүрэлдэхүүн  хэсгийн хувьд уугуул хэлний үгийн сангийн бүх шинжийг (авиа зүй, үг бүтэх ёсыг) өөртөө бүрэн агуулдаг.
 3.Нэртомьёоны бүрэн утгыг илэрхийлж чадна.
 4.Шинжлэх ухааны зохиол бүтээл, уран зохиол, ярианы хэлэнд зонхилон хэрэглэгддэг.
 	5.Зөвхөн тухайн хэлний хүрээнд бүрэн утгаараа хэрэглэгддэг боловч гадаад хэлэнд галиглах замаар нэвтрэх ¸с бий гээд үндэсний онцлогт үгсийн шинжийг дурджээ. [Гүрбазар.Р, Орчуулгын онол, дадлагын үндэс, х.,141]
•	Үндэсний онцлогт үгс нь ямагт ард түмний өмч, нэртомьёо үндэстэнд хамааралгүй.


•	Үндэсний онцлогт үгс нь тодорхой ард түмний аж ахуй, амьдарлаас урган гардаг.


•	Үндэсний онцлогт үгс нь уран зохиолын номонд тааралддаг бол, нэртомьёо нь шинжлэх ухааны ном зохиолын үгийн сангийн үндэс болдог.
•	Үндэсний онцлогт үгсийг ард түмэн зохиодог, нэртомьёог эрдэмтэд, судлаачид зохиодог хэмээн орчуулагч Г.Аким дээрх шинжүүдийг тодорхойлжээ.








1.2.Үндэсний онцлогт үгийн ангилал


Энэ дэд сэдвийн доор бид үндэсний онцлогт үг хэллэгийн талаарх эрдэмтдийн ерөнхий ангилал болон утгын ангиллыг авч үзлээ.


Аливаа хэлний үгийн санг судалгааны зорилго, авч үзэж буй асуудлын шинж байдлаас хамааруулан янз бүрээр ангилан судалж болох юм. 


Эрдэмтэн Ц.Өлзийхутаг монгол хэлний үндэсний онцлогт  үгсийг дараах байдлаар ангилж болох тухай бичжээ.


1.	Мал аж ахуйн холбогдолтой үгс:
•	Малын нас хүйсний нэр
 Жишээ нь: унага, даага, шүдлэн, хязаалан, соёолон, хавчиг соёолон, их нас, гүү, бух, үнээ, гунж, дөнж, бяруу, тугал, буур, ингэ, ат, ботго, хуц, ухана, хурга, ишиг гэх мэт.
•	Малын махны нэр
 Жишээ нь: бүхэл мах, өрөөл мах, цул мах, гэдэс цувдай, үхрийн мах, адууны мах, тэмээний мах, хонины мах, ямаааны мах гэх мэт.
•	Малын зүсний нэр
 Жишээ нь: Хар, хээр, шарга, хул, хонгор, зээрд, хүрэн, цавьдар, халтар, халиун, алаг, бор, хундан хонь гэх мэт
•	Малын бие эрхтэний нэр:
 Жишээ нь: Толгой, хүзүү, сээр, нуруу, дал, гуя, туурай, нүд, шүд, хамар, ам, дэл, сүүл гэх мэт.
•	Малын явах явдлын нэр:
 Жишээ нь: сайвар, жороо, арилжаа, хатирах, цогих, давхих,
шогших, жонжих гэх мэт.
•	Морь малыг барих оосорлох нэр:
 Жишээ нь: уурга, бугуйл, ногт, хазаар, чөдөр, аргамжаа, тушаа, бурантаг, дүүш гэх мэт.
•	Малын үс ноосны нэр
 Жишээ нь: ноос, ноолуур, хөөвөр, тэмээний ноос, хялгас, дэл, сүүл гэх мэт.
•	Малын арьс ширний нэр


2.	Зан үйл аж байдлын холбогдолтой үгс


•	Мэндлэх ёслох үгс. Жишээ нь: амар байна уу, сайн байна уу, мэнд амар, даага далантай бяруу булчинтай онд мэнд орвуу, сайхан хаваржиж байна уу, өнтэй сайхан өвөлжиж байна уу гэх  мэт.


•	Ахчлах дүүчлэх ёсны нэр. Жишээ нь: ах, эгч, дүү, ажаа, аниа, ах хүү, дүүхүү, буурай гэх мэт.


•	Төрөл садангийн холбогдолтой үгс: Жишээ нь авга, нагац, худ, худгуй, баз, хадам, бэр, хүргэн, гэх мэт.


•	Найр наадмын үйл ажиллагааны нэрс: 
Жишээ нь: Цагаан сар, наадам, шинэлэх, битүүлэх, мөр гаргах, уртын дуу, ерөөл магтаал, морь уралдах, бөх барилдах, нум сум харвах, шагайгаар наадах, хөөрөг, гаанс гэх мэт.


•	Ерөөл мялаах үгс:Жишээ нь
Урд хормой нь унага даага
Хойд хормой нь хурга даага


3.	Нийтээр хэрэглэгдэх үгс:
•	Гэр зуурын, аж байдлын. 
Жишээ нь: тулга, иргэнэг, ширдэг, олбог, хөхүүр, бүрхээр, араг, савар, тогоо, шанга гэх мэт.


•	Хувцас хунарын нэрс. 
Жишээ нь: дээл, лоовууз, тоорцог, дан дээл, тэрлэг, хөдсөн дээл, үстэй дээл, хантааз, монгол гутал, ууж, эсгий оймс гэх мэт


•	Нийтээр хэрэглэгдэх засаг захиргааны холбогдолтой үгс: 
Жишээ нь: хошуу, аймаг, сум, баг гэх мэт.


•	Нийгэм, улс төрийн амьралын үгс. 
Жишээ нь: ноён, түшмэл, тайж, ван, хиа, гүн, ард, галч, улаач гэх мэт.


4.	Идэвхитэй ба идэвхигүй үгс
5.	Бодитой ба боломжтой үгс хэмээн ангилж үзсэн байна. [Ц.Өлзийхутаг, Монгол хэлний үгсийн сангийн судал, 1974, 52-59-р тал]
Харин судлаач Г.Томтогтох үндэсний онцлог бүхий үгсийг нийгэм, улс төр, түүхийн холбогдолтой үгс, уламжлалт аж байдлын үгс гэсэн хоёр үндсэн давхаргад хуваан, эдгээрийг цаашид сэдэвчилсэн бүлэг, тусгай бүлгүүдэд ангилах нь бүлэг бүрийн онцлогийг илрүүлэх боломжтой гээд  дараах ангиллыг гаргажээ.


I.	Нийгэм улс төр, түүхийн холбогдолтой үгс
   I.1 улс, орон нутгийн засаг захиргааны нэгжийн нэр
   I.2 албан тушаалтан, нийгмийн анги бүлгийн нэр
   I.3 овог аймаг, ястан үндэстний нэр
   I.4 нийгмийн амьдрал, түүхтэй холбоо бүхий үгс
   I.5 хандсан үг
   II. Уламжлалт аж байдлын холбогдолтой үгс
   II.1 мал сүрэгтэй холбоотой үгс
   II.2 монголчуудын эрхэлдэг аж ахуйтай холбоотой үгс
   II.3 хоол, хүнс болон тэдгээртэй холбоотой үйлдлийн нэр
   II.4 хувцас, хунарын нэр
   II.5 гэрийн хэрэглэл, ахуйн хэрэглээний эд зүйлийн нэр
   II.6 хэмжигдэхүүний нэр
   II.7 хөгжмийн багаж зэмсэг, хөгжимчин, тэдгээртэй холбоотой үйлдлийг нэрлэх үг
   II.8 үндэсний баяр наадам, ёс заншил, түүнтэй холбоотой үйлдлийн нэр
   II.9 байгаль газар зүйн онцлогийг тусгасан нэр 
   II.10 ардын урлагийн холбогдолтой үгс
   II.11 шашны холбогдолтой үг хэмээн ангилжээ. [Г.Томтогтох, Монгол хэлний үндэсний онцлог бүхий үгсийн үгийн сан-утгазүйн судалгаа., 45-49р тал]
Тэгвэл оросын эрдэмтэн С.Влахов и С.Флорин  нар “Реали үгс нь утга болон хэлзүй, авиазүй, үгийн сангийн түвшинд тухайн хэлний онцлог шинж чанар уламжлалыг тусгаж үндсэн нэгж нь болж байдаг хэмээгээд үндэсний онцлогт үгсийг дараах байдлаар ангилсан байна.  


1.	Газар зүй, угсаатны зүйн үндэсний онцлогт үгс


2.	Аман зохиол, домог зүйн ухагдахуун/ерөөл, магтаал, тууль,/ 


3.	Ахуй амьдарлын онцлогт  үгс
•	Хүнс, ундааны зүйл/бууз, блин, щи/
•	Хувцас, малгай, чимэг зүүлт/дээл, хамбуг, лоовууз/
•	Орон сууц, эд хогшил/гэр, унт/
•	Тээврийн хэрэгсэл/сапос/
•	Хөгжмийн зэмсэг/морин хуур, баллайка/
•	Бүжиг/буриадын ёохор, биелгээ/
•	Хэмжүүр хэмжүүрийн нэгж/алд, дэлэм/
•	Мөнгөний нэгж/төгрөг, вонь/


4.	Нийгэм, түүхийн онцлогт үгс
•	Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж/аймаг, сум, муж/
•	Албан тушаал, мэрэгжил, цол хэргэм/хаан/
•	Албан газар, байгууллага төрийг удирдах газар/Их хурал/
•	Нам байгууллага янз бүрийн бүлгэмийн гишүүд/большевик/
•	Цэргийн өвөрмөц онцлогт үг/атаман, партизан/
Монголын эрдэмтдээс гадна бидний зэрэгцүүлэн судалж  буй хэл болох оросын эрдэмтэд реалийн талаар дорвитой судалгаа хийсэн байдаг. Тухайлбал: Оросын эрдэмтэн А.Е.Супрун утгын хувьд дараах байдлаар ангилсан байдаг: 


1.	Аж ахуйн: орон сууц, хувцас хунар, гоёл чимэглэл, хоол хүнс, уламжлалт тоглоом наадгай, дуу, хөгжмийн зэмсгийн нэр, төрөл төрөгсдийн хоорондын 


2.	Угсаатны зүйн: овог аймгийн нэр


3.	Домогзүйн


4.	Шашны


5.	Оноосон нэрийн 
А.А.Реформатский  реали үгсийг бодит байх шинжээс нь хамаараад:   


1.	Оноосон нэр


2.	Мөнгө, мөнгөний нэгж


3.	Ажил, албан тушаал
4

.	Үндэсний хувцас хунарын гоёл чимэглэл, хоол унд


5.	Цол, хэргэм зэрэг гэж ангилжээ.
Харин С.Влахов и С.Флорин нар реаль үгсийн ангилын ерөнхий схемыг дараах байдлаар гаргасан байдаг:


I.	Судлагдахууны хувьд ангилсан байдал


II.	Орон байрын ангилал


III.	Цагийн ангилал
Тэгвэл эрдэмтэн Б.И. Репин  реали үгсийг дараах байдлаар ангилжээ.


1.	Ахуйн холбогдолтой реали: орон сууц, хувцас, гоёл чимэглэл, хоол хүнс, хүмүүс хоорондын харилцаа, мэндлэх ёсон, уламжлалт тоглоом наадгай, дуу хөгжим, хөгжмийн зэмсгийн нэршил


2.	Угсаатны зүйн реали овог, аймгийн нэр:


3.	Домогзүйн реали : 


4.	Шашны реали:


5.	Оноосон нэрийн:
Үндэсний онцлогт үгийн байж болох утгын ангилалыг хүснэгтээр үзүүлэхэд дараах байдалтай байна.














	Г.Томтогтох Монгол хэлний үндэсний онцлог бүхий үгийн утгазүйн судалгаа	Р.Гүрбазар Орчуулгын онол дадлагын үндэс	Э.Равдан Орчин цагийн хэл шинжлэл	Д.Дашдаваа Орчуулах эрдэм	Бидний ангилал
Түүх соёл, ёс заншил	+	+	+	+	+
Нийгмийн байгуулал, улс төр, мөнгөн тэмдэгт	+	+	+	+	+
Эд өлгийн нэр	+	+	+	+	+
Хэлц ба өвөрмөц хэлц	+	-	+	-	+
Аман зохиолоос	+	+	+	+	+
Харь гаралтай	-	-	+	-	-
Нийлэмж бүтэц бүхий унаган үгс	-	-	-	-	+
Түүхэн хүний нэр	-	-	-	-	+

1.3.Үндэсний онцлогт үгийн орчуулгын арга
Орчуулга гэдэг бол нэг хэлээр илэрхийлснийг нөгөө хэлрүү утгын хамаарлыг алдагдуулахгүйгээр ур хийц, янз донжийг нь олж буулгахыг хэлж байгаа билээ. 
1970 онд английн эрдэмтэн А.Тайтлер “Орчуулгын зарчмууд” бүтээл туурвисан бөгөөд түүндээ орчуулгад тавигдах шаардлагыг заажээ:
•	Эхийн үзэл санааг бүрэн дүүрэн дамжуулах
•	Орчуулгын дүрслэх арга, хэлбэр ерөнхийдөө адил байх
•	Эх сэдвийн адил хялбар уншигдаж байх 
Харин ихэнх судлаачид дараах үндсэн 2 зарчмыг баримталдаг:


1)	Орчуулга үнэн зөв байх


2)	Бүрэн гүйцэд байх
Манай улсад зарчимч хатуу шаардлага орчуулгад тавьдаг бөгөөд төгс боловсронгуйгаар орчуулахын тулд эх зохиолын хэл, орчуулгын хэл хоёрыг адил сайн мэдэхээс гадна орчуулж байгаа зохиолчийнхоо уран бүтээлийн онцлог болон тэнд гарч байгаа үндэсний онцлог үг бүхий үгийг сайтар мэдвэл зохино. Тэгж гэмээ нь орчуулагч зохиолчийн хэлний уран хэллэгийн систем болон түүний зорилгыг мэдрэн, орчуулж буй хэлэндээ дүйх хэллэгийг олж чадах юм. Үндэсний өвөрмөц онцлогийг харуулсан реалид тухайн орны ах(contracted; show full)
3. Тахар –всадник, урд хормой –запыленный халат, торлог –плеть зэрэг үгнүүдийг орчуулагч өөрийн хэлний дүйх үгээр шууд орчуулсан нь алдаатай болжээ.
	 Алдааны эдгээр төрөл нь утга санааг бүрэн дүүрэн гаргах, ойлгомжтой орчуулахын тулд тайлбарлан орчуулах аргыг баримтлах нь зүйтэй бөгөөд нийгэм соёлын хүчин зүйл, орон судлалын мэдлэг, мэдээлэл заавал шаардлагатай байгааг харуулж байна.
Энэ мэдээллийн талаар илүү дэлгэрэнгүйг авахыг хүсвэл [email protected] хаягаар холбогдоно уу. Утас 95769681.