Difference between revisions 434970 and 444796 on mnwiki'''МУИС-ОС-ийн Орос хэлний багшийн 4-р ангийн оюутан Боржигон овогт Шинэхүүгийн Хүрэлбаатар(баклаврын зэрэг горилсон бүтээл) Агуулга'''''Italic text'' Удиртгал Нэгдүгээр бүлэг: Үндэсний онцлогт үгийн тухай 1.1. Үндэсний онцлогт үгийн тодорхойлолт 1.2.Үндэсний онцлогт үгийн ангилал 1.3. Үндэсний онцлогт үгийн орчуулгын арга Хоёрдугаар бүлэг: Үндэсний онцлогт үгийн хятад хэлнээ орчуулагдсан арга, байдалд хийсэн судалгаа, хэл-соёлын мэдээллийн сан бүрдүүлэх туршилт 2.1.Үндэсний онцлогт үгийн орчуулгын аргад хийсэн анализ 2.2.Эх зохиолд орчуулагдаагүй болон оновчгүй орчуулсан үг хэллэгийн орчуулга Дүгнэлт Номзүй Удиртгал Монгол хэл нь нэн баялаг үгийн сантай дахин давтагдашгүй өөрийн гэсэн онцлог шинжийг агуулсан хэл юм. Монголчууд нь эрт дээр үеэс малыг гаршуулан өсгөж, нүүдлийн мал аж ахуйг эрхлэн ирсэн уламжлалтай. Үүнтэй холбогдон уг хэлний төрөлх үгс нь шууд мал аж ахуй нүүдлийн иргэншилтэй холбоотой байдаг. Үндэстэн бүр өөрийн гэсэн ёс заншил,уламжлалтай бөгөөд энэ нь хэзээ ч хаана ч давтагддаггүй. Эдгээр зүйлийг нэрлэх, илэрхийлэх үг хэллэг хэрэгтэй болдог. Энэ үгийг үндэсний онцлогт үг хэмээн ойлгож болох юм. Үндэсний онцлогт үгс нь ганц дан үгээр илрээд зогсохгүй холбоо үг, мэргэн үг, тогтмол хэлц тэр ч бүү хэл бэлгэ дэмбэрлийн үгсээр илэрдэг. Хэлшинжлэлд эдгээр үгийг үндэсний онцлогт үг гэх бөгөөд реали үг гэсэн нэр томьёог өргөн хэрэглэдэг. Тухайн үндэстэн зөвхөн хэрэглэдэг бод юмны нэр нь нөгөө үндэстний хэлэнд байхгүй тул тэдгээрийг дүйцэлгүй нэгж гэж нэрлэж заншжээ. Дүйцэлгүй нэр нь материаллаг соёлын юм, үзэгдлээс гадна түүх, төрийн институт, үндэсний болон аман зохиолын баатрууд, домогт амьтдын нэр зэрэг байдаг хэмээн дурджээ. 1.Сэдэв сонгох болсон үндэслэл Үндэстэн бүр өөрийн гэсэн ёс заншил, уламжлал, соёл, үнэт зүйлтэй байдаг. Эдгээр үнэт зүйл, соёл, уламжлалыг бусад ард түмэн хэрхэн ойлгодог, бусад хэлэнд хэрхэн орчуулагдсан байдал нь сонирхол татсан төдийгүй хэл шинжээч хүний мэдэх чухал зүйл учраас энэхүү сэдвийг сонгосон болно. 2.Судалгааны ажлын зорилго, зорилт Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь монгол болон хятад хэлний үндэсний онцлогт үгсийн орчуулагдсан арга, байдлыг судлах явдал юм. Зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг тавьсан болно. 1. Онолын ном, зохиол уншиж судлах 2. Эх зохиолоос судалгааны нэгж түүвэрлэж, нэгжүүдийн хятад хэлнээ орчуулагдсан аргыг тодорхойлох 3. Орчуулагдаагүй болон оновчгүй орчуулагдсан үг хэллэгийг орчуулах '''3.Судалгааны ажлын онолын болон практик ач холбогдол''' Эх хэлний нэгжийг түүвэрлэн орос хэл рүү орчуулагдаж илэрсэн байдалд анализ хийснээрээ зэрэгцүүлсэн болон орчуулгын чиглэлээр судалгаа хийж буй оюутан, судлаачдад онол, практикийн ач холбогдолтой бөгөөд судалгааны нэгж хэрэглэгдэхүүн нь заах арга зүйд сургалтын хэрэглэгдэхүүн болохоос гадна хэл, соёлоо зөв таниулах, сурталчилах ач холбогдолтой. 4.Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн Бид монгол хэлнээс хятад хэлэнд орчуулагдсан судалгааны ажлын хэрэглэгдэхүүн болгон авлаа. Үүнд: 1.Ч.Лодойдамба “ Тунгалаг Тамир” романаас 183 нэгж 2.Л.Түдэв “ Нүүдэл суудал” (1970,1972) хоймсон романаас 112 нэгж 3. Д.Нацагдорж “Хуучин хүү”, “Соёлыг гайхав”, “Ламбагуайн нулимс”, “Үүрийн жавар уурын чимээ”, “Хөдөө талын үзэсгэлэн” зэрэг өгүүллэгээс 75 нэгж 4. С.Эрдэнэ “Өвгөн, хүн чулуу хоёр” өгүүллэгээс 15 нэгж 5. Ц.Дамдинсүрэн “Өлзийтийн хээр”, “Шарав Норов хоёр” өгүүллэгүүдээс 25 нэгж 5.Судалгааны арга Энэхүү судалгааны ажлыг хийхдээ хэлшинжлэлд хамгийн өргөн хэрэглэгддэг аргын нэг болох товчоолох аргыг математик статистикийн аргатай хослуулан хэрэглэсэн болно. '''<nowiki/>''' 6.Судалгааны ажлын шинэлэг тал Монголын сонгодог зохиолчдын зохиолуудын хятад хэлэнд орчуулагдсан байдалд анализ хийн орчуулгын барьж болохуйц нэгдсэн аргыг тодорхойлж өөрийн орчуулгын хувилбарыг гаргах болон гадаад хүмүүст хэлээр дамжуулан өөрийн соёл сурталчлах толь гаргасанд энэхүү судалгааны ажлын шинэлэг тал оршино. '''7.Судалгааны ажлын бүтэц''' Энэхүү судалгааны ажил нь удиртгал, үндсэн хоёр бүлэг, дүгнэлт, номзүй, хавсралт гэсэн бүтэцтэй болно. Удиртгал хэсэгт сэдвийн судлагдсан байдал, сэдэв сонгох болсон шалтгаан, шинэлэг тал, судалгааны ажлын зорилго, зорилт, ач холбогдол, бүтэц, судалгааны арга хэрэглэгдэхүүн зэргийн талаар бичсэн болно. Нэгдүгээр бүлэгт үндэсний онцлогт үгсийн тодорхойлолт, олон улсын нэртомьёо, үндэсний онцлогт үгийн талаар эрдэмтдийн ангилал, орчуулгын аргууд зэргийн талаар бичсэн болно. Хоёрдугаар бүлэгт судалгааны түүвэр нэгжид болон орчуулгын онолд тулгуурласан үндэсний онцлогт үгийн орчуулгын аргын хувилбарыг гаргаж, эх зохиолд орчуулагдаагүй болон оновчгүй орчуулсан үг хэллэгийг өөрсдийн хувилбараар орчуулж, хэл соёлын мэдээллийн сан бүрдүүлэн толь гаргах зэрэг 3 дэд сэдэвт судалгааны ажлыг оруулсан. Дүгнэлт хэсэгт судалгааны ажлын эцсийн үр дүнг нэгтгэн бичсэн болно. Номзүй судалгааны ажилд хэрэглэгдсэн ном, сурах бичиг,материал, толь бичиг, гарын авлага зэргийг жагсаан үзүүлсэн болно. НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: ҮНДЭСНИЙ ОНЦЛОГТ ҮГ ХЭЛЛЭГИЙН ТУХАЙ 1.1 Үндэсний онцлогт үг, түүний тодорхойлолтууд Үндэсний онцлог бүхий үг хэллэг гэдэг бол зөвхөн нэг ард түмний ухамсарт шууд туршлагын үр дүнд тусгагдсан объектив бодит байдлын нэг хэсгийг хэлнэ. Тухайн улс оронд ард түмний ахуй амьдрал, зан заншил, соёл иргэншил, нийгмийн байгууллын онцлогийг тусгасан эд өлөг, үзэгдлийн нэр агуулгыг тэр улс түмний хэлээр илэрхийлсэн бөгөөд бусад хэлээр орчуулж болшгүй үгийг бид үндэсний онцлог бүхий үгс “realis“/ хожуу үеийн латины “эд юмс, эд өлөг“ гэсэн утгатай / буюу реали гэх бөгөөд ийм үгс нь үгийн сангийн болон үг зүйн хүрээнд нэр үгээр илэрсэн дан буюу энгийн үг, нийлэмж үг хэлц үгийн хэлбэрээр байдаг хэмээн эрдэмтэн Г.Томтогтох “Монгол хэлний үндэсний онцлог бүхий үгийн үгийн сан - утгазүйн судалгаа” сэдэвт докторын зэрэг горилсон бүтээлдээ бичсэн байдаг. Эрдэмтэн Ж.Төмөрцэрэн “Хэлний үгсийн санд тэр хэлээр хэлэлцэгч ард түмний түүхэн онцлогт туссан нь цөөнгүй тохиолддог. Монгол хэлний үгсийн баялгийг ажиглан үзэхэд хээр талын нүүдэлчин монголчуудын амьдрал ахуй, өвөрмөц байдал, улс нийгмийн хөгжлийн туршлага, янз бүрийн улс үндэстэнтэй соёл, боловсрол, эдийн засаг, улс төрийн элдэв харьцаатай явж ирсэн зэрэг сонин баримт харагддаг” гэжээ. [Ж.Төмөрцэрэн “Монгол хэлний үгийн сангийн судлал” 1974, 44-р тал] Хэл судлаач Д.Бадамдорж “Монгол үндэстний утга соёлын хүрээнд байгаа соёлын үнэ зүйлс, жирийн аж амьдралын юмс нүүдэлчний өвөрмөц соёл иргэншлийн эд өлөг, угсаатны дахин давташгүй эд агуурс, бүтээл зэрэг нь дэлхийн улс түмний дунд түгээмэл бус, зөвхөн монгол хүний гараар бүтээгдсэн байна” гээд гэр, дээл, үүц, тараг, өлзий утас зэрэг жишээ татжээ. [Д.Бадамдорж “Орчин цагийн монгол хэлний утга судлал” 1997, 206-р тал]. Ийм үгсийг өөр хэлэнд орчуулахдаа хэсэгчлэн бичдэг, тусгай тайлбар орчуулга хийдэг нь эдгээр үг монгол хэлний уугуул, үндэсний онцлогт үгс гэдэг нь мэдэгдэж байгаа тухай тэмдэглэсэн байна. Оросын нэрт эрдэмтэн, хэл судлаач [[В.В.Виноградов “Реали]] үг гэдэг нь үгийн сангийн дүйцэлгүй нэгжид хамаарах, түүхийн үйл явдалтай холбоотой үг, өнгөрсөн одоогийн нийгмийн байгуулал, газарзүй, аман аялгуун ойлголт бүхий үгс юм” хэмээн тодорхойлсон бол [[С.Влахов и С.Флорин]] нар “[[Реали]] гэдэг нь нэг ард түмний ахуй, соёл, түүхийн онцлогийг агуулж буй үг, холбоо үгийг багтаасан хэлний нэгэн онцгой ай юм” гэжээ. Орон судлаач Г.Д.Томахин үндэсний онцлогт үгийг бодот реали, сэтгэл хөдлөлийн (яруу) реали гэж 2 ангилаад дараах тодорхойлолтуудыг өгсөн байна. “Бодот реали гэдэг нь тухайн ард түмний соёлын юмс, үзэгдлийн утгыг илэрхийлж буй, зэрэгцүүлсэн соёл, хэлэнд дүйцэлгүй хэлний баримт юм.” 1.Угсаатны зүйн 2.Аман зохиол, домгийн 3.Аж байдлын 4.Нийгэм, түүхийн гэх мэтээр ангилсан байдаг. Ямар ч байдлаар ангилавч үндэсний онцлог бүхий үгс дор дурдсан нийтлэг шинжтэй байдаг. 1.Хоёрдмол утгагүй 2. Үндэсний онцлог бүхий үг хэллэг нь тухайн үгийн сангийн язгуур бүрэлдэхүүн хэсгийн хувьд уугуул хэлний үгийн сангийн бүх шинжийг (авиа зүй, үг бүтэх ёсыг) өөртөө бүрэн агуулдаг. 3.Нэртомьёоны бүрэн утгыг илэрхийлж чадна. 4.Шинжлэх ухааны зохиол бүтээл, уран зохиол, ярианы хэлэнд зонхилон хэрэглэгддэг. 5.Зөвхөн тухайн хэлний хүрээнд бүрэн утгаараа хэрэглэгддэг боловч гадаад хэлэнд галиглах замаар нэвтрэх ¸с бий гээд үндэсний онцлогт үгсийн шинжийг дурджээ. [Гүрбазар.Р, Орчуулгын онол, дадлагын үндэс, х.,141] • Үндэсний онцлогт үгс нь ямагт ард түмний өмч, нэртомьёо үндэстэнд хамааралгүй. • Үндэсний онцлогт үгс нь тодорхой ард түмний аж ахуй, амьдарлаас урган гардаг. • Үндэсний онцлогт үгс нь уран зохиолын номонд тааралддаг бол, нэртомьёо нь шинжлэх ухааны ном зохиолын үгийн сангийн үндэс болдог. 1.2.Үндэсний онцлогт үгийн ангилал Энэ дэд сэдвийн доор бид үндэсний онцлогт үг хэллэгийн талаарх эрдэмтдийн ерөнхий ангилал болон утгын ангиллыг авч үзлээ. Аливаа хэлний үгийн санг судалгааны зорилго, авч үзэж буй асуудлын шинж байдлаас хамааруулан янз бүрээр ангилан судалж болох юм. Эрдэмтэн Ц.Өлзийхутаг монгол хэлний үндэсний онцлогт үгсийг дараах байдлаар ангилж болох тухай бичжээ. 1. Мал аж ахуйн холбогдолтой үгс: • Малын нас хүйсний нэр Жишээ нь: унага, даага, шүдлэн, хязаалан, соёолон, хавчиг соёолон, их нас, гүү, бух, үнээ, гунж, дөнж, бяруу, тугал, буур, ингэ, ат, ботго, хуц, ухана, хурга, ишиг гэх мэт. • Малын махны нэр Жишээ нь: бүхэл мах, өрөөл мах, цул мах, гэдэс цувдай, үхрийн мах, адууны мах, тэмээний мах, хонины мах, ямаааны мах гэх мэт. • Малын зүсний нэр Жишээ нь: Хар, хээр, шарга, хул, хонгор, зээрд, хүрэн, цавьдар, халтар, халиун, алаг, бор, хундан хонь гэх мэт • Малын бие эрхтэний нэр: Жишээ нь: Толгой, хүзүү, сээр, нуруу, дал, гуя, туурай, нүд, шүд, хамар, ам, дэл, сүүл гэх мэт. • Малын явах явдлын нэр: Жишээ нь: сайвар, жороо, арилжаа, хатирах, цогих, давхих, шогших, жонжих гэх мэт. • Морь малыг барих оосорлох нэр: Жишээ нь: уурга, бугуйл, ногт, хазаар, чөдөр, аргамжаа, тушаа, бурантаг, дүүш гэх мэт. • Малын үс ноосны нэр Жишээ нь: ноос, ноолуур, хөөвөр, тэмээний ноос, хялгас, дэл, сүүл гэх мэт. • Малын арьс ширний нэр 2. Зан үйл аж байдлын холбогдолтой үгс • Мэндлэх ёслох үгс. Жишээ нь: амар байна уу, сайн байна уу, мэнд амар, даага далантай бяруу булчинтай онд мэнд орвуу, сайхан хаваржиж байна уу, өнтэй сайхан өвөлжиж байна уу гэх мэт. • Ахчлах дүүчлэх ёсны нэр. Жишээ нь: ах, эгч, дүү, ажаа, аниа, ах хүү, дүүхүү, буурай гэх мэт. • Төрөл садангийн холбогдолтой үгс: Жишээ нь авга, нагац, худ, худгуй, баз, хадам, бэр, хүргэн, гэх мэт. • Найр наадмын үйл ажиллагааны нэрс: Жишээ нь: Цагаан сар, наадам, шинэлэх, битүүлэх, мөр гаргах, уртын дуу, ерөөл магтаал, морь уралдах, бөх барилдах, нум сум харвах, шагайгаар наадах, хөөрөг, гаанс гэх мэт. • Ерөөл мялаах үгс:Жишээ нь Урд хормой нь унага даага Хойд хормой нь хурга даага 3. Нийтээр хэрэглэгдэх үгс: • Гэр зуурын, аж байдлын. Жишээ нь: тулга, иргэнэг, ширдэг, олбог, хөхүүр, бүрхээр, араг, савар, тогоо, шанга гэх мэт. • Хувцас хунарын нэрс. Жишээ нь: дээл, лоовууз, тоорцог, дан дээл, тэрлэг, хөдсөн дээл, үстэй дээл, хантааз, монгол гутал, ууж, эсгий оймс гэх мэт • Нийтээр хэрэглэгдэх засаг захиргааны холбогдолтой үгс: Жишээ нь: хошуу, аймаг, сум, баг гэх мэт. • Нийгэм, улс төрийн амьралын үгс. Жишээ нь: ноён, түшмэл, тайж, ван, хиа, гүн, ард, галч, улаач гэх мэт. 4. Идэвхитэй ба идэвхигүй үгс 5. Бодитой ба боломжтой үгс хэмээн ангилж үзсэн байна. [Ц.Өлзийхутаг, Монгол хэлний үгсийн сангийн судал, 1974, 52-59-р тал] Харин судлаач Г.Томтогтох үндэсний онцлог бүхий үгсийг нийгэм, улс төр, түүхийн холбогдолтой үгс, уламжлалт аж байдлын үгс гэсэн хоёр үндсэн давхаргад хуваан, эдгээрийг цаашид сэдэвчилсэн бүлэг, тусгай бүлгүүдэд ангилах нь бүлэг бүрийн онцлогийг илрүүлэх боломжтой гээд дараах ангиллыг гаргажээ. I. Нийгэм улс төр, түүхийн холбогдолтой үгс I.1 улс, орон нутгийн засаг захиргааны нэгжийн нэр I.2 албан тушаалтан, нийгмийн анги бүлгийн нэр I.3 овог аймаг, ястан үндэстний нэр I.4 нийгмийн амьдрал, түүхтэй холбоо бүхий үгс I.5 хандсан үг II. Уламжлалт аж байдлын холбогдолтой үгс II.1 мал сүрэгтэй холбоотой үгс II.2 монголчуудын эрхэлдэг аж ахуйтай холбоотой үгс II.3 хоол, хүнс болон тэдгээртэй холбоотой үйлдлийн нэр II.4 хувцас, хунарын нэр II.5 гэрийн хэрэглэл, ахуйн хэрэглээний эд зүйлийн нэр II.6 хэмжигдэхүүний нэр II.7 хөгжмийн багаж зэмсэг, хөгжимчин, тэдгээртэй холбоотой үйлдлийг нэрлэх үг II.8 үндэсний баяр наадам, ёс заншил, түүнтэй холбоотой үйлдлийн нэр II.9 байгаль газар зүйн онцлогийг тусгасан нэр II.10 ардын урлагийн холбогдолтой үгс II.11 шашны холбогдолтой үг хэмээн ангилжээ. [Г.Томтогтох, Монгол хэлний үндэсний онцлог бүхий үгсийн үгийн сан-утгазүйн судалгаа., 45-49р тал] Тэгвэл оросын эрдэмтэн С.Влахов и С.Флорин нар “Реали үгс нь утга болон хэлзүй, авиазүй, үгийн сангийн түвшинд тухайн хэлний онцлог шинж чанар уламжлалыг тусгаж үндсэн нэгж нь болж байдаг хэмээгээд үндэсний онцлогт үгсийг дараах байдлаар ангилсан байна. 1. Газар зүй, угсаатны зүйн үндэсний онцлогт үгс 2. Аман зохиол, домог зүйн ухагдахуун/ерөөл, магтаал, тууль,/ 3. Ахуй амьдарлын онцлогт үгс • Хүнс, ундааны зүйл/бууз, блин, щи/ • Хувцас, малгай, чимэг зүүлт/дээл, хамбуг, лоовууз/ • Орон сууц, эд хогшил/гэр, унт/ • Тээврийн хэрэгсэл/сапос/ • Хөгжмийн зэмсэг/морин хуур, баллайка/ • Бүжиг/буриадын ёохор, биелгээ/ • Хэмжүүр хэмжүүрийн нэгж/алд, дэлэм/ • Мөнгөний нэгж/төгрөг, вонь/ 4. Нийгэм, түүхийн онцлогт үгс • Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж/аймаг, сум, муж/ • Албан тушаал, мэрэгжил, цол хэргэм/хаан/ • Албан газар, байгууллага төрийг удирдах газар/Их хурал/ • Нам байгууллага янз бүрийн бүлгэмийн гишүүд/большевик/ • Цэргийн өвөрмөц онцлогт үг/атаман, партизан/ Монголын эрдэмтдээс гадна бидний зэрэгцүүлэн судалж буй хэл болох оросын эрдэмтэд реалийн талаар дорвитой судалгаа хийсэн байдаг. Тухайлбал: Оросын эрдэмтэн А.Е.Супрун утгын хувьд дараах байдлаар ангилсан байдаг: 1. Аж ахуйн: орон сууц, хувцас хунар, гоёл чимэглэл, хоол хүнс, уламжлалт тоглоом наадгай, дуу, хөгжмийн зэмсгийн нэр, төрөл төрөгсдийн хоорондын 2. Угсаатны зүйн: овог аймгийн нэр 3. Домогзүйн 4. Шашны 5. Оноосон нэрийн А.А.Реформатский реали үгсийг бодит байх шинжээс нь хамаараад: 1. Оноосон нэр 2. Мөнгө, мөнгөний нэгж 3. Ажил, албан тушаал . Үндэсний хувцас хунарын гоёл чимэглэл, хоол унд 5. Цол, хэргэм зэрэг гэж ангилжээ. Харин С.Влахов и С.Флорин нар реаль үгсийн ангилын ерөнхий схемыг дараах байдлаар гаргасан байдаг: I. Судлагдахууны хувьд ангилсан байдал II. Орон байрын ангилал III. Цагийн ангилал Тэгвэл эрдэмтэн Б.И. Репин реали үгсийг дараах байдлаар ангилжээ. 1. Ахуйн холбогдолтой реали: орон сууц, хувцас, гоёл чимэглэл, хоол хүнс, хүмүүс хоорондын харилцаа, мэндлэх ёсон, уламжлалт тоглоом наадгай, дуу хөгжим, хөгжмийн зэмсгийн нэршил 2. Угсаатны зүйн реали овог, аймгийн нэр: 3. Домогзүйн реали : 4. Шашны реали: 5. Оноосон нэрийн: Үндэсний онцлогт үгийн байж болох утгын ангилалыг хүснэгтээр үзүүлэхэд дараах байдалтай байна. Г.Томтогтох Монгол хэлний үндэсний онцлог бүхий үгийн утгазүйн судалгаа Р.Гүрбазар Орчуулгын онол дадлагын үндэс Э.Равдан Орчин цагийн хэл шинжлэл Д.Дашдаваа Орчуулах эрдэм Бидний ангилал Түүх соёл, ёс заншил + + + + + Нийгмийн байгуулал, улс төр, мөнгөн тэмдэгт + + + + + Эд өлгийн нэр + + + + + Хэлц ба өвөрмөц хэлц + - + - + Аман зохиолоос + + + + + Харь гаралтай - - + - - Нийлэмж бүтэц бүхий унаган үгс - - - - + Түүхэн хүний нэр - - - - + 1.3.Үндэсний онцлогт үгийн орчуулгын арга Орчуулга гэдэг бол нэг хэлээр илэрхийлснийг нөгөө хэлрүү утгын хамаарлыг алдагдуулахгүйгээр ур хийц, янз донжийг нь олж буулгахыг хэлж байгаа билээ. 1970 онд английн эрдэмтэн А.Тайтлер “Орчуулгын зарчмууд” бүтээл туурвисан бөгөөд түүндээ орчуулгад тавигдах шаардлагыг заажээ: • Эхийн үзэл санааг бүрэн дүүрэн дамжуулах • Орчуулгын дүрслэх арга, хэлбэр ерөнхийдөө адил байх • Эх сэдвийн адил хялбар уншигдаж байх Харин ихэнх судлаачид дараах үндсэн 2 зарчмыг баримталдаг: 1) Орчуулга үнэн зөв байх 2) Бүрэн гүйцэд байх Манай улсад зарчимч хатуу шаардлага орчуулгад тавьдаг бөгөөд төгс боловсронгуйгаар орчуулахын тулд эх зохиолын хэл, орчуулгын хэл хоёрыг адил сайн мэдэхээс гадна орчуулж байгаа зохиолчийнхоо уран бүтээлийн онцлог болон тэнд гарч байгаа үндэсний онцлог үг бүхий үгийг сайтар мэдвэл зохино. Тэгж гэмээ нь орчуулагч зохиолчийн хэлний уран хэллэгийн систем болон түүний зорилгыг мэдрэн, орчуулж буй хэлэндээ дүйх хэллэгийг олж чадах юм. Үндэсний өвөрмөц онцлогийг харуулсан реалид тухайн орны ахуй амьдрал, шашин шүтлэг, түүх соёлын үзэгдлийн өвөрмөц байдлыг тусгасан үг хэллэг(зан заншил, хувцас хунар, хоол хүнс, орон байр, унаа уналгын) зэрэг нэр ордог. [Р.Гүрбазар Орчуулгын онол дадлагын үндэс, х.,119] Аливаа зохиол, шүлэг, роман, тууж, драм, үлгэр тодорхой нэг үндэсний өв хөрөнгө бөгөөд гагцхүү орчуулгаар л түүнийг бусад ард түмний хүртээл болгож болно.“Орчуулгад үндэсний өнгө аяс, уянгыг гаргаж чадвал л уншигчдад эх зохиолтой нь адил сэтгэгдэл төрүүлж чадна. Үндэсний өнгө аяс өргөн хүрээтэй ойлголт бөгөөд гадаад шинж, дотоод өвөрмөц байдал гэж ч хувааж үздэг. Гадаад шинжээр үндэсний түүхэн уламжлал, дадал заншил, үзэл бодол зэрэг үндэсний ахуйн илрэлүүд тодорч харагдахад дотоод өвөрмөц байдал нь үндэсний хэлтэй холбоотой. Үндэсний өнгө аясын гадаад шинжид үндэсний аж төрхтэй холбоотой үгс, үндэсний болон шашны ёслол гэх мэт. Харин дотоод өвөрмөц байдал нь тухайн хэлний бүтэцтэй холбоотой. Өөрөөр хэлбэл энэ нь хэлц үг, зүйр цэцэн үг, бүдүүлэг үг, этгээд үг, нутгийн аялгуу, зүйрлэл, адилтгал гэх мэт орно. Үндэсний дээл хувцас, гутал, малгай чимэг зүүлтийн нэрийг орчуулахад төвөг багатай, төрөл бус тогтолцоотой хэлнээс орчуулахад хэцүү байдаг. “Үндэсний онцлог бүхий үгсийг орчуулах бэлэн жор байдаггүй бөгөөд энэ талаар тодорхой нарийн судалсан зүйл ч ховор юм. Тохироо байхгүй үг буюу дүйх хэллэггүй үг гэдэг нь орчуулж болохгүй үгс гэсэн хэрэг огт бус зөвхөн хоёр өөр улс үндэстний аж амьдралын онцлогоос урган гарсан бие биенийх нь хэлэнд байхгүй үг байдаг юм гэсэн хэрэг. Реалийн энэ асуудал нь орчуулгын практикийн явцад арга барил нь үргэлж баяжин улам нарийн болсоор байдаг судлагдахуун юм” гэж эрдэмтэн орчуулга судлаач Д. Дашдаваа тэмдэглэсэн байдаг. [Дашдаваа.Д.,“ Уран зохиолын орчуулгын тухай”, 1998]. Судлаач Ё.Баярсайхан “Хоёр буюу хэд хэдэн хэлний үзэгдлийг харьцуудан үзэхэд аль алинд нь байдаг ерөнхий ухаарал арвин байхын зэрэгцээ тухайн ганц хэлэнд л байдаг, бусад хэлээр орчуулахад бэрхшээлтэй онцгой зүйлс бий....онцгой зүйлийг нь реали гэж нэрлэдэг, энэ нь нийгэм соёлын болон газар нутгийн ялгаа, хүн ардын ахуй амьдрал, зан заншлын өвөрмөц хэвшилтэй холбоотой” гэжээ. [Ё.Баярсайхан, 1988, 168-р тал] Монгол хэлний овоодой, өлзий хээ, ташмаг, бумба, аймаг, гэр, биелгээ, бошго /албан тушаал/, ууж, хөөмий, малын зүс зэрэг өдийн төдий үгийг гадаадын ямар ч хэлээр шууд оноох арга байхгүй. Алив ард түмний амьдралын өвөрмөц онцлогоос урган гарч ирсэн зарим ухагдахууныг өөр хэлнээ орчуулахад төдийлөн боломжгүй болж, цаад ард түмний зан заншлын онцлог, ёс журам, тодорхой буухгүй байх тал бий.<<Даахи>>/ хүүхдийн нялхын үс/,<<хүүхдийн даахи үргээх гэх мэтээр>>ярилцдаг. Монгол орос толиудад гол төлөв<<волосы младенца>>/ бага хүүхдийн үс/,<<волосы младенца, не стриженные со дня рождения>>(төрснөөс нь хойш аваагүй үс) гэж орчуулсан байх юм. Энэ нь ерөнхийдөө зөв боловч, нарийндаа их учир дутагдалтай байна. Монгол үндэсний ёсоор хүүхдийнхээ үсийг гурав, тав тэр ч байтугай долоотойд нь ёсолж, найр наадам хийж байж авдаг. Чухамхүү тэр баярыг л <<даахи үргээх,даахи авах>>, <<хүүхдийн үс авах>>гэж нэрлэдэг болохоос биш ер нь хүүхдийн л үсийг << даахи >> гэж хүүхдийн үс авах болгоныг ( үсний машинаар хамаагүй машиндчихыг) даахи үргээх гэдэггүй. Тийм тохиолдолд орчуулгандаа зохих тайлбар хийх хэрэгтэй байдаг гэж Д. Дашдаваа гуай тэмдэглэсэн байдаг Д.Дашдаваа, Орчуулгын зарим асуудал, 1977он]. Орчуулагч үндэсний онцлог шинж, дуу хоолой, өнгө жавхааг аль болохоор хадгалахыг хичээх ёстой. Үндэстэн бүрийн ертөнцийг тусгай ойлгох арга, сэтгэлийн хөдөлгөөнөө илчлэх сэлт нь харилцан адилгүй. [Монгол хэлнээс aнгли руу буддын нэртомьёоны оноолтон дээр анализ хийх нь” сэдэвт диссертац] Жишээ нь гоё сайхан хүүхний нүдийг монголчууд тас хар мойлтой, дундад азийн зарим ард түмэн ботгоны нүдтэй, түвдүүд бүргэдийн нүдтэй зүйрлэдэг ажээ.Тэгэхдээ тэр болгоныг уншигчдын сэтгэлд тохируулах нэрийдлээр өөрчлөөд байхгүй л дээ. Үгийн утгыг болон өгүүлбэрийн найруулгын өнгийг зөв гаргахад үгээ сонгож олох явдал л чухал. Тэгж үгээ зөв дүйлгэн олоход хэлний үг олон талтай, салаа утгатай, мөн чанар нь ч их нарийн зэргээс үүсэх бэрхшээл олонтаа гардаг. Үгсийн сангийн үндсэн нэгжийн хувьд үгийн утга хоёр хэлэнд тэр бүр таардаггүй.Үгийн утгыг үг хэрэглэх ёстой хутгаж болохгүй. Жишээ нь: Англи хэлний young гэдэг үг залуу гэсэн утгатай авч хэрэглэхдээ янз бүрийн үгтэй холбоонд орж орчуулахад дандаа<<залуу>>гэж хэрхэвч болохгүй. A young man—залуу хүн, идэр хүн. Young in crime-догшроогүй хэрэгтэн A young child—жижиг (бага) хүүхэд гэх мэтчилэн янз бүрийн үгээр орчуулж байна. Үндэсний онцлогт үгийг нэг хэлнээс нөгөө хэлэнд галиглан буулгадаг арга их түгээмэл байдаг. Тухайлбал монгол хэлний айл, аймаг, ард,аргал, говь, дацан, зээр, мануул, марал, мөнгө, зоос, саван, сайга, тамга, төгрөг, хаан, хурал цэрэг гэх үгүүдийг галиглан авсан нь байнга тааралддаг юм. Онц хэрэгцээгүй үед галигчлан буулгах нь сэдвийг ойлгомж муутай болгож, хэлийг ямар ч хэрэггүй гадаад үгээр дүүргэхэд хүргэдгийг анхаарах хэрэгтэй. Эл аргыг орчуулж буй хэлэнд дүйх тохирох үг хэллэг байхгүй үед цаад ухагдахууны онцлогийг тодотгон тэмдэглэж байгаа үгийнхээ товч тодорхойг хэвээр нь хадгалахын үүднээс л хэрэглэдэг. Үндэсний онцлогт үг хэллэгийн орчуулгын аргын талаар судлаач, орчуулагч Д.Дашдаваа, Г.Аким нар үндэсний онцлогт үг хэллэгийг орчуулах дараах үндсэн 4 арга байдаг гэж авч үзсэн .[Гүрбазар.Р Орчуулгын онол дадлагын үндэс,УБ,1996, х.,111] 1. Галиглах 2. Хуулбарлах буюу үгчлэх 3. Ойролцоо утгатай үгээр орчуулах 4. Тайлбарлах Эрдэмтэн, судлаач Д.Дашдаваа “Үндэсний онцлог хэлц үгийг орчуулах нь” номондоо үндэсний дээл, хувцас, гутал, малгай, чимэг зүүлтийн нэрийг орчуулахад төвөг ихтэй, ялангуяа өөр соёл иргэншлийн тогтолцоотой хэлнээс орчуулахад хэцүү байдаг. Үндэсний онцлог үгийг орчуулах бэлэн жор байдаггүй бөгөөд энэ талаар хийсэн тодорхой нарийн судалгаа ховор юм гээд үндэсний онцлогт үгсийг олон талаас нь янз бүрийн түвшинд орчуулж болох дараах аргуудыг /6/ судлан дурьдсан байдаг. 1. Галигчлах буюу транскрипци 2. Хуулбарлан буулгах буюу кальки 3. Тайлбарлан орчуулах 4. Галигчилсан тайлбар орчуулга 5. Утга ойролцоо үг хэллэгээр орчуулах 6. Орчуулгын зүүлт тайлбар хийх арга Реали үгсийн орчуулгын ангилалд хамгийн түгээмэл 5-н аргыг Оросын нэрт эрдэмтэн В.В.Виноградов гаргасан байдаг. Үүнд: 1. Галиглах 2. Ерөнхийлөн болон нарийвчилсан 3. Адилтгал 4. Тайлбарлах 5. Ойролцоо утгатай үг хэллэгээр орчуулах 6. Хуулбарлах Үндэсний онцлог үгийг ойролцоо утгатай үгээр дүйлгэн орчуулах арга орчуулгын онол, дадалд нэлээд түгээмэл байдаг. Англи хэлэнд “Shock-worker“, францийн “Travailleur de choe“, германы“Stossarbeiter”,испанийн “obrero de choque” гэдэг үг угтаа орос хэлний “ударник“/тэргүүний ажилтан/ гэсэн үг юм. Үүнийг дээрх хэлүүдээр яг үгчлэн орчуулж үгийн сангийн бүрэлдэхүүн хэсэг болгосон байхад монголоор ойролцоо утгатай үгийг ашиглан “гавшгай ажилчин“ гэж орчуулдаг. Үүний нэг адил латин хэлний “machina“ / байгууламж/ үгээс үүдсэн англи хэлний “machinetool”, франц хэлний “machine outil“, герман хэлний“Maschine, Werktisch“, испани хэлний “maquina“, орос хэлний “станок“ үгийг монголоор “суурь машин“ гэж орчуулдаг. Монголоор орчуулсан энэ арга бол нэг талаас үгийг үгээр орчуулсан боловч нөгөө талаас тайлбарласан орчуулга маягтай байна. Үгийн утгыг харгалзан ингэж орчуулж байгаа хэлэнд боломжийн үгээр орлуулах нь хамгийн зохистой боловч бүрэн биш тохироо болж байгаагийн хувьд уг эхээс баахан холддог, утгын талаар баахан хэлбэлздэг сөрөг талтайг тэмдэглэсэн байна. Үндэсний онцлог үгийг дээрх аргуудаар орчуулж боломжгүй, шууд оноох үг байхгүй үед эх зохиолын утга санааг тайлбарлан гаргахаас өөр замгүй. Монгол хэлээр бөхийн сээрэн дунгуй, өмсөх мэхийг хуулбарлах, ойролцоо утгатай үгээр гадаад хэлэнд орчуулбал хэн ч жинхэнэ ёсоор нь ойлгохгүй бизээ. Үүний нэгэн адил испанчуудын “ toreo” /бухын тулалдаан/-гийн нарийн арга барилгадаад хэлээр тайлбарлан орчуулахаас өөр арга байхгүй. Монгол хэлний“боодог”/ бага амьтныг нядалсны дараа битүү дотуур өвчиж арга ясыг салган авч улайсгасан чулуугаар дотроос задгай гал дээр гаднаас шарж боловсруулдаг өвөрмөц боловсруулалт/ гэдэг ганц үгийг аль ч хэлээр ганц,хоёрхон үгээр оноох үг байхгүй биз. Орос хэлний “уха” гэдэг үгийг англичууд “fish soup” /загасны шөл/, гэсэн утгатай байна. Жишээ нь: франц хэлний “ prendre les measures”гэж хэлдгийг англичууд “to take measures”, испани хэлний “rascacielos”, оросхэлний “небоскреб” үгийг монголоор мөн хуулбарлах аргаар “Тэнгэр баганадсан барилга”гэж орчуулж байна. Ингэж хуулбарлах буюу үгчилж орчуулах нь тухайн хэлний үгийн санд шинэ соргог үг, хэллэг нэвтрүүлэх эерэг боломж бий болгож байгаа боловч гадаад хэлний үг, нийлэмж үг бүрийг ингэж хуулбарлаад байвал үгчлэх орчуулга руу хэлбийсэн гаж буруу арга барилыг дэмжсэн хэрэг болно. Харин оросын эрдэмтэн А.Е.Супрун реалийн орчуулгын дараах хувилбарыг гаргасан байдаг. [Бархударов. Язык и перевод, стр 274] 1. Тайлбар орчуулга: The landslide of Party was so unexpected. - Победа партии на выборах с большим перевесом голосов была весьма неожиданна. 2. Галиглах(үсэглэн галиглах, дуудлагаар галиглах): «Home Credit & Finance Bank» - «Хоум Кредит энд Финанс Банк». 3. Ойролцоо утгат үгээр орчуулах: He spent the whole summer at his country cottage. - Он провел все лето у себя на даче. 4. Хуулбарлан буулгах: Head of government fixed a different date for meeting. - Глава правительства перенес встречу на другое время. 5. Дүйх үгээр: He died of exposure. - Он умер от простуды (воспаления легких). Он погиб от солнечного удара. 6. Хам сэдвийн солилт: «Chancellor of the Exchequer» будет лучше перевести как «министр финансов», а не «канцлер казначейств». Chancellor of the Exchequer approved the new reform. - Министр финансов одобрил новую реформу Монголч эрдэмтэн, орчуулагч Г.Матвеева “ Монгол, орос хэлэнд орчуулж үл болом үг цөөнгүй.Иймэрхүү үг хэллэгийг орчуулахдаа эсвэл зохиолдоо тайлбарладаг гэж монгол хэлний үндэсний онцлог бүхий үгсийг орос хэлнээ орчуулах арга, туршлагаа бичсэн байна.Г.Матвеета, 62-р тал.Мөн судлаач Н.Нансалмаа “Нэг хэлнээс нөгөө хэл рүү орчуулах хийх нь хэл шинжлэлийн хүчин зүйлээс гадна сэтгэлзүй, нийгэм болон бусад хүчин зүйлийг ч шаарддаг гэжээ.Н.Нансалмаа., Хэл шинжлэлийн судалгааны аргазүй, УБ., х.,63 Эрдэмтдийн дурьдсан эдгээр аргуудаас бид орчуулга судлаач Д.Дашдаваа, эрдэмтэн Г.Томтогтох нарын орчуулгын 6 аргыг баримтлан судалгааны ажлаа хийж гүйцэтгэсэн бөгөөд дүйх үгийг тайлбарлах аргатай хослуулсан орчуулгын аргыг судалгааны нэгжид үндэслэн нэмэн гаргасан болно. Эдгээр 6 арга нь илүү оновчтой нэг аргад баригдахгүй олон хувилбарыг гаргаж ирэх, сонирхолтой зөв орчуулга болох нөхцлийг бүрдүүлсэнээс гадна ойролцоо утгатай үг, дүйх үг хэллэг хоёрыг салгаж авч үзсэн байсан. ХОЁРДУГААР БҮЛЭГ ҮНДЭСНИЙ ОНЦЛОГТ ОРЧУУЛГЫН АРГА,ОРОС ХЭЛНЭЭ ОРЧУУЛАГДСАН БАЙДАЛ, ХЭЛ СОЁЛЫН МЭДЭЭЛЛИЙН САН БҮРДҮҮЛЭХ ТУРШИЛТ 2.1. Үндэсний онцлогт орчуулгын арга Монгол хэлнээс орос хэлэнд орчуулагдсан эх зохиолуудаас жишээ түүвэрлэн орчуулгын аргын ерөнхий ангилалд тулгуурлан орчуулгын аргыг дараах байдлаар ангилсан болно. 1. Үндэсний онцлогт үгс галиглах аргаар орчуулагдаж байна. 35 нэгж буюу нийт түүврийн 8% Галсан ширээн дээр тавагтай бууз, луйм пүнүүзтэй шөлнөөс аягалан тавьж байв.Галсан поставил на стол большую тарельку с буузами стол разливать в пислы суп. Долгор замдаа түүсэн аргалаа асгаж хормойгоо сэгсрээд хөлөө жийн суув. Высыпав из подола собранный по пути аргал и отряхнув подол, она села на траву, вытянув натруженные ноги 2.Үндэсний онцлогт үгс үгчлэх буюу хуулбарлах аргаар орчуулагдаж байна. 45 нэгж буюу нийт түүврийн 10% Гэрт ахимаг насны хар хүн сур элдэж, зүүн талын орон дээр 3-4 настай хүүхэд унтаж байлаа. В юрте мял кожу пожилой монгол, на кровати спал ребенок Саваа чинь шандас болж Савсан ноос мяндас бол гэж Дамбий ерөөв. Пусть будет прочным твой хлыст-сбивалка, Пусть станет шелком сбитая шерсть, промолвил он, подходя. 3.Үндэсний онцлогт үгс тайлбарлах аргаар орчуулагдаж байна. 49 нэгж буюу нийт түүврийн 12% Эмгэн үглэсээр гангар шаазан дүүрэн хар ногоон арз аягалж өгөв. Она налила ему самой крепкой триджы перегнанной водки. Түүнийг тогоо бүрхээр, жалавчаа бэлтгэж байхыг хөрш айлын Загд тэр дор нь мэдчихжээ. Женщина приготовила две посудины-одну большую, конусообразную, для гонки спиртного, другую поменьше-для его сбора. Дамбий хамгийн сүүлд далиу эвэртэй харагч гунж тамгалах болов. Оставалась одна трехлетняя корова-нетель с разными рогами. 4. Үндэсний онцлогт үг ойролцоо утгат үгээр орчуулагдаж байна. Нэгж 141 буюу нийт түүврийн 35% Би домбоо зайлаад цайгаа уудалж орхие гэж Эрдэнэ өгүүлэв. Я помою кувшин и приготовлю чай-сказал Эрдэнэ. - Ерөөлөөр болог! -Да исполнится твое благопожелание. 5. Үндэсний онцлогт үг дүйх үгсээр орчуулагдаж байна. 85 нэгж буюу нийт түүврийн 21% -За барилцъя гэж нойргүй хоносноос зовхи нь улайсан нүдээ аниван Галсангийн хэлэхэд Эрдэнэ ганзаганаасаа хазаар авах зуур: - Я помогу вам. – Галсан развязал торока и стал доставать уздечки. 6. Үндэсний онцлогт үг галиглан тайлбарлах аргаар орчуулагдаж байна. 48 нэгж буюу нийт түүврийн 12% Итгэлт жижиг савтай хорз авчруулан уусан билээ.Итгэлт распорядился принести кувшин хурдзы'''. Хурдза-молочная водка тройной перегонки. Энгийн хүнд бол арван хоёр ам' болно гээд Дорж бүдүүн дуугаар ха ха гэж инээв. Для обыкновенного челока всего двенадцать ам'-ответил Дорж и засмеялся.Ам-мера длины, равная квадрату по ширине материала. Эргэж харвал том хүрэн морь унаж, халиун морь хөтөлсөн, хүрэн дээлтэй, том үнэгэн лоовуузтай хүн ирлээ. Человек подъехал и сдвинул на затылок огромную лисью шапку-ловуз. 7. Үндэсний онцлогт үг дүйх үгийг тайлбарлах аргатай хослуулан орчуулагдаж байна. 5 нэгж буюу нийт түүврийн 1% Анхны зулхай тавьж эхлэхэд Дамбийд Цамба хул дүүрэн айраг хийж, -За Дамбий минь ерөөл барьж аль гэв. После первой подбивки Цамба наполнил чашу2 кумысом, поднес её Дамбий попросил сказать благопожелание. Чаша-большая деревянная чашка для кумыса. Бидний судалгааны нэгжээс үүдэн бид дараах үндэсний онцлогт ахуйн үгийн орчуулгын ангилалыг санал болгож байна. Үүнд: 1. Ойролцоо утгат үгээр орчуулах 2. Дүйх үгээр орчуулах 3. Тайлбарлан орчуулах 4. Галиглан тайлбарлах 5. Хуулбарлах арга 6. Галиглах 7. Дүйх үгийг тайлбарлах аргатай хослуулан орчуулах Судалгааны дүнг графикаар харуулбал: Эдгээрээс харахад үндэсний онцлогт үгсийн орчуулах аргууд ижил тэнцүү хэрэглэгдэх боловч ойролцоо утгатай үг хэллэгээр орчуулах арга нь түгээмэл байх ба ихэвчлэн ахуйн холбогдолтой үгс энэ аргаар их орчуулагдсан байна. Дүйх үгээр мөн ахуйн холбогдолтой үгс орчуулагдаж байгаа бөгөөд ихэвчлэн хоол, хүнс, ундааны зүйлс орсон байна. Тайлбарлах аргаар орос хэлний үгийн санд байхгүй монголчуудын эдлэл хэргэлэл, түүхэн үйлц явцын нэршил зэргийг орчуулахдаа энэ аргыг түгээмэл ашиглажээ. Галиглан тайлбарлах аргаар угсаатны зүй, домогзүйн ойлголт, уламжлат тоглоом наадгайтай холбоотой үгсийг энэ аргаар ихэвчлэн орчуулсан байна. Хуулбарлах аргаар ихэвчлэн давхар бүтцэт үндэсний онцлогт үгс болох ерөөл, магтаал, өвөрмөц хэлц зэргийг орчуулжээ. Галиглах аргаар хүний нэр, газар усны нэр зэргийг орчуулсан байна. Дүйх үгийг тайлбарлах аргатай хослуулан үндэсний тоглоом наадгайтай холбоотой үгсийг орчуулж байна. 2.2. Эх зохиолд орчуулагдаагүй болон оновчгүй орчуулагдсан үг хэллэгийн орчуулга Эх зохиолд орчуулагдаагүй болон оновчгүй орчуулагдсан гэж үзсэн 67 үг хэллэгийг түүвэрлэн орчуулах оролдлого хийсэн болно. 1.Орчуулагдаагүй үг хэллэгийг дараах байдлаар орчуулах оролдлого хийлээ. Үүнд: 1. Шавь тав-все монголы, когда во главе страны стоили буддисты: крепостные духовных феодалов 2. Дөрөөний сур- ремень, соединяющий седло со стременами 3. Өлзий утас-монгольский народный орнамент, символизирующий счастье и мир 4. Хөхүүр-кожаная посуда для кумыса 5. Сүүл шуух-обвязывать хвост скакуна. Это обычай во время скачки. 6. Айраг исэх - кумыс заквашен 7. Эмээл тохох – ставить седло на спину лощади 8. Хонины хишиг-очередь выпаса овца 9. Ембүү-слиток серебра 10. Морь амгайвчлах – вставить удилу в рот коня 11. Тогоо нэрэх-гнать молочную водку 12. Жалавч - миска ( посуда) для перегонки молочной водки 13. Шээзгий-корзинка для сбора аргала(кизяка) 14. Зулхай тавих-раскладывать шерсть 15. Тавагтай идээ- сложенные мучные или молочные изделия 16. Банди- ученик ламы, послушник 17. Сом - деревянная бочка для заквашенного молока, кроме кобылиц 18. Соёо- прочищалка для курительной трубки 19. Цохилуур-серебряное изделие, в которое бьётся курительная трубка 20. Орхимж – орхимджи-широкая полоса красной материи ламы. 21. Хаваржаа – место, где скотоводы проводят весну 22. Намаржаа- место, где скотоводы проводят осень 23. Баринтаг – обёртка старинных книг 24. Угалз – узорчатый национальный орнамент 25. Нударга- рукавица дээл 26. Ногт- недоуздок 27. Хусуур, сойз – скребок для пота скакуна и щётка для удаления пыли 2.Бид оновчгүй орчуулагдсан гэж үзсэн үг хэллэгүүдийг түүвэрлэн авч орчуулан өөрийн хувилбарыг гаргасан.Жишээлбэл: “Хэдэн морь нь айргийн тавд орж хагартал баярлан, ямаа авчруулан боодог хийлээ. “Тунгалаг Тамир”, х,.Еще несколько коней вошли в число кумыской пятерки.”Прозрачный Тамир” стр., гэсэн жишээн дээр хурдан морины уралдааны эхний 5 байранд орсон морины цолийг дуудаж магнай дээр нь айраг дусаан мялаадаг монгол ёс заншилыг орчуулагч сайн мэдээгүйн улмаас “айргийн тав” гэдэг үндэсний онцлогт үг хэллэгийг шууд хуулбарлан “число кумыской пятёрки” хэмээн орчуулсан уншигчдад төдийлөн ойлгомжгүй байна хэмээн бид үзэн хурдан морины уралдааны эхний 5 морь (первых пять мест скачки) хэмээн өөрийн хувилбараар орчууллаа. Эх зохиолд тоон тэмдэглэгээ хийн галиглан орчуулж зохиолын төгсгөлд эсвэл хуудасны доод талд тайлбар, зүүлт хийх нь зүйтэй, уншигчдад ойлгомжтой гэсэн үүднээс бид тайлбарлах, тайлбар зүүлт хийх болон галиглан тайлбарлах аргыг оновчтой арга хэмээн эдгээр аргыг баримтлан орчуулсан болно. № Алдаатай болон оновчгүй орчуулагдсан үгс Эх зохиол дахь орчуулгын оновчгүй хувилбар Бидний орчуулгын хувилбар 1 Овоо Обон Ово- сложенные камни, стоящие на горе и перевале 2 Торлог Плеть Торлок-сбивалка,ударяющая человека 3 Хорол Карт Национальная игра наподобие домино 4 Гурвын даваа Третий тур Третий тур борьбы 5 Жолоогоо сойх Привязать повод Привязать повод за заднюю луку седла или тороку 6 Урд хормой Запыленный халат Передняя нижняя часть национальной одежды монголов-дэл 7 Цагаан тос Сливочное масло Собранная сливка или долго хранящая молочная пенка 8 Хүн чулуу Каменный человек Каменная баба 9 Гийнгоолох Горячий крик Издавать крик “гийнгоо” во время скачки 10 Бантан Мучной суп Жидкий горячий суп из тёртой муки и мяса 11 Хязаалан хонь Трёхлетняя овца Четырёхлетный баран 12 Төлөг Годовалый баран Двугодовалый ягнёнок 13 Гунж Трехлетняя корова Четырёхлетняя корова 14 Уургалах Заарканить Арканить(ловить) коней укрюком-ургом 15 Үстэй дээл Меховая шуба Овчиний дээл 16 Хатавч Ближе к двери Решётчатый стык между стенками и дверью юрты 17 Завилах Усесться Сесть на ногах крестным образом 18 Лан Лан Лан-стариная монгольская мера весов, равная 37,3 гр 19 Хадаг Хадак Шелковая материя обычно синего цвета, которая преподносится уважаемым гостям и старикам 20 Өрх татах Откинуть войлок с дымника Открывать квадратную кошму юрты(дымник) 21 Араг Корзинка Корзина для сбора сухого кизяка или помёта 22 Аргамжаа Волосяная верёвка Длинная кожаная или ремневая верёвка, привязывающая скота, чтобы не отходить от места 23 Олом чангалах Опуститься на корточки Затянуть подïругу 24 Айргийн тав Число кумыской пятёрки Первых пять мест скакуна 25 Боодог хийх Прирезать козу и устроить угощение Готовить тушу животного в собсвенной шкуре, зажаренную на открытом огне и тушёную горячими камнями изнутри 26 Сур элдэх Мять кожу Обрабатывать или раскатывать резанную часть из дупленных шкур, для смягчения 27 Тараг Кислое молоко Тарак как русский кефир 28 Хусам Хусама Пригорелый отстаток на дне котла после кипячения молока 29 Хайнаг Хайнак Хайнак - вид скота,смешаная порода крупного рогатого скота и яка. 30 Унага татах Жеребять Удержать жеребят во время дойки кобылиц 31 Дөр Повод Волосяной носовой повод 32 Тахар Всадник Тахар-титул старомонгольского милиционера 33 Өртөө Уртон Урто-старомонгольская станция, расстояние между которыми равно приблизительно 30 км 34 Тэрлэг Тэрлик Летний легкий дээл 35 Хэт бил Берестяная рукоятка Мужское потребление для воспламления 36 Өрх Дымник Четырёхугольная кошма, покрывающая верхний круг юрты(тооно) 37 Хоймор Передний угол Почётное место, северная, задняя часть юрты 38 Олойртох Отрести седоватая шерсть Стирать кожу подпругой 39 Зайсан Зайсан Зайсан-титул западно-монгольских ноёнов 40 Цахиур Төмөр Железный Тумур Тумур- по произвищу ”кремний” Алдаатай болон оновчгүй орчуулагдсан үг хэллэгийн алдааны төрлүүдийг дараах байдлаар тодорхойллоо.Үүнд: 1. Нэмэлт, тайлбар дутуу -19 нэгж 2. Орон судлал, соёлын мэдээлэл дутмаг -11 нэгж 3. Үг буруу сонгосон-10 нэгж Графикаар үр дүнг харуулбал: 1.Овоо –обон, хадаг –хадак, лан-лан, тэрлэг –тэрлик, хусам –хусам, хайнаг –хайнак, араг – корзинка гэх мэт үгсийг галиглан орчуулсан нь уншигчдад ойлгомжгүй байсан ба эдгээр үг хэллэгийг галиглан тайлбарлаж орчуулбал үр дүнтэй хэмээн үзэж байна. 2. Мөн орчуулгын явцад орон судлал, соёлын мэдлэг, мэдээлэл дутмагаас болж орчуулгын алдаа, оновчгүй орчуулга гарч байна. Жишээлбэл : хязаалан хонь –трёхлетняя овца, гунж –трёхлетняя –корова, төлөг –годовалый баран хэмээн малын насыг, хоймор –передний угол, боодог хийх – прирезать кожу и устроить угощение хэмээх үгнүүдийн хувьд ёс заншилыг мэдэхгүйгээс болж алдаа гарахад хүрчээ. 3. Тахар –всадник, урд хормой –запыленный халат, торлог –плеть зэрэг үгнүүдийг орчуулагч өөрийн хэлний дүйх үгээр шууд орчуулсан нь алдаатай болжээ. Алдааны эдгээр төрөл нь утга санааг бүрэн дүүрэн гаргах, ойлгомжтой орчуулахын тулд тайлбарлан орчуулах аргыг баримтлах нь зүйтэй бөгөөд нийгэм соёлын хүчин зүйл, орон судлалын мэдлэг, мэдээлэл заавал шаардлагатай байгааг харуулж байна. Энэ мэдээллийн талаар илүү дэлгэрэнгүйг авахыг хүсвэл [email protected] хаягаар холбогдоно уу. Утас 95769681. All content in the above text box is licensed under the Creative Commons Attribution-ShareAlike license Version 4 and was originally sourced from https://mn.wikipedia.org/w/index.php?diff=prev&oldid=444796.
![]() ![]() This site is not affiliated with or endorsed in any way by the Wikimedia Foundation or any of its affiliates. In fact, we fucking despise them.
|